Х.Амгаланбаатар: Хаврын компанит ажлыг синдром гэж битгий ойлгоорой
2014-02-27

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо/МҮЭХ/-оос энэ хаврын компанит ажлаа “Хөгжил-Эв нэгдэл” уриан зохион байгуулах талаараа өнөөдөр олон нийтэд мэдээллээ. Ирэх 5 дугаар сарын 15-ыг хүртэл явагдах хаврын ажлын хүрээнд хөдөлмөр, нийгмийн 3 талт хэлэлцээрээр боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх талаар Засгийн газарт санал тавьжээ.

Мөн дээрх компанит ажлын үеэр хөдөлмөрийн хөлснөөс доош цалин олгож байгаа асуудлыг шалгах бөгөөд цалин хөлстэй холбоотой санал гомдлыг 70119989, 18001292 утсаар хүлээн авч, шийдэх аж. Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Бидний хаврын компанит ажлыг синдром гэж битгий ойлгоорой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй цалинг олгох зөрчил хөдөө орон нутагт их гардаг. Бид энэ талаар судалгаа явуулж, холбогдох арга хэмжээг авах болно” гэлээ. Мөн тэрбээр “Сая Засгийн газар тэтгэвэр нэмэхдээ 3 талт хэлэлцээрээр шийдэх байсан ч үүнийг хэрэгжүүлэлгүй дур мэдэн шийдсэн. Тэтгэвэрийн нэмэгдлийн асуудалд ахмадууд сэтгэл дундуур байгаа” хэмээв. Түүнчлэн зарим газрууд ажилчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж ҮЭ байгуулахад хориг саад хийдэг тул үүнтэй тэмцэхээ МҮЭХ хэлсэн юм. Энэ хавар ШӨХТГ-тай хамтран цалин нэмэгдэх сургаар бараа бүтээгдэхүүний үнийг нэмдэг газруудтай тэмцэж, нийгмийн энэ гаж хандлагыг таслан зогсоох талаар ажиллах аж.

Дашрамд дурдахад МҮЭХ-оос уул уурхай, эрчим хүчний салбарын сарын цалингийн доод хэмжээг 384 мянган төгрөг, барилгын салбарын цалингийн доод хэмжээг 350 мянган төгрөг болгох чиглэлээр ажиллаж буй юм байна.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
indra:
demjij bnaa. ard tumniihee amidraliig saijruulna gej zasgiin gazar ajilladag biz dee. 2 jil tsalin tetgever nemelgui yun ediin zasagiin osolt yariad bga yum. hedhen kompanii luivarchin ezed bayajaa biz dee.
2014-02-28
irgen:
tsalingiin dood hemjeeg nemegduulsneer tsalin ni nemegdchihdeg ch yum bish. harin dood hemjeetei holbootoi tatvar huraamj usuud bur muugaar nuluuldug ch tal baidag
2014-02-28
зочин :
1рт.олигархи гэдэг нь өөр ойлголт. 2рт. ганц цалин нэмснээр асуудал шийддэг бол нэмээд л баймаар байна г гэтэл цаана нь тоног төхөөрөмж нийгмийн асуудал татвар гээд их л олон асуудал байдаг юм ш дээ. тэгээд болоогүй гайгүй сайн ажилчнаа алдахгүй гэж байр орон сууц унаа тэрэг гээд юу эс байна гэж санаж байна.ерөнхийлөгчийн хэлдэг үнэн ш дэ. хамгиийн их дарлагдаж чичлэгдэж байгаа нь бор зүрхээрээ явж байгаа жижиг дунд компанийн захиралууд байх шүү. гэтэл ганц өдөр компани удирдаж үзээгүй эргүү дагз гарч ирэнгүүтээ л ажил хийсэн болж харагдах гэж ингэж популизм хийж болохгүй л байхгүй юу? одоо төсвийн байгуулагын цалин нэмэгдэнэ тэгэхээр бид дагаад цалингаа нэмэх болно гэтэл одоо эдийн засаг чинь ямар байгаан? мөнгөний ханшийг хэн унагаачихсан юм. би лав унагаагүй. ер нь тэгээд ингэж мөнгөний ханш уначихсан байхад цалин нэмээд нэмэгдэл болж чадах уу? харин ч бүр хий үнийн хөөрөгдөл болчихвол яана? энэ бүгдийг тооцож үзсэн юм уу? амгаланбаатар л лав энэ талаар бодож үзээгүй бодож үзэх зав ч болоогүй. шинэ авсан байраа яаж тохижуулах тухай бодож байгаад хавар болонгуут л синдром нь хөдлөөд л хашгирч байгаа өөр юу ч биш.
2014-02-27
ажилчин:
манай зарим олигархиуд өөрсдөө * шиг таргалаад ажилчидаа харх шиг сэтгэдэгээ болих хэрэгтэй. түрүү жилийн цалин бодитоор 12,5 хувиар буурчлаа.
2014-02-27
зочин:
тэгээд цалингаа нэмүүлэлдэ. цалин нэмэх тийм амархан юм бол тэгээд л нэмүүлээч дэ. мөнгө гэдэг чинь тэгээд л тэнгэрээс унаж байдаг юм уу? тийм бол тэгээд тэнгэрээс унаж ирэх мөнгөөрөө л нэмүүлэл дэ. амгаланбаатар мөнгө олох гэж ганц хүрз шороо ухаж үзсэн юм уу? үзээгүй л байхгүй юу да. зүгээр л хавар болоод ажил хийсэн болж харагдах гээд л синдромтож байхгүй юу да. цалин нэмэгдвэл ажилгүйдэл бас дагаад нэмэгдэнэ. яагаад гэвэл цалин нэмэхийн тулд ажлын ачаалалыг нь нэмээд л цомхотгол хийгээд л, цомхотголоос гарсан мөнгөөрөө цалингаа нэмчихэнэ ш дэ. ядах юм байхгүй ш дэ. энэ синдром бол зүгээр л ажил хйисэн хүн болж харагдах гэсэн башир арга ажилгүйдэлийг далалсан популизм л байхгүй юу да. өөр юу биш.
2014-02-27
unen:
deerh /103.26.194.15/nohor yundaa buhimdaad bga yum. ajilchnaa moljij sursan nohor yum uu haa* yum. tsalin, amidral yamar bgag medehgui ooriigoo l borluuldag ezen be.amidral hund bna shu.tsalin nemne gej heden sar huurah geed bga yum be zasgiin gazar min.
2014-02-27
unen:
deerh 202.61.97.16 nohor yundaa buhimdaad bga yum. ajilchnaa moljij sursan nohor yum uu haa* yum. tsalin, amidral yamar bgag medehgui ooriigoo l borluuldag ezen be.amidral hund bna shu.tsalin nemne gej heden sar huurah geed bga yum be zasgiin gazar min.
2014-02-27
зочин:
амгалан баатар * минь чи мөнгийг яаж олдгыг мэдэх үү? мүэ гэдэг нь 1хан хийдэг ажилтай юм биз дэ. тэр нь цалин нэм гэж хашгирахаас өөр ажилгүй л газар байдаг юм биз дэ. синдромтой гэхгүй өөр юу гэх юм. эргүү дагз...
2014-02-27