Ардын дуунаас бүтсэн “Аргагүй амраг”
2014-02-28

МУСТА дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хийх гэж байна. Тэд орчин үеийн этник хэлбэрт оруулан дуулсан монгол ардын дуунуудаа үзэгч олондоо хүргэх тоглолтоо “Аргагүй амраг” хэмээн нэрлэжээ.

Уг тоглолт нь хоёр хэсгээс бүтэж байгаа ба эхний хэсэгт Морин хуурын чуулгатай хамтран монгол ардын уртын болон богинын дуунуудыг эгшүүлэх бол дараагийн хэсэгт этник хэв маягийн уран бүтээлүүд тоглогдох юм байна. Хосоороо уран бүтээлээ туурвидаг уран бүтээлч  “Цэнхэрлэн харагдана”, “Торой банди”, “Сүнжидмаа”, “Ламбугайн нулимс”, “Аргагүй амраг”, “Юндэн Гөөгөө Сийриймаа”, “Говийн өндөр”, “Саруул тал” зэрэг монгол ардын дууг сэргээн дуулж байгаа билээ.

“Аргагүй амраг” тоглолт гуравдугаар сарын 08-ны өдрийн 15:00 цагт Тусгаар тогтнолын ордонд, мөн өдрийн орой 19:00 цагт Чингис зочид буудлын “Тэмүүжин” ресторанд болох аж.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
aaaaaaaaaaa:
bayar hurgie ajlaa meddeggui gadaad nuhutrei said mongoliin soel urlagiin salbariig yu gej boddog yum boloo.ene salbar undsendee unaaad suirlee.huuchin bolovsroliin hajuud baihdaa bas ch arai deer baij.odoo bol bur unasan.
2014-02-28