“Хүн ам - хөгжил - хүний эрх” IX чуулган боллоо
2014-03-02

 

“Эмэгтэйчүүдийн нүдээр: Хүн ам - хөгжил - хүний эрх" IX чуулган энэ сарын 1, 2-нд Чингис Хаан зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдав. НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс зохион байгуулсан энэхүү чуулган дУИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Хүний эрхийн үндэсний комисс, ХАХНХЯ, Хууль зүйн яам, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, Олон улсын байгууллагуудын төлөөлөлүүд оролцлоо.

sxa

МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс 2006 оноос жил тутам зохион байгуулж ирсэн энэ чуулган иргэний нийгмийн талбарт томоохон байр суурь эзэлдэг, ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш эрхэд суурилсан бодлогын хэлэлцүүлэг өрнүүлдэг, олон талт төлөөллийг хангадаг олон нийтийн хараат бус индэр болон хөгжсөөр байгаа юм.

a

Энэ удаагийн чуулганаар Монгол улсын хүн амын бодлогод ардчилсан, хүмүүнлэг нийгмийн үнэт зүйл, зарчимд тулгуурласан дүн шинжилгээ хийж, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэн, иргэний нийгэм, төр, бусад оролцогч талуудын энэ талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, төрийн бодлогыг хүний эрх, жендэрийн тэгш эрх, бодит ардчилал, нийгмийн шударга ёсны зарчмуудтай нийцүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

A

Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хөгжилд хүн амын тоон хэмжээ чухал боловч бид “хүн амын тооны асуудлаас илүүтэй чанарын асуудалд” онцгой анхаарч, улс орны эдийн засгийн хөгжилд хүн амын бүтцийн урамшуулал тохиож буй энэ цаг үеийг оновчтой ашиглах, хүний чадавхт суурилсан хөгжлийн арга замыг гол түлхүүр гэж харах хэрэгтэй байна.

 SA

Гэтэл Монгол улсын төр хүн амаа өсгөх бодлогыг чухалчлахдаа хүний хөгжлийн концепцид бүрэн суурилсан бодлого баримталж ирсэнгүй. Төрөлтийг дэмжин хүн амаа өсгөөд л болоо гэж үү? Хүн ам өслөө гээд ард иргэдийн амьдрал үнэхээр сайжрах уу? Эсвэл хотдоо бөөгнөрсөөр, хөдөө нутаг эзгүйрсээр байгаа энэ байдал даамжирч, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, орон сууцны хүртээмж улам буурч, эх, үрсийн болон нийгмийн эрүүл мэнд улам доройтож, бид бүгдийн амьдралын чанар доошлох уу?

S

Хүн амаа өсгөх  бодлого гэдэг нь өөрөө бие даасан зорилго мэт, хүн амын тоо нэмэгдэх нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, амьдралын чанарт автоматаар эерэг нөлөө үзүүлэх мэт, хүн амын тоонд зөвхөн төрөлт нөлөөлдөг мэт ойлгож, төрөлтийн түвшинг нэмэгдүүлэхэд чиглэсэн өрөөсгөл, олон эрсдэл дагуулсан бодлого баримталж байна.

  S

Төрөх болон төрчихсөн хүнээ аль болох эрүүл, урт удаан насалж, чадавхаа боломжийн дээд хэмжээнд хүртэл хөгжүүлж, бүтээлчээр амьдрах нөхцлийг бодитоор бий болгоход бага анхаарч, хүмүүсийн амьдралын чанараас илүү тоон үзүүлэлтийг эрхэмлэж ирлээ.

s

Иймээс 2014 оны “Эмэгтэйчүүдийн нүдээр” IX Чуулганыг “Хүн ам - хөгжил - хүний эрх” сэдвээр зохион байгуулсан юм. Улмаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилж буй бодлого, хуулийн төсөлд бодит дүн шинжилгээ хийж, тодорхой санал, зөвлөмж боловсруулан шийдвэр гаргагчдад хүргэнэ хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж байна.

 a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хүн амын тооны асуудлаас илүүтэй чанарын асуудалд анхаарна гэдэгииг юу гэж оилгох вэ...гадны тархи угаалт явж баина... хүн амаа өсгөхгүи гэдэг үндэстэн баидаг юм уу, ... чанарыг эрхэмлэнэ гэж нэг хүүхэдтэи баих бодлогыг баримтлана гэсэн үг үү... фашистууд шиг хөгжлиин бэрхшээлтэи, эсвэл өөр үндэстэн гэсэн үндэслэлээр хүмүүсээ устгаж цэвэрлэх тухаи асуудал юм уу... ямар хятад шиг тэрбум хүнтэи биш дээ... яагаад сүүлиин үед монголын хүн амын өсөлтииг хязгаарлах гэсэн арга хэмжээ эрчимтэи явагдаж, сурталчилгаа хүчтэи хиигдэж баина вэ... яагаад... хаанаас... ямар санхүүжилтээр... ямар сувгаар...
2014-03-02