БНХАУ-ын төгөлдөр хуурч түрүүлжээ
2014-03-03

“Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан манай улсад хоёр дахь удаагаа болж өндөрлөлөө. Энэхүү уралдаан нь хоёр насны ангилалаар зохион байгуулагдсан юм. 17-оос дээш насны ангилалын тэргүүн байранд  БНХАУ-аас ирж оролцсон Зү Ванг шалгарчээ. Харин тус ангиллын хоёрдугаар байрт Б.Номингуа, тусгай байранд С.Номин, Б.Оюунгэрэл нар орсон байна.

“Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдааны 17 хүртэлх насны ангилалд Э.Номин түрүүлж, Польшийн Хөгжмийн их сургуульд суралцах эрхээр шагнагджээ. Удаах байруудад Ү.Уртнасан, Э.Ундрал, Г.Болормаа нар шалгарчээ.

 Уралдааны шүүгчээр Польшийн нэрт төгөлдөр хуурч Эва Поблоцка, ОХУ-ын Иркутск хотын Ф.Шопены нэрэмжит Хөгжмийн коллежийн захирал А.С.Дурбажева, БНХАУ-ын Шанхайн Хөгжмийн дээд сургуулийн захирал Зи Танг, ХБК-ийн төгөлдөр хуурын багш, Монгол Улсын гавьяат багш Ч.Тунгалаг, СУИС, ХБК-ийн төгөлдөр хуурын багш, СТА Ц.Энхтөр нар ажилласан.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин