УИХ-ын гишүүн Г.Батхүү тойрогтоо ажиллав
2014-03-05

УИХ-ын гишүүн Г.Батхүү чуулганы завсарлагаар Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол суманд ажиллаж, УИХ-аас баталсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хоёр чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулжээ.

ыб

Бүрд сумын тухайд сүүлийн үед шилжилт хөдөлгөөн их байгаагаас сумын төв эзгүйрэхэд хүрээд байгааг Засаг дарга нь хэлж байв. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд тус сумаас 90 гаруй өрх суурин газар бараадаж шилжжээ. Монгол Улсын төв цэг Бүрд сумын нутагт оршдог. Тиймээс төв цэгт тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд шилжин суурьших бус нутаг орондоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Г.Батхүү онцолсон байна. Харин сумын удирдлагууд төв цэг хүртэл 30 км хатуу хучилттай автозам барих саналаа илэрхийлсэн байна.

ы

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ч эл асуудал хөндөгдсөний зэрэгцээ Г.Батхүү нарын гишүүдийн санаачилж Өвөрхангай аймгийн дөрвөн суманд байгуулсан сүүний үйлдвэрийн төслийг Бүрдэд хэрэгжүүлэх саналыг зарим иргэд гаргажээ. Өнгөрсөн хугацаанд тус суманд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх иргэдийн тоо төдийлэн нэмэгдээгүй байна. Сумдаас үйлдвэржилтийн төсөл их ирүүлдэг, гэтэл Бүрдээс том төсөл хэрэгжүүлэх санаачлага гардаггүйг УИХ-ын гишүүн Г.Батхүү сануулсан байна.

ыя

Сүүний үйлдвэрүүдийг Уянга, Хужирт, Хархорин, Зүүнбаян-Улаан суманд байгуулсан агаад Хархорин, Уянга сумын сүүний үйлдвэрийн үйл ажиллагаа хэдийнэ тогтворжиж, зургаан төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж эхэлжээ. Энэ жишгээр ээлжиндээ нэг тонн, хоногт гурван тонн сүү боловсруулах хүчин чадалтай энэ үйлдвэрийг манай суманд байгуулж өгөөч гэсэн хүсэлтийг очсон сум бүрийн иргэд гаргаж байв. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг нэмэх хэрэгтэй гэх хүмүүс байхад цалин нэмэхээр цалин авдаггүй иргэд хөлд нь чирэгдээд байна, үнийн хөөрөгдлийг яаралтай бууруулмаар байна гэх шүүмжлэл өрнүүлэх нь олонтаа байв.

я

Есөнзүйл сумын иргэд арав гаруй төрлийн шинжилгээг сумынхаа эмнэлэгт өгчихдөг, саяхан ЭХО аппарат авсан, зөөврийн рентгэн авчирсан тухай таатай мэдээ дуулгасан бол бизнес эрхлэгчид нь АН-аас сонгогдсон гишүүдийн санаачилж байгуулсан “Бизнес хөгжлийн төв”-ийн ачаар орлогоо нэмэгдүүлж байгааг сайшааж байлаа. Тус сумын тухайд үлийн цагаан оготно ихэсч бэлчээр цөлжиж байгаа, ЗДТГ-ын байр зориулалтын бус гэх асуудлыг “тулгамдсан” гэж тодорхойлсон байна.

йы

Харин Өлзийт сумын иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлгээр 84 хувь нь сумын төвийг төв зам дагуулж нүүлгэх нь зөв гэсэн санал гаргажээ. Тиймээс шинээр барилга байгууламж барихаасаа өмнө сумын төвийг нүүлгэх эсэх асуудлаа шийдвэрлэх хэрэгтэйг гишүүн сануулсан байна. Энэ үеэр иргэд орон нутагт улстөржиж намчирхах байдлыг зогсоох, малчдыг орон сууцжуулах хэрэгтэй байгааг гишүүнд дуулгажээ.

яы

Аймагтаа хамгийн их мал тоолуулсан Баян-Өндөр сумын тухайд бусад сумдын адил хүүхдийн цэцэрлэг шинээр барих шаардлагатай, сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардал 2315 төгрөг байгааг нэмэх, спорт заалыг засварлах зэрэг саналыг иргэд нь гаргажээ.

я

Мөн Сант сум төвдөө 345 өрхтэй, 0-5 насны 286 хүүхэд байдаг. Цэцэрлэгийн хамрагдалт хангалтгүй. Тиймээс цэцэрлэг барих шаардлагатай гэсэн иргэдийнхээ хүсэлтийг уламжилсан албан бичгийг сумын Засаг дарга Б.Бэхбат УИХ-ын гишүүн Г.Батхүүд гардуулаад сумын иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлгээр 150 хүүхдийн цэцэрлэг барих шаардлагатай гэсэн дүн гарсныг дуулгажээ. Үүний зэрэгцээ “Хүүхэд харах үйлчилгээ”-г хэзээ ажил хэрэг болохыг асууж сонирхох хүн олон байлаа.

