Украины арми байлдааны бэлэн байдалд шилжлээ
2014-03-02

Украины арми байлдааны бэлэн байдалд шилжсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү шийдвэрийг өчигдөр Үндэсний аюулгүй байдал болон батлан хамгаалахын зөвлөлөөс гаргасан хэмээн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Олександр Турчинов “Ukraine TV” телевизээр орон даяар мэдэгджээ. Арми байлдааны бэлэн байдал зарласантай холбогдуулан атомын цахилгаан станцууд, нисэх буудал, гал тэрэг болон стратегийн байгууламжуудыг хамгаалалтад авч эхэлжээ. Олександр Турчинов “Энэхүү шийдвэрийг гаргах болсон гол шалтгаан нь Оросын талаас гаргасан шийдвэрээс үндэслэн, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, байлдааны бэлэн байдалд шилжсэн. Бид бүгд Украинчууд улсаа хүрээлэн нэгдэж, өдөөн хатгалт, дээрэм тонуул, халдлагыг тэвчиж эв нэгдэл, итгэл үнэмшлэлээ хадгалах ёстой” хэмээн мэдэгджээ.

1

Батлан хамгаалахын сайд Игорь Тенюх “Манай зэвсэгт хүчин Үндсэн хуулийн үүргээ гүйцэтгэх чадвартай” гэж мэдэгдээд “Өчигдөр Оросын талтай хийсэн яриа хэлэлцээрийн үр дүнд Крымын байгууламжуудыг бүслэлтийг сулруулж, Украины армийнхныг нэвтрүүлж эхэлсэн” хэмээжээ.

1

Харин Хятадын төв хэвлэл “Синьхуа” агентлаг “ОХУ-ын тээврийн нисэх онгоц, нисдэг тэрэг, хэдэн мянга цэрэг Украины Крымд нэвтэрч, бүсэлж эхэлсэн. Хуягласан цэргийн техник гол замуудыг хяналтдаа авснаас гадна нисэх онгоцны буудлуудад Оросын цэргүүд хамгаалалтад гарч эхэлсэн. Мөн Крымд байлдааны онгоцууд хүртэл үзэгдэх болсон”  гэж бичсэн байна.

1

НҮБ-аас ОХУ-ыг буруутгалаа

1

Украины асуудалд хөндлөнгөөс тэр тусмаа цэрэг зэвсгийн хүчээр оролцож байгаа Оросын энэ шийдвэрт барууны орнууд ихэд эмзэглэж буйгаа мэдэгдлээ. НҮБ-аас Киевт суугаа элчин сайд ийнхүү гадны орны цэрэг бусдын хилийг дураар нэвтрэн орох нь хууль бус явдал. Виктор Януковичийг суудлаасаа буугаад удаагүй буй энэ үед орон нутгийн байдлыг хурцатгах эрсдэлтэй гэжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн үүнтэй холбоотойгоор дипломат арга замаар асуудлыг шийдэхийг уриалж, Ардчилсан оронд хүч хэрэглэж буй Орос болон Ерөнхийлөгч Путиныг буруутгаж, харамсч буйгаа илэрхийлжээ. “НАТО”-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен “Нэн тэргүүнд Крым дэх хурцадмал байдлыг намжаах шаардлагатай байна” хэмээн “twitter” хуудаснаа жиргэжээ. НҮБ-ын Аюулгүй зөвлөл Украины асуудлаар хуралдаан зарласан бол “НАТО”, Европын холбоо маргааш уулзаж, хуралдахаар болжээ.

1

Ерөнхийлөгч Обама анхааруулга өгөв

1

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Украинд цэрэг зэвсгээр нөлөө үзүүлвэл хариуг нь барина хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр “Украин бол бие даасан улс. ОХУ-ын талаас өдөөн хатгасан энэхүү үйлдлээ нэн даруй зогсоохгүй бол Америк улс хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж байна” гэжээ. Тус мэдэгдлийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Обамад хандан “Орос улс хөрш орондоо ямар шийдвэр гаргах нь Америк болон Обама танд ямар ч хамааралгүй” хэмээжээ.

