Анжелина Жоли хоол хийж сурч байна
2014-03-04

Холливудын алдарт жүжигчин, зургаан хүүхдийн ээж Анжелина Жоли хоол хийж сурахаар багш хөлсөлсөн тухай “Dailymail.com” мэдээллээ. Жүжигчин бүсгүй Австрали улсад киноны зураг авалтад орсоныхоо дараа тус улсын хамгийн нэр хүндтэй рестораны тогоочоор өдөр хоёр цагаар хоолны хичээл заалгаж эхэлжээ. Жоли “Twitter” хуудаснаа  “Одоо би хэд хэдэн төрлийн шинэ хоол хийж чадна. Нөхөр болон хүүхдүүдэд минь таалагдаж байгаа” хэмээн жиргэжээ.

1

Зургаан хүүхдээ амттай хоолоор хооллохын тулд Анжелина заримдаа хүндрэлүүдтэй учирдаг байсан тухай нөхөр Брэд Питт нь нэгэн ярилцлагынхаа үеэр ярьж байжээ. Учир нь Брэд Питт болон хүүхдүүд нь хоолонд муу, дээр нь голомтгой тул хийсэн хоолыг нь бараг идэж өгдөггүй байсан тул Жоли маш их сэтгэлээр унадаг байсан гэж ярьсан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин