Ц.Шинэн: Би тэмээнд хайртай, тэмээ ч надад хайртай
2014-02-28

Монгол Улсын гавъяат малчин, Монгол улсын анхны тэмээний алдарт уяач, Баянхонгор аймгийн Баянлиг сумын иргэн Ц.Шинэн гуайн хотонд очих аз тохиосон. Аймгийн заан цолтой, монгол эр хүний төлөв төвшин зан, уужуу ухаан, үг нь даацтай, үнэнг өгүүлэхийг сонсож байхдаа жинхэнэ монгол эр хүний төлөөлөл юм даа хэмээн бодож зогссон юм.

өы

Ц.Шинэн гуай хэлэхдээ “Тэмээ гэдэг бусад малаас их онцлог давуу талтай. Ган зудыг даван туулах чадвар өндөр, отор нүүдэлд ая даадаг, сүү сааль нь хүүхдийн сүүг ч орлох чадалтай. Би тэмээнд хайртай тэмээ ч надад хайртай гэж боддог юм. Мал дагасан хүн хошуу тостоно. Нар дагасан хүн даарахгүй гэж хөгшчүүдийн хэлдэг сайхан үг бий. Энэ үнэхээр үнэн үг. Би мал дагасны ач тусаар сайхан л амьдарч байна. Сүүлийн үеийн залуус малд дургүй, төв суурин газар бараадах болжээ. Гэхдээ малаа зөв маллаж, зөв арчилж хамгаалж, өсгөж үржүүлж чадвал хот сууринд амьдарснаас ч илүү амьдрах боломжтой.  Мал дагаж, малаа түшиж амьдрах гэдэг агуу сайхан тавилан гэж боддог юм. Малчин хүн дөрвөн цагийн эргэлтэд малаа дагаж цаг наргүй ажиллаж байж үр дүнгээ үздэг. Няцамхай хүнд хэцүү санагдаж магадгүй ч аав ээжтэйгээ малаа түшиж, өссөн бид малаа муу хэлэх эрх байхгүй.

ыЙ

Амьдралын эрээн бараанд янз бүрийн ажил хийж ирсэн.  Айл гэр болоод амьдралаа залгуулах гэж айлын малчин хийж, тууварчин болж үзлээ. Худалдаа бэлтгэлд ангид нярав хийж үзлээ. Харин зах зээл эхэлснээс мал маллаж эхэлсэн. Тухайн үед нэгдэлээс нэг өнчин ишиг ч хувьчилж аваагүй. Ер нь нэгээс 100-д гэсэн замаар л өнөөдрийг хүргэлээ. Мал болгоныг л маллаж байгаа. Одоо таван хошуу мал нийлээд 2000 гарч байна.  Ер нь малтай байя гэсэн хүн олон бий. Тэдэнд захихад малаа зөв өсгөхөд, ямар нутаг оронд амьдрах вэ гэдэг их чухал. Хонь маллах боломжгүй газар хонь маллаж, тэмээ тогтохгүй газар тэмээ өсгөх гээд байж болохгүй. Төллөх үед нь хээл алдахгүй, малд ширүүн харьцаж болохгүй гээд арга ухаанаа зөв олох хэрэгтэй.

ый

Хоёр бөхтэй тэмээ дэлхийд ховордож байна. Тиймээс төрдөө түмэндээ нутаг орондоо үр хүүхэддээ үлдээх юмтай, нэртэй устай хүн байхыг хүссэн юм. Миний ээж аав тэнгэрээс харж байгаа гэж итгэдэг. Тиймээс хоёр бөхтэй тэмээгээ өгсөн үржүүлэхийн төлөө хичээж ажиллаж байна. Өөрөө өөртөө зорилт тавьж байж өдий зэрэгтэй өсгөлөө. Та олон тэмээтэй боллоо. Мянган тэмээтэй болох боломж байна уу гэж аймаг, сум орон нутгаас санал тавьсан. Хүн надад итгэл хүлээлгэж байхад би өөртөө итгэж, мянган тэмээтэй болохыг зорьсон. Энэ жил 1119 тэмээтэй болсон гэдгээ баталлаа. Зун намрын цагт уламжлалт аргаар сүү саалиа боловсруулж, сэрүүн цагт ундаа хоормогоо төв сууринд худалдаалж байна.

бй

Тэмээ бүтэн жилийн турш сүүгээ өгдөг. Өвлийн хүйтэнд шөнө саана. Нэг хүн 20-60 ингэ саадаг. Зундаа 1-1.5 литр, өвөлдөө 500-700 гр сүү гарна. Жилдээ 200-гаад ингэ ботголдог. Ботгыг зөв авахгүй бол ботголж үзээгүй ингэ эндэх асуудал ч гарна. Мал маллах сайхан. Гэхдээ амархан биш, хүнд ажил. Хүнд ажлын хойно гарна гэдэг хамтын хөдөлмөр. Хамтын хөдөлмөрийг хань ижил, үр хүүхэд гээд олон хүний тус дэмээр л бүтээдэг юм. Ах нь таван хүүхэдтэй ихэнх нь энд байна. Тэд маань цөм их дээд сургууль төгссөн ч нутагтаа ирж ажиллаж байна. Хагас бүтэн сайн өдөр бүгд л туслана. Ганц хүү маань ХААИС төгсөж, хотоос бэртэй болсон. Хүн эхээс төрөхдөө бүхнийг сурдаггүй гэдэг. Хүн амьдралдаа юу хийж чадна, тэр хэмжээгээрээ л амьдардаг юм байна гэдгийг их сайн ойлгож авлаа” хэмээн ухаарлын үгсийг хэлсэн юм.