1

Путин, Обамагийн яриа үр дүнгүй болжээ

1

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин АНУ-ын Ерөнхийлөгч Обаматай 90 минутын турш утсаар ярьж, ОХУ Украин дахь өөрийн болон орос хэлээр ярьдаг Украины иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэх бүрэн эрхтэй гэдгээ хэлсэн талаар эх сурвалж мэдэгдлээ. Мөн Путин “хэзээ ч дэлбэрч болзошгүй тэсрэх бөмбөг шиг байдалд буй Украины хамгийн аюултай бүс нутаг болох Крымд мөргөлдөөн эхлэх л юм бол зогсоох аргагүй болно” хэмээжээ. Харин Обама “Украины Засгийн газар болон олон улсын эвлэрүүлэн зуучлагч байгууллагуудын оролцоотойгоор асуудлыг яриа хэлэлцээрээр шийдэж болно” гэжээ. Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар “Тэд утсаар хангалттай удаан хугацаанд ярилцсан ч үр дүнд хүрээгүй” гэжээ.

1

Европын орнууд ОХУ-ыг эсэргүүцэж байна

1

АНУ-ын Ерөнхийлөгч Обама мэдэгдэл хийсний дараа ОХУ-ын Төрийн Думын дээд танхим дургүйцлээ илэрхийлэн АНУ-аас Элчин сайдаа татах хэрэгтэй гэсэн санал гаргажээ. ОХУ-ын парламент Украинд цэрэг оруулах Путиний санаачилгыг дэмжиж батласны дараа Киев армиа байлдааны бүрэн бэлэн байдалд шилжүүлсэн гэх мэдээлэл дэлхий даяар цацагдсан. Уг мэдээллийн дараа Европын хэд хэдэн томоохон хотод Орос болон Путиний болчимгүй шийдвэрийг эсэргүүцэн жагсч, ОХУ-ын төрийн далбааг шатаажээ.

