Такси № 61
2014-02-28

5

Энэ дугаарт нэг өвөрмөц бараа буюу эрхтэн томруулагч өвөртөлсөн хүүхний тухай тун хөгжилтэй тохиолдлыг буулгалаа. Бас нэг зүйлийг сануулахад өнөөх танин мэдэхүйн ТАТО картаа авч амралтын өдрүүдэд хүүхдээ баярлуулж хамт тоглож хөгжилдөхөө мартав даа манайхаан .. Номингийн бүх салбарууд, Интерномын дэлгүүрүүдээр ороорой. Очиж авах завгүй бол 77113131, 99071210 утсаар асууж захиалаарай. Таксины уншигч байна гээд захиалбал хямдарна гэсэн шүү...

4

5

Ингээд оршилд инээд бэлэглэж нэг хөөрхөн хүүгийн яриагаар энэ удаагийн дугаараа эхлүүлье.

4

1.Орой ирэхэд явсан байгаарай

Ойрхон явсан оюутан дүүгийнхээ хөгжилтэй ярианаас хуучиллаа. Аав нь хөдөө ажилладаг. Сар яваад нэг ирж 10-аад хоног амардаг гэнэ. Яриаг товчилж гол зүйлийг буулгав.

Дүү нь энэ жилээс цэцэрлэгт явж байгаа ба өглөө сэрж явах гэж нэлээн юм болж ээж болон эл түүхийг хүүрнэгч охин нар хамаг арга чаргаа бардаг гэнэ. Тэгтэл саяхан аав нь ирчихсэн байж. Өглөө эрт дүү нь бас л уйлагнаж босохгүй цэцэрлэгтээ явахгүй гэж гүрийж. Тэгээд уйлаад байхаар нь аав нь хатуу гараар үзэхээр шийдэж босож очоод нэлээн сайн зандарч загнаж байгаад хувцаслаад эгчид нь хөтлүүлжээ. Гэтэл дүү нь яг гэрээсээ гарахынхаа өмнө уйлсан хэвээр “Хөөш аав та орой ирэхэд хөдөө ажилдаа явчихсан байгаарай, за юу” гэсэн гэнэ.... ккк хүүхэд нээрээ хөөрхөн бас айхтар шүү...

5

2.Эрхтэн томруулагчтай хүүхэн

Орой төмөр замын вокзалын арын шар байрнуудын өмнөөс нэг бондгор цагаан хүүхэн гар өргөж суулаа. Нэлээн хээнцэр хувцасласан бас нэг гоё тортой том зүйлийг хоёрыг давхарлан гартаа барьжээ. Халамцуу бололтой.

5

Э/эмэгтэй/ -Ах аа, дүү нь 1-р хороолол гараад нэг найзыгаа авчихаад тэгээд нэг газар буучих гэсэн юм, болох уу.

Х -Тэгээ тэг. Ах нь буух гээд явж байна, тэр найз чинь удаан хүлээлгэхгүй биз дээ.

Э -Өө гүйгээд л гараад ирнэ бэлэн ОК байгаа гээд утсаа авч “Соёко би чам руу чиглээд такси барьсан шүү, энэ ах хүлээлгэвэл гэрт чинь шууд орно гэж байна шүү ккк. Тийн ок ок шууд уулзья ...аанхан” гэж тун ялдмаар яриад утсаа тасалж  “За ах дахиад л юм гуйна аа одоо ккк” гэлээ.

Х -За юу вэ, ах нь нөгөө ВИП такси биш шүү ккк.

Э -Өө энэ амархан хүсэлт гэж, нэг тамхи асаагаад утаагүйгээр уушиглаад татчих уу гэж.

Х -за за утаагүй уушиглах юм бол тэг дээ.