бй

"Ц,Шинэн гуайн хавтгайн төл буур болсон байгаа нь"Ц.Шинэн гуайг "Алдарт тэмээчин" болгосон хурдан ат

П.Нарандэлгэр /гэрэл зургийг зохиогч/

Shuud.mn
Сонин хачин
sharavjamts:
bayr hvrgie shn bn aa temege ulam sn osgorei bi ch bas temee sonirhoj temee osgodog. turshlaga soliltsmoor bna dornod khulunbuir
2014-04-05
sharavjamts:
bayr hvrgie shn bn aa temege ulam sn osgorei bi ch bas temee sonirhoj temee osgodog. turshlaga soliltsmoor bna dornod khulunbuir
2014-04-05
bayr:
sain malchin bna amjilt husii
2014-03-03
shuhee:
huvsguld manai aaw 100-d temeetei ali ch gazar nutagd temee bdag shuu dee
2014-03-03
л.ганаа:
минйи бие аав ээжийн буянд тэмээний дэргэд өссөн. 1000 тэмээ маллах гэдгийг юутай зүйрлэх билээ дээ. үнэхээр агуу, үнэхээр хүнд ажил шүү дээ. мэдэх хүн нь мэднэ мэдэхгүй хүн мэдэхгүй ээ. одоо харин дээр дооргүй мэдэж үнэлж байх шиг байна. 1000 ямаа хонь бол хажууд нь юу ч биш. шинэн ахаараа бахархаж байна.
2014-03-03
zzzzzzzz:
ene negdeld ajilj bhdaaa negch temee bhgvi baisan sayhan nagdlees garaad baahan ym huvchalj avaad tegeed temee hudaldaj avsan hvn dee sain naimachin zuv hudluj bga hvn dee
2014-03-02
batbayar:
ene nam ih soldog hvn dee urd ni enhbayriin hvn bailaa махн daraa na ardiin nam harin odoo archilsan namd elsej batalhaa avsan gesen ene manai ulsj gej uls nam dagaj baijil amjilt oldog tvvh hezee duusah ym boloo
2014-03-02
qqqqqq:
ene gar hudalaa gar baidin
2014-03-02
usa-s :
saihan yriltslaga ugsun bn. ajilsag hun ymarch ued saihan amidardag ni jam ymdaa. ahad amjilt husie. soniniihond ch bas bayarlalaa. dandaa sorog medeelel tavij bhaar haaya 1 iim uram sergeesen yriltslaga tavij, humuusiig uram zorig temuuleld hotolmoor sanagddag. bayarlalaa manaihaan.
2014-03-02
avban:
burhanaas iluu hun bna daa
2014-03-02
zochin:
zaluu baihiin mash ajilsag hun baisan,saihan setgeltei ,udam damjsan temeechin ,ujam eh amjilt husey.
2014-02-28
zochin:
shinen temeechind eruul enkh sain saihniig husie.goy baina.
2014-02-28
dojo:
ih saichan medee bna.
2014-02-28
kharbin:
saikhan malchin hun bna. jinhen mongol er hun gej yamar yum baidagiig medehguu yum. temee nad hairtai geed jaahan zalaad baih shig bna
2014-02-28
zochin:
shinen guai ch argagyi l sain temeechin hyn dee.shinen guaidaa ajil hudulmuriin ih amjilt,eryyl enh sain saihaniig hysie.
2014-02-28
malchin:
bayanlig sumand 1000 garsan temeetei hodolmoriin baatar sugar-ochir gej hun bii, 800 garsan temeetei gavyat malchin toivgoo geed temeetei hun nileen ih ene nutag ugaasaa temeenii belcheertei, hujir maraatai taana homuul budarganatai saihan nutag baigaa yum, omnogovi iin mandal ovoo, dundgoviin olziit geed bas sain temee ihtei sum halhad olon bii dee. saihan aduu, temee ch bas l nunjigtei saihan mal yum.
2014-02-28
erca:
2 бөхт тэмээ шүү манайхааан....
2014-02-28
erca:
ахыг дэлхийд ганц 1000 гарсан бөхт тэмээтэй хүн болохыг national geographic channel-д болон guinness-д хандахыг аймаг, орон нутгийн удирдлага,мөн салбарын яамч анхаарлаа чиглүүлэх хэрэгтэй байна шүү........дэмжээрэй ах дүү нар минь ээ
2014-02-28
bataa:
tantsaaraa
2014-02-28
bataa:
baigaa yumiig yahiin delhiid gatshan 1000 davsan temeetei hunde
2014-02-28
zochin :
iim neg sanaa bna hol aimguudaas jin teej avchirsan baraag undur unetei hudaldaalah. gehdee jiriin bish baraa bna jiriin bish gedeg ni mongoliin ym bna shuu chaash ni hugjuuleerei
2014-02-28
ider jinchin:
jinhene mongol er hun bna sh dee ene shinen guai. temeegee ulam ih osgoj guinness t bichuuleerei. hodolmoriin baatar bolooroi. nutag ornoo, mongol ulsaa aldarshuulaarai. polo gej baisnaas jin yaj teehiig nutgiinhantaigaa 1500-2000 temeegeer jin teej ulaanbaatart irvel mongolchuud neg dor iim ih saihan amitaniig uzej neg nasnii yaria dursamjtai bolno doo. urd shiirtei erchuud temeegeeree hoh hot, beejin geed urag* jin teej baraa avchirdag baisan gedeg. yahav aimgiinhaa buh baraag neg udaa temeen deeree achaad, butsahdaa ub aas aimag ruu yu l bna zoochihgui yu.
2014-02-28
chicago s:
ymar goy um be temee. mash sain hudulmurch saihan hun bn da.tand az jargal eruul enhiig huseye.goy amidral bn
2014-02-28