Такси № 62
2014-03-05

Энэ өдрийн мэнд, эрхэм уншигчид аа. Түрүү дугаарт санал шүүмжлэл үлдээсэн уншигчид болоод бас сануулга үлдээсэн цагдаа зэрэг бүх хүмүүст талархсанаа илэрхийлье. Нэг жижиг тайлбар зүүх хэрэгтэй гэж сэтгүүлч найз зөвлөсний дагуу хэлэхэд миний бие таарсан учрал, яриа хөөрөөг хүмүүст хэрэгтэй санууштай ба мөн хөгжилтэй байх талаас нь сонгож оруулахыг хичээдэг бөлгөө.

5

Мөн зарим нэг хүмүүсийн хувийн нууц, амьдралын цаана наанатай асуудал орох бол нэр болоод ажил хаягийн талаарх эх сурвалжийг өөрчилж бичдэг. Шууд нэр, ажлыг нь заах зэргээр бусдын нэр хүнд амьдралд асуудал үүсгэхээс зайлсхийдэг ба тухайн тохиол нь бусдад сургамжтай, бодууштай байгаасай гэсэн бодол өвөрлөж буулгадаг гэдгээ учирлан хэлэх байна. Мөн санаанаасаа зохиодог зүйл бас байхгүй ба амьдралын эгэл үнэн, хүмүүсийн үг яриаг хачиргүй хүргэхийг зорьж байгаа билээ. Мөн санаанаасаа зохиох, энэ тэр авьяас бол мөхөс надад үнэндээ л байхгүй. Бичиж буулгаж байгаа бүхэн маань энгийн л үнэн, амьдрал шүү, манайхан ...

5

Ингээд ээлжит сонин хачин, яриа хөөрөөг хүргэж байна. Таалал орштугай.

:

1. 6 хөлтэй тахиа байна

Бараг л 10 жилийн сургуулийн бололтой хоёр охин Өргөөгөөс 10-р хороолол хүргүүллээ. Өө хоол хүнсний талаар том том сэрэмжилмээр юм ярьж байна.

О/охин/ -... Хөөш, 6 хөлтэй тахиа байвал яах уу?

Н/найз/ -Чи харсан юм уу?

О -Сараа эгч сэтгүүлээс зургийг нь харуулсан. Аймаар сэжгийн, генийн билүү тийм аргаар туршаад гаргасан гэсэн.

Н -Өндөг мөртлөө тахианаас гараагүй өндөг байхад чинь.

Х -Хээе, дүү нар юун аймаар аймаар юм яриад хоолны дуршил байхгүй болгоод байна аа.

О -Өө одоо чинь юм амархан болцоон. Бараг хүнийг хиймлээр хийгээд дахин төрүүлчих юм уу хаашаа юм. Одоо энэ өндөг байгаа биз дээ. Тэр чинь уг нь тахианаас гарах ёстой доо. Ерөөсөө тэгэхгүйгээр шууд л өндөг боловсруулдаг болсон. Тэгээд тэрийг нь бид нар идэх юм гэнэ ээ.

Н -Хятадууд нээрээ юмыг хийх шиг болж байна аа ёстой муухай. Тэгээд бид нар хууртаад.

О -Чи 6 хөлтэй тахиа өмнөө тавьчихсан сэрээдэж байна гээд бод доо.

Н -Заваан юм, тэгээд хажууд нь зохиомол гаргаж авсан өндөг бас тавьчихсан уу ккк

:

Ээж аймаар итгэмтгий, би тэр өндгийг тийм хиймэл болсон гэнэ гээд ярьсан чинь “Одоо би лав өндөг идэхгүй шүү” гээд ккк, “ Та нар өөрсдөө мэд"  гээд амиа бодчихсон ... нээрээ тэгээд одоо өндөг авахаа байчихсан ш тээ ....

:

2. Буудна, дэлбэлнэ гээд л байна

Цэцэрлэгээс харьж яваа ээж хүү хоёрыг хороолол хүргэж өглөө. Хүү нь суугаад л ээжээсээ бохь нэхлээ.

