Монгол улс "Болдоггүй бор"-оороо дэлхийд алдаршлаа
2011-12-07

“Болдоггүй бор”-ууд  дахиад л Монголчуудын чихийг халууцуулав. Тодруулбал нинжа нар буюу хувиараа алт олборлогчид.  Монгол улс байгалийн баялгаараа харийнхны арааны шүлсийг асгаруулж, дэлхийн сонорт хүрч байгаа хэдий ч бас “баллуурдаж” чаддаггүй бантангаараа дэлхийн чихийг соотойлгож байна. Гэтэл манай урдаа барьдаг хэдэн улстөрчид дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэх цаг ойрхон байна хэмээн цээжээ дэлдэж байгаа нь улстөрийн хийрхэл үү, унхиагүй Монгол зан уу. 2008 онд Английн зурагчин Ричард Уэйнврайт Монголд ирэхдээ мөн л траншейны хүүхдүүдийн зургийг авсан нь нэг хэсэгтээ л хөгшин Европод "од" болж Монгол хүүхдүүдийг траншейгаар төсөөлөх болсон юм. Үүний дараа буюу одоогоос хоёр жилийн өмнө Британийн сэтгүүлч Дамиэн Досан Монголд хөл тавьж Монгол улсын тухай мэдээллийг бэлтгэж байсан юм. Гэтэл Монгол улсын зэрлэг онгон байгаль, байгалийн баялаг, нүүдэлчин Монголчуудын ахуй амьдрал гээд үзсэн харсан болгоноо гайхан шагшиж байсан тэрээр нутагтаа очсоныхоо дараахан “Монгол дахь гутамшигт үнэн” гэх нэртэй нийтлэлийг Шинэ Зеландын хэвлэлд нийтлүүлсэн байдаг. Түүний бичсэн нийтлэлд ...Улаанбаатар хотыг тойрон хүрээлж буй уул толгод нь энэ улсын нэн ядуу иргэдийн амь хоргоддог газар ажээ. Гэтэл үүнээс хамгийн аймшигтай нууц нь тэр уул толгодын дунд нь талийгаач бологчдын булшнууд байдаг бөгөөд ядуу иргэд нь ухаж сэндийлсэн булшнууд дунд л амьдардаг аж. Булшин дунд орших айл суурингууд дунд жижиг мухлаг дэлгүүрүүд нээгдсэн байх нь энэ сэжиг хүрэм орчинд хүмүүс хэр удаан амьдарч буйг илтгэнэ. Аймшигт нүдэнд итгэмгүй байдлууд харагдаад байх юм. Булшнаас гарсан биеийн хэсгүүд энд тэнд хэвтэж харагдах ба булшны нүхнүүдийг нь үйлдвэрлэлийн, эмнэлэг ахуйн хог хаягдлыг шингээх сав болгон ашигласан байх юм. Бороо орсон үед тэр бохир зүйлс нь урсан оршин суугчдын хэрэглэдэг худаг руу урсан орох аж. Улаанбаатарын гудамжинд амьдардаг бараг бүх хүүхдүүд нь бэлгийн замын өвчтэй бөгөөд, бүр 10 хүртэлх насны хүүхдүүд ч байгаа аж... гэхчилэнгээр Монголын нийгэм дэх болж бүтэхгүй байгааг уудалсан нь Монгол улсыг гэрэл гэгээтэй зүйл байхгүй болгож тэр чигт нь ХАРААР будсан. Харин өнгөрсөн жил буюу 2010 онд Канадын гэрэл зурагчин Эндрю Роуэт Монголд хөл тавьж мөн л Монгол “гажиг”-ийг гэрэл зургийн хальснаа буулгасан юм. Гэтэл энэ сарын 4-нд Америкийн “Нью-Йорк Таймс” сэтгүүлд Монголын тухай, тодруулбал “нинжа” буюу хувиараа ашигт малтмал олборлодог иргэдийн тухай нийтлэгджээ. Уг нийтлэлд хувиараа алт олборлогчдын тухай бичсэн бөгөөд 2010 онд Монголд ирж нинжа нарын зургийг авсан Канадын гэрэл зурагчин Эндрю Роуэтийн зургуудаар “чимэглэсэн” байна. “Нью-Йорк Таймс” сэтгүүлд ...Хувиараа алт олборлогчдыг “нинжа” хэмээн нэрлэдэг. Энэ нь “нинжа”-нууд том хавтай түмпэн үүрээд явж байгаа нь “Мэлхий нинжа” хүүхэлдэйн киног санагдуулдаг учраас тэгж нэрлэсэн бололтой юм. Эдгээр хүмүүс нь майханд амьдарч, маш хүнд нөхцөлд өдөрт 12 цагаар ажиллах хүмүүс XXI зууны алтны өвчинд автжээ. Энэ байдал нь газар авч Сибирьтэй хиллэх Дархан цаазат газар руу орсон байна. Тэд цианит натри, мөнгөн ус ашиглан аль олборлодог учир Монголын хамгийн цэвэр тунгалаг гол мөрөн, байгалийн үзэсгэлэнт газрууд хордож байна... гэх мэтээр Монголын үнэн нүүр царайг илчилсэн хэдий ч байгалийн баялагаараа дэлхийн тавцанд гарч чадсан Монгол руу зүглэх жуулчдын хормойноос хойш татаж байна гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр уул уурхай, аялал жуулчлалыг хөгжлийн ДӨРӨӨ болгож байгаа Монголчуудын хувьд эхний ээлжинд нийгмийн ГАЖИГ хөгжлөө засахгүй бол энэ мэтчилэнгээр нүүрээ улайлгаж, чихээ халууцуулсаар байх нь. Ж.Хулан
Shuud.mn
Сонин хачин
hulguu.:
huue bi yamar huuli bus vg hereglesen yum be lalaraa naad setgegdel gargaach.