Э -Баярлалаа гэж. Их “найс” ах байна шүү ккк .... Халтуур хэцүү байх аа тэ ах. Өглөөнөөс орой хүртэл гэрийн бараа харахгүй тэ... эхнэрээ ч шөнө олигтой баярлуулж амждаггүй гээд манай нэг найз үглээд байдаг юм ккк. Тэр гэхдээ тан шиг ийм биш бүүр нөгөө үнэтэй машинаар утсаар дуудлагаар хүн зөөдөг юм.

Х -Өө тэгвэл тэр чинь жинхэнэ Вийп гэдэг такси байна л даа.

Э -Тийм үү ...гоёл машин байсан даа юу билээ байз.

Бид хоёр нэгдүгээр хорооллын нөгөө морьтой гүүрний тэнд ирлээ. Замд манай хүүхэн ... та эхнэртэй юу гэдгээс эхлээд нууц биш бол долоо хоногт хэдэн удаа сээкс хийдэг вэ, амьдрал ш тээ ичих юм байхгүй шт гэх зэргээр намайг нэлээд ичээж авлаа.

Э -Эр хүн эхнэрээ ядаж сексээр гоё байлгахад л амьдрал найс байхгүй юу даа. Манай эрчүүд машин хувцас авч өгөх гээд чичирчихдэг юм. Тэнэгээ, эд яахав, өөр чамин чамин эр эмийн хоорондох асуудал бас байна ш тээ цаана нь, тэ ах.

Х -Аанхан

Э -Аанхааан гээд ах бас хашир хариулж байна шүү... нээрээ та зөв ойлгоорой амьдрал л ярьж байна  ш тээ. .... за ах энэ морьтой гүүрэн дээрээс л манай нөгөө ганган Соёко бууж ирнэ шүү дээ. Ингээд зогсчих, дүү нь залгаадхья ... Соёко аанхан ах бид хоёр чамайг хүлэээж авахад бэлэн байна, ... дэгдээд ир за.

4

Өнөөх морьтой гүүрний шатнаас дунд хэрийн насны нэг зэгзгэр хүүхэн ёстой л дэгдсээр ирж байгаа харагдлаа. Дөхөж ирээд над руу нэг шалгасан харц чулуудаад хойд хаалга онгойлгож бараг л үсрэн суулаа. Удаан уулзаагүй хоёр бололтой. Ээ чи минь яасан удаан нисэв ээ гэж Соёко найзыгаа хацар дээр нь үнсээд араас нь гараараа сурмаг аргагүй уруулын будагныхаа ормыг арчиж байгаа харагдав. 

За тэгээд ... чи яасан удав, хэн яагаад таг болов гээд л манай хоёр хэсэг буу халж намайгаа мартав.

5

Эхэлж суусан манай нөгөө халуун асуулт тавьдаг хүүхэн Бээжинд юм уу Сингапурт юм уу нэлээн байж байгаад ирсэн гэнэ. Ашгүй тэгтэл нөгөө хүүхэн маань намайг гэнэт санаж “өө за энэ ах нээрээ харих гэж яваа гэсэн, хоёулаа яах уу” гэж байна.

4

Н/найз/ -Харин, нэг газар орох уу, гэхдээ бас нэг тиймхэн байна аа, би байнаа тэ  ... гээд хүүхний чихэнд нэг зүйл шивнэн хэлэв. ... манай хүүхэн тун няхуур хөмсөг зангидан яриаг нь сонссоноо анхан тийн ш тээ, ОК шт ээ, найз нь хэд хоноод гайгүй болно нь ш тээ, аанхан гээд үргэлжлүүлэн сонсонгоо намайг толиндоо олилзоод байгааг анзаарч толинд над руу хариу нүд ирмээд авч байна.

4

Шивнээ ч тэгсгээд нэг юм дууслаа. Байдлыг мэдэрвэл манай хоёр над руу хандахаар шийдсэн бололтой. Арын суудлаас над руу тун нухацтай зэрэг харж байна. Би ч эргэн харж “За та хоёр юу шийдчихэв, хаана буухаар болов” гэж асуулаа.