.

Э/ээж/ -Байхгүй ш тээ, ээж нь аваагүй.

Хүү -Аан цүнхэнд байгаа, нээ.

Э -Үз ээ, тээр байхгүй.

Хүү -Тэгвэл тэр дэлгүүр дээр зогс, чи бууж бохь ав.

Э -Өө өнөөдөр чинь нээрээ бохь зардаггүй өдөр ш тээ, бүх дэлгүүр.

Хүү -айн, тийм өдөр байхгүй.

Э -Энэ ахаасаа асуу, жолоочоо өнөөдөр бохь зардаггүй тэ, ...тээр бохь зардаггүй өдөр байдаг байхгүй юу.

Хүү -Үгүй архи зардаггүй өдөр, за юу.

Э -айн ккк, хэн тэгж байна.

Хүү -Аав, нөгөө Тулгаа ахтай машинтайгаа дэлгүүр яваад архи хайгаад, зардаггүй өдөр нь байсан ... аан би бохио авъя зогс.

Э - Яанаа, энэний хажууд юм ярилтгүй ээ.

Х -Нээрээ айхтар юм аа.

Э -Ингээд одоо хэлд орсон чинь хэрэлдээд, үг гээхгүй юм. Гэртээ тэгээд жоохон уур нь хүрэхээр зүгээр нэг уурлахгүй, буудна, дэлбэлнэ шүү гэх юм. Тоглодог тоглоомноосоо болоод байдаг юм уу, одооний хүүхдүүд үзэж харж байгаа юм нь ерөөсөө нэг болохгүй хүчирхийлэл ихтэй байх юм аа ...

Х -Тэр хүүхдийн сувгуудийг нь үзүүлж байвал арай дээр байх аа.

Э -Тэр Дрийм /dream/ билүү, хүүхдийн суваг, шөнө бараг 12 хүртэл гарчих юм. Хүүхдийн суваг чинь 9 гээд л унтаарай мунтаарай гээд хаачихаж баймаар юмаа. Өнөөдөхийг нь хүүхэд нэг үзчихээрэй дуустал үзэх гээд унтахгүй шомбойчих юм, тэгээд жоохон зандарчихвал өнөөх буудна дэлбэлнэ гэдгээрээ айлгаад ккк, нээрээ хэцүү байна шүү.

.

Ийнхүү хөгжилтэй яриатай залуухан ээж айхтар “терор” үгтэй хүүгээ тэвэрсээр орц руугаа орлоо.

.

3. Байр чинь өр 

Дарь-Эх хүргүүлсэн нэг эгч орон сууцтай болох гэдэг одоо  цагт өр зовлон болсон тухай хууч хөөрлөө. Эгчийнх Дарь-Эхэд байдаг юм байна.

.

З/зорчигч/ -Манай энэ Дарь-Эхийн 2-р хороо дахин төлөвлөлтөд орох юм шиг билээ. Хүмүүс нь үнэр авчихаад ганцхан жилийн дотор хашаандаа баахан байшин барьчихжээ. Зарим нь нээрээ азтай байна аа. Манай нэг зөөгч хүүхэн Чулуун овоонд нэг байшин хашаатай байсан юм. Одоо тэгсэн дахин төлөвлөлт явагдаад, тэр газрыг нь аваад хоёр өрөө нэг өрөө гээд хоёр байх авах уу, шууд 3 өрөө авах уу гэсэн гэнэ. 2 хүүтэй одоо тэгээд ёстой нөгөө болоош тэ гэдэг нь болно биз дээ.

Х -Дахин төлөвлөлтөөр нэг хэсэг нь сайхан болж байна. Уулын орой дээрхээс бусад нь яана аа гэж.

З -Өө утаа гаргадаггүй байдлаар халаалтаа авдаг л болгох хэрэгтэй ш тээ. Цахилгаанаар халдаг юм уу, нэг бол тэр газаар халдаг байвал болмоор доо. Арчаагүй зарим нь дэлбэрнэ л биз. Тэгээд сурна ш тээ. Аль юмнаас айж хордож суудаг юм. Гэхдээ энэ төслийн зуух ч сайн халдаг юм шүү. Өглөө нэг галлачихаад орой 6 гээд ирэхэд 18 хэм дулаантай байдаг. Сайн байгаа биз дээ.

Х -Нүүрсээр галлаж байгаа биз дээ.

З -Тийн, тэр шахмал түлш нь байсан бол бүр л сайн халаад утаагүй болох байсан байх аа.

Х -Байранд орох сайхан л байх даа.

З -Өр өр, манай өвгөн тэгдэг юм. Орж гал түлж, ус зөөж байгаагийнхаа хэрээр хөдөлж байгаа болохоор ядаж үе мөч хөшиж, хуяндаа баригдаж үхэхгүй байх гэдэг юм ккк.

Саяхан манай банди зодоон хийж хүүхэд зодсон гэж чих халууцуулаад, 6-р ангид сурдаг юм. Би ч өнөөхийгөө сайн хашрааж хэд гөвшсөнийхөө дараа өрөвдөөд бас яагаад ийгээд гэсэн чинь инээдтэй, нөгөөх нь миний муу хүүг хорооллын утааны хар мар гэсэн гэнэ. Зайлуул баахан охидын өмнө шоолсон юм шиг байгаан. Тэгэхээр нь зодчихсон гээд.

.

Би тэгэхээр нь бас дургүй хүрээд дахиад тэгвэл битгий тоо миний хүү, паартай байранд байгаа ч өр дарж зовж яваа хүний хүүхэд тэр чинь гэсийн. Үнэн ш тээ....

.

4. Жилийн нэг өдөр хайрлана

Баянбүрдийн тойргоос 5-р сургууль хүрдэг замаар бөглөрч явтал гэнэт хойд хаалга онгойлгож намайг овоо цочоосон хүүхэн тайвнаар ахаа “Туул ресторан гялс хүргээд өгчих тэгэх үү ” гэлээ.

Ти ти гэсээр суусан хүүхэн "Хаврын тэнгэрт итгэлт алга аа тэ, ахаа ккк" гэж яриа өдлөө.

.

Х -Цонхоор харахад дулаахан юм шиг хэрнээ аймаар жихүүн байна шүү. Мартын баяраар чинь хүйтэн байх нь дээ.

З -Өө нээрээ Март болох гэж байгаа бил үү. Ээжийнхээ ачийг яалаа даа, энгэрийг чинь налья, уйлья гээд л баахан тоглолтын реклам яваад байсан нээрээ баяр болох гээд байгаа юм байна ш тээ.

Х -Жилд нэг өдөр ээжийгээ магтаж дуулдаг юм биш үү бид чинь.

З -ккк 3 удаа юм биш үү, төрсөн өдрөөр нь, 6 сарын 1-нд, тэгээд Мартаар.

Х -Эх үрсийн баяраар бол яахав, хүүхдээ л илүү анхаардаг юм шиг тэ.

З -Өө тийн зүгээр л ээжүүдийн баяр гээд нэг өдөр байвал болоо ш тээ, элдэв юм холилдохгүй амар зүгээр. Авгайгаа гэх үү, ээжээ гэх үү ккк, эрэгтэйчүүд их хачин болдог юм шиг ээ.

Х -Чи мартаар нөхрөөсөө ямар бэлэг авдаг вэ?

З -Өө нөхөртэй болоогүй л яваа ш тээ ккк, найз залуутай. Тэрийгээ сая Валентинаар баахан шатаасан. Одоо мартаар дахиад гэвэл хөөрхий ёстой хямрах биз ккк, нээрээ ойрд залгахгүй утсаа авахгүй байгаа юм. Март дөхөөд тэгээд байгаа юм болов уу, хөөрхий ккк.

Х -Эрчүүд ч яахав тэгээд нэг даагаад л гарна ш тээ.