й

НҮБ-ын хөтөлбөрөөр тус аймгийн хоёр сумын дэд бүтцийг барьж байгуулахаар болсны нэг нь Сант сум юм. Дэд бүтцийг шийдвэрлэхээс өмнө сумынхаа төлөвлөлтийг сайн хийх хэрэгтэйг Г.Батхүү гишүүн сануулсан аж. Өвөрхангай аймагт АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд санаачлан “Альпин” үүлдрийн ямаа нутагшуулж байгаа юм. Өдөрт 3.5 литр, жилдээ нэг тонн сүүний гарцтай, гурав дахин бага тэжээл хэрэглэдэг, жилийн 275 хоног саах боломжтой гээд энэ үүлдрийн ямааны давуу тал их. Тиймээс “Альпин” ямаанаас худалдаж авах, мөн Тарагт суманд байгаа цөм сүргээс эцэг мал авч малынхаа үүлдэр угсааг сайжруулах хүсэлтэй олон малчин уулзалтад ирсэн байв. Өвөрхангай аймагт цөм сүрэг бүрдүүлсэн, Францаас ямаа авчирч нутагшуулсан зэрэг нь малчид тэндээс эцэг мал авч малын үүлдэр угсааг сайжруулах боломж бүрдүүлэх зорилготой. Тиймээс сумынхаа удирдлагуудаар дамжуулан ажил хэрэг болгоорой гэдгийг сануулсан байна.

йы

Баянгол сумын тухайд хонин сүрэг ихтэй нутаг. Сүүлийн үед барилгын дулаалгын материал үйлдвэрлэхэд ноосны эрэлт хэрэгцээ их байгаа. Тиймээс тус суманд ноос боловсруулах үйлдвэр байгуулбал зах зээл, эрэлт бий гэдгийг гишүүн зөвлөсөн байна.

ыя Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс “Сум хөгжүүлэх сан”-гийн санхүүжилт хагас жилээс хойш орж ирдгээс улирлын чанартай зарим ажлыг хийж амжаагүй хойшлуулдаг, улмаар хөрөнгө оруулалт нь эргээд татагддаг байдлыг өөрчлөх хэрэгтэй байна. Иргэдийн хувьд банкны зээлийн хүү хэт өндөр, төрийн албан хаагчид цалингийн зээлийн дарамтад амьдарч байна, сурагчдын дүрэмт хувцас чанаргүй байна гэх зэрэг санал шүүмжлэл гаргаж байв. Мөн Сант сумын эмнэлгийн хамт олон шинээр эмнэлэг бариулах хүсэлтээ албан бичгээр өгчээ.

ы

УИХ-ын гишүүн Г.Батхүү тойрогтоо ажиллах үеэр орон нутгийн байгууллага, иргэдэд хандаж үйлдвэржих төслийг том, жижиг гэлгүй хэрэгжүүлэх, хүн бүр хийж бүтээх нь чухал гэдгийг зөвлөөд очсон сумдынхаа оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүст оёдлын машин, сургуулийн хөдөлмөрийн кабинетэд багаж, хэрэгсэл өгсөн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
muu shiren nuurtei *iig uxiin *aar nudeed,xuuguud yavuul,
2014-03-05
ан-ын завхрал №1:
таныг сонгогоогүй тойрогтой ажиллана гэдэг нь юу гэсэн үг вэ. батхүү гишүүнээ. таныг сонгоогүй шүү д ээ, ямар нүүрээрээ ард олны өмнө очоод, би та бүгдийн төлөөлөл гээд яриад зогсож чадаж байнааа. мөн тэнэг зан шүү. та өөрийгөө улам тэнэг байдалд оруулж байна. ардчилал гэдгийг олонхийн саналаар шийдэгддэг гэж би ойлрож өнөөг хүрсэн. харин бага санал авсан нь гишүүн болдог гэдгийг монголдоо анх удаа харсан. энэ жишээ зоригт та 2 -оор дуусаасай. монголын минь улс төр хөх тэнгэр шиг минь тунгалаг байхыг би хүсч байна
2014-03-05
луйварчин:
үүдээр хөөгөөд гаргахаар тооноор ороод ирсэн гэсэн
2014-03-05
.....:
манай суманд ирээсэй. новшыг хоогоод явуулна даа.
2014-03-05
аөцаца:
өөрийн хэдхэн хүнээ цуглуулж сэмхэн зургаа авахуулчаад буцсан гэсэн
2014-03-05
gajilt:
toirpogtoi, tegeed bas ajilladag aa, eleg avah umaa,
2014-03-05
ширэн нvvрт:
хэ хэ хэ, ямар нvvрээрээ очиж байна аа, ширэн нvvртэй золиг вэ?
2014-03-05