1

Виктор Янукович мэдэгдэл хийлээ

1

Долоо хоногийн өмнө эх орноо орхин гарсан тус улсын Ерөнхийлөгч Виктор Янукович ОХУ-аас мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Би одоо хүртэл Украин улсын Ерөнхийлөгчийн байр сууринд хэвээр байгаа. Эх орноосоо дүрвэн гарсан гол шалтгаан нь амь насанд минь санаатайгаар заналхийлэх гэж оролдсоноос болж энэ алхмыг хийсэн. Украинд өрнөж буй эмх замбараагүй байдлын төлөө ард түмнээсээ уучлалт гуйж, дахин эхнээс нь хийх боломж олгохыг ард түмнээсээ хүсч байна. Хэрвээ миний аюулгүй байдлыг хангах юм бол Украинд өнөөдөр ч очих боломжтой” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
баба яага:
za da ukrain gurj bish shuudee zevseg tehnik uildverledeg aihtar uls orostoi baildval baildah l bh gehdee diilehguij gesen orosd nileen hohirol uchruulna.oros bur ediin zadag uls tor gadaad hariltsaa ni aimar doroitono doo hoorhii orosuud gehdee oros bidend neg gavyatai ni bidniig tusgaar uls bolgoson.ghd ukrain bolon usa uk gh met ulsuud ene udaad ylah bolno
2014-03-05
украины арми:
украин улс нь 48say hun amtai aj uildverjsen evropdoo nuluu ihtei uls.hervee oros dain husej baigaa bol ehleed ukrainii army bolon ukrainii 11say tseregtei beltgel huchintei tulaldah *rdlaga garna.bas j gej sain beltgegdsen 200000 orchim huntei orchin ueiin zevsegleltei ukraintai baildana gdg ersdel ihtei.uchir yund be gehleer ukrain uls zevseg tehnik uildverledeg mon ongotsnii uildverlel bolon ed angi tehnilogiin salbar ni amjilttai yvj bgaa uls.mon batlagdaagui ch tsomiin tsenegt hoshuutai gedeg ni zarim talaar batlagdsan.mon 4500-tank 6500-huygt teveerlegch 1000-garui baildaanii ongots 200-garui ergiin hamgaalaltiin bolon baildaanii usan ongotstoi bas 800garui puujin harvah tohooromjtei alban bus medeegeer bol 2000garui puujin bolon busad tsergiin tehnik heregsel bolon turuunii duridsan zevseglel belen bna gesen.tegheer oros amarhan ylahguil bolvuu ongotsnii huvid su-27 su-30mki mi-26 bolon ooriinh ni uildveriin ongotsnuud s-300 gh met zevseg ukraind bna gesen
2014-03-04
eneeee:
ene yun landag inter geeed sonin ym bicheed unba
2014-03-04
zochin b:
oros ukraind dain garwal udahgui mongold ch tm yum boloh bolno ene dain bitgii l bloosoi
2014-03-03
zochin b:
oros ukraind dain garwal udahgui mongold ch tm yum boloh bolno ene dain bitgii l bloosoi
2014-03-03
zochin b:
oros ukraind dain garwal udahgui mongold ch tm yum boloh bolno ene dain bitgii l bloosoi
2014-03-03
арми:
украин улс нь зэвсэгт техник үйлдвэрлэж гадагш нийлүүлдэг улс тийм болхоор тийм ч амархан орос ялахгүй.миний олж мэдсэнээр 500000 цэрэг байна.гэсэн хэрвээ дайн гарвал олон сая бэлтгэл цэргүүд бэлэн байгаа гэсэн.
2014-03-03
bold:
yu ch mdexgyi ergyynyyd duugai l bval barav oros uuriinxuu ezemshil nutgaa amerikt aldaxiig xysexgyi ..umxii amerikuud delxiin tsagdaa xiix gedgee bolimoor yum daa ..oros bol aguu gyren shyy dee,yamar amerik shig xymyysiig xatgaj araar ni ashig oldog * bish shyy dee..
2014-03-03
эр хүн дээ:
оху-ын ерөнхийлөгч путин обамад хандан “орос улс хөрш орондоо ямар шийдвэр гаргах нь америк болон обама танд ямар ч хамааралгүй” хэмээжээ.
2014-03-03
hund gar:
za neg gorimiin sanal bainaa. ene hoyoriig neg saihan halz uzuulchihvel yasan yum be manaihan ...
2014-03-03
aaaa:
kkk bil lav orosiig demjine * gej bidnii and sh de orosiin tusaar l tusgaaar uls baigaa sshyy bid hyataas l bolgoomjil * gej
2014-03-03
зочин:
orosuudiin zuv. ukrain urvaj baina. anu giin gar hul l boliish deee. tegeed orosiin hajuud anu giin zevseg puujin bairluulbal yahiim be. baruuniihan het davarch baina. evropiig ni oros ene bolomjiig ashilaj chadvargui bolgoh heregtei.