З -Хүмүүс гэхдээ энэ жил их доргио биш байна аа. Манай эгчийн ажлынхан Март болохоор эрчүүд нь даагаад, цэргийн баяр болохоор эмэгтэйчүүд нь даагаад баахан ууж идэж шоуддаг юм байна л даа. Тэгсэн энэ жил эрчүүд нь нэг л чимээгүй байна гэнэ ээ. Тэгэхээр нь хүүхнүүд нь шордоод “хөөе та нар наад ширээн дээрх календарь юмаа хараач, фм радио сонсооч, нэг юм болох гээд байгаа юм биш үү” гээд ккк, тэгсэн эрчүүд нь “энэ жил дундаа хийгээд нэг газар ганц хооллочихьё оо, доллар өсөөд хямралтай байна ш тээ” гэсэн гэнээ ккк, төсвийнхөн л дөө хөөрхий.

Х -Тэгээд танай найз залуу бас төсвийнх үү үгүй юу, баяраас бултаад байгаа юм бол.

З -ккк, үгүй ээ хувиараа, манай тэр гэж бөөн сэтгэл, мөнгө муутай хөөрхий ккк. Би урагшаа явлаа 10-нд ирнэ гээд мессеж биччихнэ ээ яршиг, ккк аягүй бол бас бэлэг мэлэг гээд хямраад явчихна, ээжийгээ баярлуулаг дээ.

Х -Өө чи чинь бас л хараа үзээтэй, юм ойлгодог охин байна шүү.

З -ккк хараа үзээ бишээ, тооцоо ах минь. Дараа нь 10 хоноод бас эрчүүдийн баярын бэлэг зөрүүлэх болно, би чинь магистрийн оюутан мөнгө “обсоо” /солонгосоор “байхгүй” гэж байгаа гэнэ/ ...

:

5. Өөрсдийгөө хулхидаад  л

Варьетегийн урдаас үе чацуу байрын нэг эр сууж Цирк хүргүүллээ. Бид хоёр цаг агаарын тухай эхлүүлсэн яриа хөөрөө маань явсаар нарны зам, монгол хүний ажил хөдөлмөрт хандах хандлагын талаар өргөн хүрээний сэдвээр халилаа. Хүн хэлэхээс нааш гэдэг билүү, бид гэмээ бас нэг хардаггүй гэхэд сонсож байвал илүүдэхгүй гэж бодоод энэ яриаг орууллаа.

.

Зорчигч эр “Энэ нарны зам шиг гүүр дахиад ядаж хоёрыг барихгүй бол гүүр даваад буцаж төв рүү гарч ирнэ гэдэг бэрх ажил болоод байна аа хө, тийм байгаа биз” гэж нөхөрсгөөр асуулаа. Үргэлжлүүлэн “манайх одоо болж өгвөл замаа япончуудаар тавиулмаар байгаа юм. Арав дахин их өртөгтэй ч арав дахин чанартай л болно ш тээ. Үгүй дээ л японы менежментийг авч хиймээр байгаа юм. Ажиллах хүчийг нь яахав манайхан гаргаад хүмүүсээ юм сургана биз" гэлээ.

.

Х -Үнэндээ л яс, насны юм хийх юм аа.

З -Би тэр жил ... одоо энэ чинь 2000 биш ээ, 97, 98 оны үед Замын-Үүдэд ажилласан юм. Тэгэхэд тэр Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийг чинь Япончууд барьж өгсөн ш тээ. Дахиад дараа нь нэг сунгасан юм.. тэгэхэд би хөөцөлдөж байж тэр Японы Жайкагийн төсөлд оролцож байсан нэг япон барилгын компани байгуулчихсан гэдгийг нь сонсоод тэрийг олж гүйцэтгэгчээр авч ажлыг нь хийлгэсэн байхгүй юу. Тэгэхэд одоо хэр ямар байсан яг тэр чигээрээ байгаа ш тээ. Монголчуудаараа хийлгэсэн бол бас л хэцүү дээ, хулхидана даа. Тэгээд харж байхад хүмүүс тойроод суучихсан нэг арматур зангидаж байдаг юм. Тэгээд дээшээ цутгана. Тэрэн дээрээ дахиад л арматур суулгаж зангидаад дахиад цутгана. Манайхан бол яахав дээ нэг 50 см хийх байсан бол 30 см явуулж байгаад гаднаасаа харагдахгүй юм чинь гээд л цутгаад хаячихна.

