МҮЭХ гишүүдийнхээ эрхийг хамгаалж ажиллахгүй байна гэв
2014-02-28

Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатар Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг ирэх гуравдугаар сард багтаан хийх ёстой хэмээн мэдэгдэж байна.

SA

Тэрбээр “Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 28-ны өдөр буюу одоогоос яг нэг жилийн өмнө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгч байсан. МҮЭХ өнгөрсөн зургаан жилийн хугацаанд үнийн өсөлттэй холбоотой асуудлууд, тэр дундаа тэтгэвэр, тэтгэмж, цалингийн асуудалд онцгой анхаарч ажиллаж ирсэн. Гурван талт хэлэлцээрээр тулгамдсан асуудлыг хэлэлцэж, 2007 онд 67500 төгрөг байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээг 207300, 45600 төгрөг байсан хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 172200 төгрөг болтол нэмэгдүүлсэн. Гэвч өнөөдөр өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хэтэрч, энэ байдал тэтгэврийн ахмадууд, боловсрол, эрүүл мэндийн салбарынхан, цагдаагийн ажилтнууд зэрэг төрийн албан хаагчдад хүндээр тусч, хувийн хэвшилд ажиллаж байгаа олон хүмүүсийн амьдрал, орлогод шууд нөлөөлж байна.

sA

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо тэргүүтэй нийгэм, иргэний төлөөллүүд дуу хоолой нь суларч байгаадаа дүгнэлт хийн, ахмадууд, ажил хийж байгаа иргэдийнхээ төлөө тэмцээч гэж уриалж байна. Тиймээс өнөөдрөөс эхлээд Гурван талт хэлэлцээрийг ил тод, шуурхай эхлүүлж, тэтгэвэр, тэтгэмж, цалингаа дахин ярилцах, асуудалд бодитой хандаж, судалгаа, тооцоонд үндэслэн хүрсэн үр дүнгээ нийтэд мэдээлэхийг хүсэж байна” гэж мэдэгдлээ.

d

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
bold:
ganbaatar bol ard tumnii tuluulul
2014-03-01
ажилчин :
хөөрхий дөө. албан тушаал мөнгөнөөс илүү амьдралаа золин байжтэмцэж байгаа олон хүмүүсийг бүү дорд үз. эвлэл гэдэг үгийг сайн ойлгоогүй хүний үг. хоосон хаягтай үг бүү ярь. үэ хэн нэгэн улс төрчөөр дутахгүй шүү. засгийн бялуундаа хордоод хамаагүй шоу хийдэг болоо юу дөө
2014-02-28
irgen:
huviin hevshiliihenii zovj tolson tatvariig tosviihond zugeet l taraagaad baihuu barzgaraa.
2014-02-28
tuya:
ta olon niitiin demjleg uildverchnii evleliin 100%-n demjlegeer ta ih hurliin gishvvn bolson do, ugluu bolgon zalbirch bayarlaj yavah yostoi, ishig everee urgaad ehiigee morgohtei adil bvv yav !!! ard olon bhgui bol ta hen ch bish boloh baihaldaa, olon tvmniigee shvtej yav !!!
2014-02-28
zochin:
uildverchnii evlel ganbaatariin sanaagaar hodoldog baiguullaga yum uu! salgaach ee! uls toroo hiij chadahgui uildverchnee nalj handraad bga yum uu ganbaataraa bolio bandia!icheech
2014-02-28
irgen davka:
xodolmoriin xuulid 12 tsag ajilax zaaltig ashiglaj gadaadin kampinaud zaluusin xvch xolsiig sorj ajilyylaj bna ene xyylid yaraltai oorchilt oryylaj ogno vv
2014-02-28
irgen:
mumgu yaj oldogiig ene bsrzgar har medehgui bainuu. tatvar tologchidiin mungu shde psd chine.
2014-02-28