2014-03-03
zocnin:
manaihan ukrainiig demjij bna gej daldaganaj baij benzin shathuungui bolj balarwaa duugai l togoondoo hereldeed yawsan ni deershuu
2014-03-03
zocnin:
ene amerik yasan yum yumand oroltsdog muuhai ulsuuduu edniig hashraagaad ugdug uls baidguin baihdaa ukrainii klicnko metiin baruunii utsan huuhejdeinuudiig darah heregtei
2014-03-03
монголчууд:
монголчууд орос орныг нэгтгэж хүчирхэг болгож өгсөн хүний байгуулж өгсөн улсыг аваад явж чадаагүй арчаагүй *нууд хохь нь ээ.
2014-03-03
asuult:
зөвлөлтийн улаан арми наанаа энхтайван , эв найрамдал ярьсан сайн дүр үзүүлэгч, үнэнхэрэгтээ бол хүчирхийлэгч байсан ... харин өнөөдрийн оросын арми ... ?
2014-03-03
дэмжигч:
энэ обама гэж синдикатуудын гар хөл болсон сармагчин одоо юу вэ? иракад үй олноор хөнөөх зэвсэг байгаа гэж солиорч байгаад дайн хийсэн. тэглээ гээд нэг ширхэг бөмбөг олоогүй, нэг орноор тоглоо биз дээ. зорилго нь газрын тосыг нь өөрийн болгох санаа гэдэг нь ил болсон. дэлхийг эзэгнэх гэсэн сармагчин санаанаасаа хэзээ салах юм бол??? харин крымийн хойг бол оросын нутаг. тэнд дийлэнх нь оросууд амьдардаг. оросууд крымээ эргүүлж авах нь юу нь буруу юм бэ???
2014-03-03
лантуу:
угаасаа монгол руу али хэдий дайрах шаардлагагуй болж байгаа. манай эрх баригчид байгаагаа бариад урагшаа гуйдэг болсон. манаэ эдийн засаг хятад мотортой болсон. манайд хоронго оруулж байгаа жийдууд гэхэд л хятадуудтай нэгдчихсэн явж байгаа.
2014-03-03
ойрдын ковуун эрдэнэ:
оросууд хятадаас монголыг омоороод суйд болно гэж нэг л итгэж огохгуй бна. оорсдоо байгалийн чанад алс дорнодод оргон уудам нутгаар хятадтай хиллэдэг, тэр хавийнх нь оросууд дурвээд дуусаж байгаа, хятадууд олон болж байгаа. оорийн нутгаа авч улдэх асуудлыг нэн тэргуунд тавина. бур сайндаа монголыг буфер нейтрал зона болгое гэж нэг хэлж узнэ, за тэгээд дийлэхгуй, хусэх ч угуй. ер нь бид л суйд болоод байхаас биш бид биднийг нэг их тоодоггуй юмаа. бензинээрээ хуртэл боогоод байдаг биз дээ.эруул саруулаар харна шуу
2014-03-03
mongol hun:
manaih ruu tooj dairch zardal gargah teneg oron baihgui ee.utaa arhi 2 too ustguulj bhad
2014-03-03
teneguuded:
teneguud ta nar odoo l sain har, bod. hujaag ih oruulaad baival iim jum bolj bolno. tuunees bish oros muu, amerik sain, geh meteer metgeltseed ta nariin uhaan hurehgui. hen ni diilehiig l duugai har uhaant teneguud ee
2014-03-02
teneguuded:
teneguud ta nar odoo l sain har, bod. hujaag ih oruulaad baival iim jum bolj bolno. tuunees bish oros muu, amerik sain, geh meteer metgeltseed ta nariin uhaan hurehgui. hen ni diilehiig l duugai har uhaant teneguud ee
2014-03-02
teneguuded:
teneguud ta nar odoo l sain har, bod. hujaag ih oruulaad baival iim jum bolj bolno. tuunees bish oros muu, amerik sain, geh meteer metgeltseed ta nariin uhaan hurehgui. hen ni diilehiig l duugai har uhaant teneguud ee
2014-03-02
orosiig demjij bna:
ah nart amjilt husie omhii hort amerikchuud dald or
2014-03-02
монгол нөлөө:
манайхан дуугай л байгаарай. тэгэхгүй л бол хурцдаж дайн болж магадгүй.
2014-03-02
бөбөб:
энэ ямар сонин юм. тусгаар улсад цэргээ оруулж бариад. буруу шүү дээ. нээх баатар болох гээд. худлаа новшроод.
2014-03-02
e ee e:
hoorhii hed honog teseh bol
2014-03-02
ev negdel:
bid 2 tom gurnii dud baigaa jujijig uls shuu dee, ed nartaigaa sain horshiin holvootoi l baihgui bol budniig amerik.evropiin hen n ch avarahgui shuu dee
2014-03-02
гомбо :
орос ыг шутэгч нар тэндээ очиж амьдарвал яасийн ..гоеш дээ хайртайгаа хэлээл ногоо тэнэг иван нь мэдэхгуй зодоодл зайлуул гэж
2014-03-02
сосор:
орос хятадад хайртай хун монголд яасан их байнаа оросууд ороод ирвэл бидний толгойг бариад гуйх нь байна шуу ???
2014-03-02