2013-07-08
ИРГЭН:
МАНАЙХАН МАГТУУЛАХ ДУРТАЙ ,ИРСЭН БОЛГОНООС МАНАЙ ОРНЫ ЮУ НЬ ТАНД ТААЛАГДАВ ГЭЭД ШАЛГААЧ ӨГНӨ НӨГӨӨ ХЭД НЬ ТУЛГАМДАХДАА ХУДЛАА БААХАН САЙМШИРЧ АВЧ ӨГНӨ ДӨӨ. НУТАГТАА ОЧООД ЭСРЭГЭЭРЭЭ ЯРЬДАГ НЬ ҮНЭН БНА ШҮҮ.
2013-06-17
badaan:
Буруу юм юу байгаа юм. Байж гбайгаа байдал нь л тэр юм чинь.Үүнд эмзэглэхийн оронд энэ улсууд болж бүтэхгүй байгаа зүйлээ засч залруулаад явах хэрэгтэй шүү дээ.Бид дотор нь байгаад бүр дасчихсанаас биш.Гадны хүний нүдэнд энэ бүхэн чинь шууд лтусч байгаа юм даа.
2012-08-13
alin bolgon nuux ym be tomchuud izdanuud chi dandaa bolj butej bna geed tuslamjaar orj irsen mongo xandiv bugd tednii garaar ordog bizdee xarin ch baga medeelel bna gadagshaa garch bgaa mongolchuud min bolj ogvol unen boditoi bichleg xiij awaad garaarai lgej xelii unexeer xaramsaj bna
2011-12-08
bid 76 gaas yamar neg yum huleegeed buhimdaad bh albagui shdee... etsesiin etsest hunees ooroos ni l bolj bgaashde hen zov setgej hodolmorlono ter hun l hojino hen buhimdaad huleene ter ter hun aldana bs tiim humuus yaduuraliin undes bolno. hun bolgon dor burnee hicheej bj l yamar neg yumand huriishde. dusliig huraaval dalai gedeg bhaa
2011-12-07
manai ulsiin aldaa dutagdaliig helj oilguulj ogson tedgeer humuust talarhaj bn...Mongolchuuddaa handaj helhed onoodor bid ulsiig maaani muulj bgaa edgeer humuust yu chaddag humuus ve gedegee haruulah heregtei bid herev deer bichigdsen tedgeer aldaanuudiig zaschihval hogjild 1 shat oirtono shdee..oodrog bas horolmorch baitsgaay!!!! hun bur ooriin salbartaa amjilt gargaad bas soyoltoi uhaalag bval buh yum bolnoo.
2011-12-07
zov l yum bichsen bna manai vnen dvr torh shuu dee hun amidarch boloh hamag bolomjiin gazariig ni ene muu huvalznuud huvaagaad avchihsan .jiriin hun ochood gazar hootsoldohoor boon hund surtal boon chiregdeld bolj bj hamgiin suuld neg l hariu sonsono ter ni gazar baihgui ee geed l guitsee ene novchnuudiig xezee neg tsagt gesgeeh odor ireh bailgui oorsdiin bish yum gehed vr xuuhed ah duu nizaaval...
2011-12-07
malaa chi naad kirgis alimaa abaad zailsan bn daa .naadahiig chini avah hyn oldohgui bgaa bol alt uhaj bgaa ninjaa nart avaachij vnegui taraa neg bol bars deer ochij boond .
2011-12-07
Болдоггүй бор гэж шал өөр юмыг нэрлэдэг юм
2011-12-07
Ulailgav gesen ni yu gesen ug yum be. bid iim l orchind amidarch bn. Humuus iim zuilees ichdeg l baihgui yu da
2011-12-07
hohi ni ee hohi ni. gadniihaniig harj tsagdaj chadahgvi baij irgedee hynadag teneg turiin hohi sh dee. tedeniig tiim zurag abahuulaad tiim gazraar ybuulj bolohgvi geed tsagdal daa. hytadad tegj bolood l bgaa biz dee delhiin busad ornuud ch l tegdeg sh dee. harin mongolchuud l gadniin hvn geheer l doodohoo hvrtel altsailgaj haruulj tenegtej bgaa biz dee. haana ch yduu zvdvv amidral baidag. gehdee ted ter bvhniig ochij abch chadahgvi. yagaad gebel tuhain uls gadniin juulchid zuragchidiin ochih gazar abah zuragiig ni hvrtel zaaj ugdug. getel mongolchuud tegdeggvi. tegssen murtuluu heden setgvvlchee haana suuj bosohiig ni hvrtel zaaj ugch baih gej tenegtehiig ni yana. teneg tur, tvvniig dagasan 76 salbadai, tednii vgiig dagasan 2 say munhag.
2011-12-07
Бодитой байгаа юмыг л бичсэн харуулсан байна. Монгол үнэхээр баян. Монгол нутгийн газрыг хаана ч ухахад л алт угааж болно. Эд нарыг ингэж амь дүйж алт олборлоход түлхэж байдаг өмнөд хөршийн алтны наймаачид өнгөрсөн хориод жилд хагартлаа баяжаад ход ход инээд алдаад сууцгааж байна.
2011-12-07
Mash haramsaltai, gehdee ene bol bodit unen, yaagaad ene toriin terguunuud uuniig oorchloh huselgui, irgediig yaduu setgelgeetei bailgaj oorsdoo darlah setgehuitei baigaa n haramsaltai, baina. Ard tumen bid odoo yaah yostoi ve?
2011-12-07
Монголын үнэнийг л бичсэн байна. Энэ байдал солигдотлоо удан байх.
2011-12-07
Болдоггүй бор гэж шал өөр юмыг нэрлэдэг юм