Шалгарсан төслүүдийн дийлэнх нь барилгын материал үйлдвэрлэнэ
2014-03-03

Засгийн газрын ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар энэ удаад ЭЗХ-ийн сайд  Н.Батбаяр оролцлоо. Тэрбээр энэ  онд үйлдвэржилтийг дэмжих жилийн хүрээнд ирүүлсэн бүтээн байгуулалтын төслийн талаар танилцуулсан юм.  Засгийн газраас энэ оныг “Үйлдвэржилтийг дэмжих жил” болгон зарласан.  Тиймээс үйлдвэржилтэд нэг их наяд төгрөг зарцуулахаар болсон  билээ.  Уг төсөлд хамрагдахаар  нийт 1151 төсөл ирүүлснээс 59 төсөл давхарджээ. Мөн  хоёр төсөл нь хэт өндөр санхүүжилт зарцуулагдахаар байсан байна. Давхардаагүй дүнгээр нийт 1088 болсон төсөл шалгаруулжээ.  Үүнээс 200 төслийн зорилгод нийцээгүй гэж үзээд 888 төслийн шалгаруулалтыг Хөгжлийн банк болон ЭЗХЯ хамтран хийж байгаа гэнэ.   Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдээс эхний ээлжинд 888 төслийг сонгож авчээ.  Эхний ээлжинд эдийн засагт үр өгөөжөө өгөх төслүүдийг судалж,  шалгаруулалтыг хийсэн байна.

5

888 төсөлд нийт 7,3 их наяд төгрөг шаардлагатай аж. Үүнээс 4,2 их наядын зээл авах хүсэлт ирүүлжээ. Урьдчилсан тооцоогоор 888 төслийг дагаж 40 мянган ажлын байр болох гэнэ.  Нийт төслүүдийг үр ашиг 55 сарын дотор гарна гэсэн тооцоолсон байна. ЭЗХ-ийн  сайд Н.Батбаяр:

5

-Эхний ээлжинд сонгон авсан 888 төслийн дийлэнх нь барилгын материалын үйлдвэрлэл багтаж байна. Бүтээн байгуулалтыг хийх гэж байгаа бол барилгын материалын үйлдвэрлэлээ бид дэмжих ёстой. Мөн хамгийн бага зээл таван сая бол хамгийн өндөр төсөл нь 285 тэрбум төгрөгийг зээл хүссэн байсан. Үйлдвэржилтийг дэмжих төслүүдэд зээлийг төгрөгөөр таван жилийн хугацаатайгаар олгоно.  Харин хүүгийн хувьд есөн хувиас  илүүгүй байхаар тооцооллыг гаргасан. Эхний нэг жилийн хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөхгүй. Зөвхөн хүүгийн төлбөрийг төлөх юм байна. Ирүүлсэн төслүүдээс шалгарсан төслүүд зээлээ өөрийн хүссэн арилжааны банкнаас авна гэлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
одоо 888 хэзээ эцэслэн шийдэх вэ? 5 сараас санхүүжилт олгоно гэхийн хурдан шалгаруулалтаа хийж эцсийн шийдээ хэлмээр юм. өгөх гээд байгаа ч юм шиг хүлээлт үүсгээд горьдоогоод байх юм даа.
2014-03-04
иргэн:
энэ нэг бөө нөхөр чинь тэнэг байхаа. өарилгын зах зээл хир их өргөн бэ, барилгын материалыг хичнээн үйлдвэрлээд, түүгээр нь хичнээн барилга барьж хэдэн хүн худалдан авах боломжтой вэ гэдгийг энэ тэнэг тооцсон болов уу. дандаа ан-ын луйварчдад олгоо биз дээ. тэгээд бас 44,000 ажлын байр гаргах гэнэ. яг харагдаач.
2014-03-04
zoshin:
жижг дунд үйлдвэрийг дэмжих нь зөв байх тэгэхдээ үйлдвэрээ явуулж байгаа хүмүүст уг зээл олгохдохгүй байгаашдээ орост үйлдвэр байгуулан ажиллаж байгаа аж ахуйн нэгжийг 5 жил ямар нэгэн шалгал хийхгүй зөвхөн бүтээгдэхүүний чанарыг л үзнэ мөн банкинд зээлтэй бол зээлийн хэмжээгээр нь бага хүүтэй зээлд хамруулах шийдвэр гаргалаашдээ ийм шийдвэрийг манайд ч хийх хэрэгтэй байна
2014-03-03
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-03-03
hehe:
yaaj tulunduu ur huuhed mine
2014-03-03
urund barigdaj utund iduulhendee mongol mine:
ter ih mungiig zeeltsenuu batbayraa daraa yaaj uguh ymbee
2014-03-03
zochin:
hudlaadoo ed nariin hiij bga ym
2014-03-03
luivarchin fortun:
uuriihuu ymiig hiigeel muu luivarchin
2014-03-03