4

Манай эхний бүсгүй “тэгэхээр яах болсон бэ гэхээр ах .... ккк бид хоёр тантайгаа хамт жаахан явахаар шийдлээ дээ” хажуугаас нөгөө хүүхэн “гэхдээ төлбөрөө авахгүй, харин бүр  төлөөд тэ...” гэснээ хоёул тачигнатал инээлээ. Төдөлгүй манай хүүхэн царайгаа төв болгон “за за уучлаарай ах, ингэх гээд байна. Манай найз бид хоёр уг нь нэг болзоотой байсан юм аа... /найз хүүхэн рүүгээ учиртай харж/ гэтэл энэ маань бас давхар учиртай байна аа“ гэлээ. Найз хүүхэн нь хажуугаас орж “за за ахаа ингэж гуйх гэсэн юмаа,  орой болчихсон манай нөхөр бас гэрт, танай эхнэр бас гэртээ, энэний нөхөр гадаадад тэгэхээр бид хоёр таны машинд ганцхан шил вайн /вино/ хувааж амсчихаад тэгээд гэр гэртээ бууя тэгэх үү...

4

Х -Харин ээ, ах нь уг нь бууж явна гэж чамд хэлсэн тээ одоо бараг нэг болж байна уу?

Э -Дөнгөж л 12:40, бид хоёр бас таныг зүгээр явуулчихгүй өвөрмөц баярлуулна ш тээ, тэ Соёко ... миний найз ахад хэлчих.

Х -Хүлээлгийн мөнгө л авч дээ тэгвэл, тэгээд вино чинь одоо олдох юм уу шөнө 12-оос хойш архи дарс зарахгүй...

Н -өө тэр асуудалгүй, миний найзын цүнхэнд байна. За алив ээ, ах зөвшөөрөөд байгаа юм биш үү, алив гаргаад ирээ...

4

Би тулгарсан нөхцөл байдалтай эвлэрч замаас гарч зогслоо. Манай хоёр энэ тэр найз нөхөд хүн харын сураг чимээ ярингаа пөөх паах гэлцсээр “вайн”-аа уруулын будагч юм уу нэг гонзгой зүйлээр төвөггүй онгойлголоо. Харин машинаа баар болгосон би хажуу дэлгүүрээс нэг удаагийн аяга авч ирэх үүрэг хүлээв. Хоёр найз виногоо шимэнгээ урд зүгийн сонин хачны талаар буу халж эхэллээ.

4

Э -Өө яахав тэгээд, бахь байдгаараа бандаашаа барьсан юмнууд гүйлдээд ккк...хүүе, ах та зөв ойлгоорой өөр утгатай юм ярьж байгаа шүү хахаха.

Н -Эвгүй байвал та чихэвч зүүгээд миний энэ утсаар дуу сонсож байх юм уу?

Э -Зүгээрээ манай ах хүү чинь юм ойлгодог, сүрхий залуу байна лээ. Бид хоёр түрүүн нэлээн ярьсан тэ ах.

Х -Аанхан.

Э -ккк, аанхан л гээд байгаа хүндээ ккк.

Н -Нөгөө за ч байхгүй,  үгүй ч байхгүй, тэгэхээр зөвшөөрсөн л гэсэн үг гэдэг шиг үү, ха ха ... Чи нөгөөдөхөөсөө тэгээд хэр ихийг авчирсан юм.

Э -өө найз нь онгоцоор ирээд гэхдээ араас тэд нар хэдийг нэмж явуулсан л даа.

Н -Тэгээд нээрээ тийм лаг болгодог юм уу тэ, хи хи хи.

Э -Ярих юм байхгүй ээ ккк, дээр нөгөө Баярмаад орхисон ш тээ хэдийг.. цаадах чинь нөхөртэй ярьж хэрэглээд тэгсэн... /над руу айлгүйтэн хялам хийгээд шивнэв .../

Н -айн, ха ха ха орилоод уу, аанхан...  ахин цоолуулсан мэт ээ, хахаха алцан байна ш тээ.