Х -Харин тийн, юмыг нэг аргалчих гээд байдаг улс шүү.

З -Ерөөсөө тийм байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө арматурын уулзвар бүрийг нарийн утсаар бэхэлдэг юм байна л даа. Манайхан зай үлдээгээд явчихдаг. Аан тэгээд л орой нөгөө япон өвгөн чинь үглээд л нэг цагаан будаг барьчихсан явж байдаг гэсэн. Дахиж хийх газар гээд л тэмдэг тавиад л, хулхидсан газар гэсэн үг л дээ. Тэгээд хөөрхий нөгөө хэдэн монголдоо үглээд хэрүүл хийгээд л. Хэлдэг нь жоохон муухай "Үхэр монгол" гэнэ.

Х -Хүн өөрсдийнхөө юмыг өөрсдөө хулхидаад байхаар чинь бас зэвүү нь хүрдэг л байх даа.

З -Өмнө бас нөгөө монголчууд тэр том байгууламжуудыг барьж байхад ажлынхаа багажийг нуугаад хусаад, гаргаж зараад, тэгээд алдчихсан гээд. Эхлээд яахав дээ, нөгөөдүүл нь итгээд нээрээ тийм л байх гээд итгээд тэгсэн сүүлдээ бүр хэтрээд. Сэжиглээд нэгжээд үзэхээр нөгөөдүүл нь юмны араар хийгээд нууж барьчихсан байдаг. Тэгээд л сүүлдээ нөгөөдүүл чинь мэдээд үгээ бараад муусайн үхрүүд, хулгайчууд гээд хараагаад.

Х -Харин бидний энэ хандлага л хөгжихөд тушаа болоод байгаа гэж ахмадууд яриад байдаг шүү.

З -Үгүй чи бод л доо. Одоо чам шиг ингээд бариад явж байгаа өөрийнхөө машиныг засахдаа л өөрийгөө хуураад ориг сайныг авах уу гэхэд үгүй гээд хулхи муу сэлбэг тавиад боолт эргээ дутуу чангалаад л хөдөлж байна ш тээ. Тэр үхэлд хүргэж магадгүй гэж мэдсээр л байж өөрсдийгөө хулхидаад байгаа улсыг чинь одоо юу гэхэв тэ.

Х -Одоо энэ Солонгост ажиллаж байгаад ирсэн залуусын ажилд хандах нь арай өөр гэж магтаад байдаг шүү. Тэнд бас сургаж байна л даа.

З -Япончуудын хийж өгсөн юм бүхэн чанар үлдэж л байна. Нарны замыг хар хэдэн жил боллоо. Тэгэхэд 22-ын зам яалаа, жил болоогүй будаа болоо биз дээ. Одоо ч энхэл донхолтой хурдтай машин бол савж нисчихмээр л байдаг ш тээ.

Х -Дарь-Эхийн зам байна.

З -Одоо энэ баахан уулзвар шинэчилж байна гээд л жижиг компаниудад тасдаж өгөөд л байна. Янз бүрийн л чанартай болж байгаа ш тээ. Одоо түрүүч нь энэ зунаас хагараад л эхлэх байх, яана.

Х -Өө мань шиг юмнууд заримдаа зам аваад хийчихдэг юм биш үү.

