Зургаан дүүргийн 32407 толгой малыг вакцинжуулав
2014-03-04

Монгол улсын Засгын газрын 66 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БНХАУ-аас оруулж ирсэн Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг нийслэлийн өрхийн малд тарьсан байна.

Тухайлбал, Багахангай дүүрэгт 60 өрхийн 7207 мал, Багануур дүүрэгт 75 өрхийн 16627 толгой мал,  Сонгинохайрхан дүүрэгт 150 өрхийн 3736 тоотой малд урьдчилан сэргийлэх вакцин хийжээ.

Мөн  Хан-уул дүүрэгт 168 өрхийн 3328 толгой мал, Сүхбаатар дүүрэгт 67 өрхийн 1230 мал, Налайх дүүрэгт 21 өрхийн 279 малыг вакцинд хамруулсан байна. Ингэснээр зургаан дүүргийн  541 өрхийн 32407 толгой /хонь, ямаа, үхэр/ малд малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилсан сэргийлэх вакцин хийжээ. Энэхүү ажилд  нийт 146 албан хаагч 35 техник хэрэгсэлтэй оролцсон аж.

Б.Буд 

Shuud.mn
Сонин хачин
amka:
uls oron mal aj ahuiga hamgaalah ni chuhala
2014-03-05