Э -аанхан тэгсэн гэсэн, нээрээ юм билээ гээд. Найз хүүхнүүд нь гуйгаад байна гээд ха ха.

Н -Ёооё алчихсан байна ш тээ тэгвэл ... өөр юмнаас таашаал авахаа болиод аан, ха ха ха, ёооё за больё элэг хөших юм байна. Одоо хэн билээ, би уух билүү, ах бол ууж болохгүй ээ гэж, гэхдээ өөрөө л мэд л дээ.

Х -Өө төвөг дөө.

Н -Уумаар байвал машинаа энэ хавьд сойгоод,  хоёр дүүтэйгээ тууштай шулуун явбал яв.

Э -Харин өөрийнхөө юмыг өөрөө хариуцаарай гэж үү хахаха.

Н -Аанхан алцан тэ, өөрийнхөө юмыг ч гэх шиг ... за ах одоо дууслаа даа... гоё вайн байна. Дахиад байгаа бол маргааш энүүгээр чинь шараа тайлья хоёулаа ккк ... Чи нээрээ ахад нөгөөдөхөө үзүүлээч айн ккк. Ах чиний үнэнч түнш чинь болох ч юм билүү ха ха ха.

Э -За тэгье л дээ, ахаа би танд нэг юм үзүүлье ... / ганган гялгар ууттай шахлаг тос шиг юм торноосоо гаргаж ирэв/ энэ хараа ийм учиртай юм ах, ккк энэ эрхтэн томруулдаг тос байхгүй юу, танд гэхээсээ таны эхнэрт болон .... ккк бас бус эмэгтэйчүүдэд чинь зориулсан гэж болно /хоёул хахаха/.

Тун нарийн савлагаатай тосыг би барьж эргүүлж тойруулж үзэнгээ .. энэ тэгээд тосолж хэрэглэдэг юм уу гэлээ...

Э -ммм Би чамд хэлээ биз дээ айхтар ах байна лээ гэж, яг тийм түрхэж тосолж хэрэглэнэ.

Н -ккк сэтгэл ханамжийн баталгаа бол үнэн тасархай гэж тэ, түрүүний Баярмаагийн ярьсныг ахад ярьчихаач, тэгвэл шууд авна ш тээ ккк.

Э -аан за тэгье л дээ, би дээр нэг Монголдоо ирээд явахдаа энэнээс нэгийг найз хүүхэндээ өгөөд нөхөр дээрээ хэрэглээд үзээрэй гэсэн байхгүй юу тэгсэн ... ккк ингээд ... бүгдийг нь ярьчих юм уу ахад ккк .

Н -Ярь ярь, зугаатай байя л даа.

Э -Тэгсэн манай найзын нөхрийнх нь нөгөөдөх нь илт том болоод ирэхгүй юу, эхнэр хүнд энэ гол байгаа ш тээ ккк. Тэгсэн ккк за за больё оо ёооё, үргэлжлэлийг дараа нь ярья ... хи хи хи.

Н -Яриач, маяглаад бай,  ах сонс за, алцан байгаа.

Э -Тэгсэн манай тэр хүүхэн бас нэг залуутай юм байна л даа, хааяа нууцаар уулздаг л байхгүй юу. Тэгсэн кккк... тэрэнтэйгээ нэг уулзаад секс хийгээд тэгсэн... түй, ямар ч таашаал аваагүй, нөхөр нь янзын болоод явчихсан гээд ха ха ха, ёооё за больё нэг иймэрхүү л юм ... Гэхдээ нээрээ эр хүнд гэхээсээ бас эмэгтэй хүнд хэрэгтэй байнаа л гэх гээд ёооё, за за больё зүгээр ...алив одоо би ш тээ надад хий л дээ.

Н -Алсан байгаа биз дээ, та нэг авч хэрэглээд үз л дээ. Эхнэр чинь хи хи хи, таксинаас чинь буухгүй дагадаг болоод ккк бүүр алсан юм болох юм уу ёооё ха ха ха.

Э -ха ха ха ёооё, больё больё ... ахын царай чавга боллоо ш тээ, ха ха ха.

Манай хоёр ийн ярьж харин ч нэг сайн инээж аваад нулимсаа арчиж виноныхоо сүүлийн үлдэгдлийг аягалж хоёул хуваан хөнтөрлөө...

Э -Уг нь ахад нэгийг одоо баярлалаа гээд өгчихмөөр байна л даа. Даанч ккк ёооё, үнэ нь энэ таксины төлбөрөөс арай хэт хол зөрчихөөд байна л даа... гэхдээ тийм үнэтэй биш ээ, 60-хан доллар.

Н -Жаран доллар насан туршийн сэтгэл ханамж гээч ха ха ха, алсаан хоёулаа ингээд зарахад явчих юм байна, баяжсаан чи.

Э -Нээрээ Баярмаагийн ажлын хүүхнүүд авья гээд нэрээ бичүүлээд эхэлчихсэн гэсэн шүү гээд пис хийтэл инээж ганцхан хүн авахаар нэрээ бичүүлээгүй гэсэн тэр нь нэг тал харвасан манаач өвгөн гэсэн ха ха ха,  ёооё за больёо хөдлөе цаг бүүр болохоо байлаа ш тээ...

5

Ийн машиныг минь баар болгосон хоёр хүүхэн төдөлгүй “секс шооп” болгосны эцэст нэг юм хөдлөхөөр болж нэг нь 1-р хороололдоо, өнөө эхний хүүхэн төмөр замд хүргүүллээ.

Нөгөө насан туршийн жаргал зарж буй хүүхэн маань “ёооё, за нээрээ их баярлалаа, та нээрээ аваарай. Дүүгийнхээ хяналт доор хэр үйчилж байгааг нь харж,хэрэглэж болно ш тээ ха ха ха, за за би ингээд хамаагүй балайраад байдаг юм. Гэхдээ л бага хугацаанд үнэн олон лайке цуглуулсан юм даа. Баярмаа найз маань яалаа би танд ярьсан биз дээ ккк гээд 10.000 төгрөг сарвайгаад буулаа. Нэлээн согтсон бололтой гуйвсаар орц руугаа оров. Орохынхоо өмнө бас зүгээр байсангүй эргэн харж гараараа даллаад нөгөө тор луугаа заагаад эрхий хуруугаа гозойлгоод авч байна...

Ийм нэгэн айхтар бизнес хийж яваа хүүхэнтэй таарч шөнө хоёр цаг болж байхад саллаа даа. Ажиглаад байхад ам тийм ч айхтар биеэ авч явдаг сүрхий тооцоотой бизнес хүүхэн шиг санагдсан. За найз нь бол яахав сайн дэмжигч л юм даа...   

4

Амралтын өдрөө ая тухтай инээд хөөртэй өнгөрүүлээрэй манайхан. Хавар ирсээн, сайхан байна ...

5

Үргэлжлэл бий.

Иргэний дуу хоолойг Нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tomruulah geed emgegtei bolchih vii dee
2015-03-13
хэ.д:
hoovon maani uul ni irgenii duu hooloig hurgegch gedeg, olon l huntei taxid yavmar bna gants 2 hun avaad haltuuriig haltuur bolgood bnuudaa - чи андуурчээ. таксины жолоочид иргэдийн дуу хоолойг хүргэх үүрэг байхгүй. энд бичлээ гээд хэндээ ч хүргэх юм. энэ бичлэгт халтуурдсан гэх юм алга. бичлэгүүдийг иргэдийн дуу хоолой гэж ойлгосон бол том андуурчээ.
2014-03-18
bayarhuu:
iimerhuu yum bicheed bval uuruu uurtuu setgegdel bichih bolno do
2014-03-03
bayarhuu:
bayarhuu oir orchinoosoo sedev avch bichdegee boimoor yumaa ard tumniig huuraad
2014-03-03
bor shubuu:
tosiig olj awmaar bn utsaa uguuch teh uu
2014-03-03
уншигч:
хоовон гуай бизнесээ өргөжүүлж байгаа юм байна даа. амжилт
2014-03-03
baagii:
ter tomruuldag tosiig chini olj avah yumsan.
2014-03-03
tsagdaad :
bitii huts batalgaad dr naad barilvchilgaa chini undesledeg bolhoos helheer ni barivchilchihdagiimuu? yag l hoovongiin mashind hun vino uusniig batlaach
2014-03-03
тэнгис :
тэр баярмаагийн нөхөр ажлын газрынхан уншиж байгаа бол баярмаа будаа нуатай нь ингээд илчлэгдвээ хөөрхий.
2014-03-01
fdgfdg:
odoo mashindaa sex xiij uzmeer um
2014-03-01
юм-үз:
сайн байцгаана уу? цэцэрлэгийн хүү бүүр инээд хүргээд орхилоо байна, болоогүй ээ "за юу" гэчихэжээ бас, хэхэхэ. удаах 2 бүсгүйг "баардуулсан биш", хоовон минь, чи минь баларч, "хууль мууль", "гууль" мууль" болоод явчихавуу яав, "баларлаа л даа" цаана чинь "цагдаа" өөрийн чинь хөөрөөг уншаад учир зүггүй "хуульдаж гуульдахнээ", хахаха, хоовон минь ч "өнгөрөв болтой". "улаанбаатар минь униартаад урин болжээ хонгор минь" гээд дуу байдагдаа, хоовон минь жирийгээд байждээ, болгоомжтой яваарай, цаагуур чинь чадах чадахгүй жолоо баригчид баахнаараа л яваа.
2014-03-01
tsagdaa:
ta yagaad humuusiig arkhidakh bololtsoo bair savaar hangav. deerees n hunii hyviin nyytsiig yagaad zadryylav. taniig 6 sar hurtel barivchilakh hyylitai shuu
2014-03-01
baadai:
tom jijigdee bish shan uilchilgeendee bas udaan bhdaa l shan bdsg uym sh de
2014-03-01
kkkkk:
huush ter aihtar tosnoos avaad bor shuvuugaa burged ntr bolgochih yumsan
2014-02-28
àÿàòóíãàà:
íýýðýý ýëýã àâààä õàÿ÷èõ þìàà äàãàæ æààõàí èíýýëýý ø äýý òèéì òîñ ìîñ áîë ÷ áàéäàã áàéõ ø¿¿ òýãýõäýý õóæàà þì îñîëòîé äîî ¯òðýý ÷àíãàðóóëàã÷ ýíý òýð ãýýä ë ðåêëàì áàéæ ë áàéäàã ø äýý íýýðýý ë ìàíàé õîîâîíãèéí ìàøèí ñåêñ øîï áîëñîí áàéíà õè õè çà õîîâîíäîî àìæèëò õ¿ñüå áè õýëýý áèç äýý îäîî ìàðò ãýýä õàëàìöóó á¿ëýìö¿¿ õ¿¿õí¿¿ä çîâîîíî äîî ãýæ ýõýëæ áàéãàà íü ýíý äýý õîîâîí ìèíü õè õè
2014-02-28
hoovond:
hoovon maani uul ni irgenii duu hooloig hurgegch gedeg, olon l huntei taxid yavmar bna gants 2 hun avaad haltuuriig haltuur bolgood bnuudaa
2014-02-28
hehe:
hehe chadvartai nohor taa*l ogohoo hurvel shudenznii modoor ch taa*l ogdog gesen shuu. gehdee hunii biznes yumdaa
2014-02-28
хехэ:
ene huuhnii zardag tosiig ene niitlel unshdag zaluus avahiig husej bgaadaa meddeg neg n yamar tos haana zardag geed tavisan n deer bhaa hehe
2014-02-28
irgen :
ene huuhen ooriinhoo ene yrisana unshval yaay bol tsaraina sonin bolno doo kkkkk
2014-02-28