З -Өнөөдөр тэр News.mn дээр Германы нэг эрдэмтэн, эдийн засагч хүн юм уу даа ярилцлага өгсөн байна лээ. Монголчуудыг ойлгохгүй байна гэж. Монгол хүн болгон шахуу зээл аваад ч юм уу машин авахын, яагаад тэгдэгийн автобусаар явахгүй юм. Яахаараа байрны үнийн хөөрөгдлийг нь засаг нь хараад зөвшөөрөөд суугаад байдаг юм. Монголчууд одоо хоёр жилийн дотор 2.2 тэрбум долларын зээл авчихаж. Тэгэхэд бүхэл бүтэн  Европын холбоо ийм зээл авах гэдэг том асуудал, маш их хэлэлцэж шийднэ.

Х -Өө овоо муу европ юм аа, шулуухан хэлж дээ.

З -Тийн, арай дэндүү байна гээд ярилцлага өгсөн байна лээ. Тэгээд нэг их гайхаад тонгойгоод духаа алгадаж байгаа сонин царайлсан зургийг нь тавьчихсан байна лээ. Үнэн байхгүй юу.

Х -Одоо тэр Хятадын Ча юу билээ ? /Чалко гэж манай хүн залруулж өгөв/ тэднийд чинь манайх аймаар өртэй, нүүрсээ өгөөд байгаа юм уу даа тэ?

З -Тэр мөнгийг чинь баас болгочихсон гэдэг Баабарын хэлдэг үнэн ш тээ. Үндсэндээ архины бизнесийг дэмжээд л гаргачихсан мөнгө ш тээ. Сү, Баяр хоёр бол Монголыг ёстой балласан дуракууд байхгүй юу . Баяр, Сү хоёрыг харахаар нээрээ үнэхээр дургүй хүрэх юм. Хуульгүй ялгүй бол яавал ч яачихмаар дуракууд нээрээ ... Өө ингэсгээд зогсоно доо хөө,  би энэ байр орох юм...

.

Сүрхий мэдлэгтэй нэлээн юмны зах гадарладаг байрын эр ийнхүү айхтар шүүмжлэлтэй яриа өрнүүлээд буулаа. Заримдаа улс орны тухай ийм яриа сонсохоор нэг л хачин болоод итгэлгүй ч болцон юм шиг, очоод зүгээр нам унтчихмаар ч юм шиг санагдаад байдаг. Энэ удаа ч гэсэн тэглээ... гэхдээ яахав хоолны мөнгө хэрэгтэй, түрээсээ өгөх хэрэгтэй, дахиад нэг хүн шүүрэхээр цааш хөдөллөө ...

 

.

.

..

Үргэжлэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх    

Shuud.mn
Сонин хачин
зочин:
с.баяр үнэнштээ.хэзээч монголын төлөө сэтгэл гаргаагүй хүн байхгүй юу.анх ерөнхий сайд болж байхад тэр уеийн уе тэнгийн 50,000 тынхан хэлж байсын.энэ ч дээ монголыг сүйрүүлнэ дээ гэж.үнэн хэлж байж..
2014-03-19
дэ.х:
таксийк өнөөдөр анх уншлаа. 3-4 дугаар бөөндөв. ойрд ийм сайхан юм уншсангүй. гялайлаа. бичээд бай, бичээд бай. 60 хэдэн дугаартай юм бн. бүгдийг нь тэгэж бгаад уншинаа.
2014-03-17
zochin:
bi mongoldoo baimaar baina
2014-03-11
zochin:
bayrlallaa sonirholltoi bdg n unshuushtai...
2014-03-07
zochin:
unende tender tusul gej zundu ajulud garnaa bugd arda hahuuli yvagdad mungutei baaginud ni avad haltuurdad bga unenshte biere uzleshte eh ornoo saihan gadniihnas duthargui goy bolgoh chadal mogolchuud bidend bga l ymsanda.hov horond bazagdad bnada
2014-03-07
ssss:
daraagiihad n zarah yum oldohgui chamaig zarna da
2014-03-07
zochin:
yagad manaihan unenese ymig chanartai hij bldgui ym bolo.avch idehin don.tegsen murtu gadadad blhor lagaa aimar unench hiine.bid tiiim l dolig uls da.busdig aimar uhtel helnee.hov bazahda aimar. unsh unenshte hoovon huh unenig biched bga bhgui yu
2014-03-07
babushka:
хоовондоо баярлалаа. энэ буланг саяханаас л уншдаг болсон. их таалагддаг шүү. манайханы сэтгэлгээ хандлага гэж нэг тийм асуудал байна. аливаа ажил, үүрэгтээ хандахдаа үргэлж хувиа хичээсэн, өөрийнхөө биеийн амар хялбарыг харсан байдлаар ханддаг нь харамсалтай. энэ сэтгэлгээг өөрчлөхөд хүн бүр цаг ямагт бу*даа нөлөөлж байж л өөрчлөлтийг хурдасгана, хөгжлийг түргэтгэнэ гэж боддог шүү. ярих, бичих, хэлэх зөвлөх бүх хэлбэрээр л хүн бүр оролдоод оролцоогоо ихэсгэх хэрэгтэй байна даа.
2014-03-06
зөвлөгөө:
"терор" биш террор гэж бичнэ.
2014-03-06
баясаа:
хүн ардын бодол сэтгэдэл яг оригоор нь сонсох бас л сонин шүү хэдий охид ч гэсэн ойлгосоноо ээжийнхээ ойлгосоныг яаж хүлээж авч байгаа нь сонин байлаа ажил хийхийг хаана хэн хариуцлагатай байх гэдэг жирийн хүний бодолоор сайхан тодорхойлогдлоо тэхээр манайхан ямар сэтгэлтэй хүмүүс юм дээ ойлгомжтойн аль болох өндөр их бүтээх ажил хийж их мөнгө авах хүсэлтэй ч ойр зуурын олз үнэгүй юманд дуртайн илүү хөгжсөн хүмүүс юм уу даа өөр оронд гэртээ яарахгүй ажиллана манайхтай адилхан хулгайн юмын авах газар олдохгүй тэгээд хоол байр үнэтэй газар дандаа л хэмнэх тооцоотой харин нэг сайхан сэтгэл нь гэрийнхэндээ бага ч болсон эндээ маш том дэмжлэг явуулдаг нь эх орондоо болохоор бага ажиллаж их цалин хүснэ хийх дуртай ажилсагт нь маш их ажил хийвч өчүүхэн цалин өгнө тэгээд бусад нь хажуунаас харсанаараа янз бүрийн дүгнэнэ хэдэн хүн ам амьдрах газар орон 1 сая гарантай хүнтэй ч өдөрт нэг хүнд10 доллар зарлагдах боломжтой улс гэдэгээ л мэддэггүйд хамаг учир байгааг ерөөсөө ярилцахгүй хэвлэл телевизээр гарсан худлаа үнэн сенсаци намуудын шахуунуудыг өөр дээрээ буулгаж стресст орон хүлээж шаналж явдагт л хүний хоол болох хагарал зовлонгүй мөнгөтэй болох гэж 10000-20000 төгрөгөөр өргөл өргөж л амьдрахаар зүтгэх юм шив дээ
2014-03-06
ташуур:
сү, баяр нар чинь нүүрсээ 70$ чалькод зарах гэрээ хийсэнийг нь манай энэ ангалзуурууд шүүмжлээд цуцалсанаа одоо өөрсдөө буцаад гуйж байж 49$ хийсэн гэв үү!!! арай ч дэээ
2014-03-06
yanaa:
hoobon shar setguulchee amjilt....
2014-03-06
àÿàòóíãàà:
òàêñèãàà óíøëàà õîîâîíäîî àìæèëò õ¿ñüå òýð ñ¿¿ëèéí õ¿í ¿íýí õýëæýý ñ¿ðõèé ýð áàéíà íýýðýý ë ìàíàéõàí þìûã ÿàæ èéãýýä ë õóóð÷èõ ãýýä áàéäàã óëñ äàà õý õý
2014-03-06
aaaa:
goe yumaa syyliin yed face site uudaar orhoos durgyi hyreed baisiin het 1 taliig barisan esvel dandaa 1neesee huulsan medee unshsaar bgaad zalhaj bn
2014-03-06
юм-үз:
сайн байцгаана уу? хоовоон, эхний хэдийн яриа хөөрөг жаал инээж сонсов..., тэр хүү хөөрхий "жаал гөвшүүлж аваад", ер нь тэгж байгаад хүүхэд гэдэг их хорон шүү, өсөж томрохынхоо хирээр багадаа ямар хүүхэд байлаа тэр л дүн нуруугаараа үлдэх нь ч бий. ээж нь хүүгээсээ асуусан нь болждээ, үүнээс хойш түүнээс цааш "гөвшихөөсөө өмнө, хэрэг явдал хэрхсэнг нь асууж сонсож байхад илүүдэхгүй ээ", гэхдээ, дээр цухас дурссан "хорон хүүхэд бол эцэг эхээ ч мадлана". сүүлийн эрийн хэлсэн ярьсан үнэний хувьтай, "өөрөө өөрийгөө, өөрсдийгөө "хулхидаад"" гэдэг, за тэгээд амь амьдралтай тулаад "нүдээ нээгээд, үзээд" амьдрахын цагт "хулхидах явдал" төрөх ч үгүй, арга-билэг-цэцийн тань сэцийн нүд нээгдээд ирэхээр "дархан хүн бурхан ухаантай" болж "хулхидахаасаа" илүүтэй хөдөлмөрч, хүн төрөлдөө орж сэц мэргэн болохын зам мөрдөө орнодоо, ... хэхэхэ..., "10 цагаан мөрийнхөө замд орлоо" гэдэг л болно.
2014-03-06
хххххх:
машин зүгээр бариад явж чадахгүй байхыг бодоход яах аргагүй л үхэр л дээ. энэ хэдэн муу нэртэй цагдаа байхгүй бол гудамжиндаа хонох биз.нилээн олон нь зодооноос болж гэмтэл энэ тэр болох байх. энэ нэг л жишээ
2014-03-05
зоогий:
үхэр гэж үнэн ш дээ юундаа ч нуухав дутагдалтайгаа эвлэрцэн үхэрнүүд юм чинь угаасаа худлаа цээж дэлдэж онгирохоос өөр юу ч байхгүй ажил хийж чадахгүй тэгсэн мөртлөө нээх сэхүүн зантай бүгдээрээ дарга болохыг мөрөөдцөн хар амиа хичээдэг зөв шударгаар хөдөлмөрлөж амьдрах сонирхолгүй бэртэгчин хүмүүс шүү дээ дутагдал шүүмжлэлийг зөвөөр тусгаж аваад засахыг оролддоггүй тийм нэгнээ нийлж байгаад унагадаг олиггүй л улс
2014-03-05
buya:
olnii enguun yarig hurgej baigaad chini talarhay. ene chini l bodit unen shdee. chinii bichlegiig zasag noyod ih un*sai. amjilt.
2014-03-05
тэнгис :
амжилт 1 таарах юмсан. гэхдээ тааралдаад хоовон гээд мэдчихвэл сонирхолгй ч юм уу? гэхдээ л машин явахгүй өдрөө уг нь такси бариад л байгаа да. за би тааралдвал өнөөдрийн нийтлэлийн сүүлийн хүн шиг л анзааны л хүн дэ. амжилт хоовоон
2014-03-05
zochin:
hehe manai ajliihan bas mart tsergiin bayraa dundaa temdeglie gesen
2014-03-05
уншигч...:
үргэлжлүүлээд байгаарай. их таалагддаг шүү. харин тэр улстөрчидтэй хамт явах ч дээ. шоу (хиймэл, бэлдчихсэн мэт) юм шиг санагддаг ш дээ.
2014-03-05
хүрэл:
сүүлийн хар хүүтэй санал нийлэв гэхдээ ганц баяр сү 2 руу ноцох буруу одоо байгаа хэдэн тоодгор нь нүүрсээ бүү хэл халх голоо зарчихсан гээд л шуугиж байна шдэ
2014-03-05