Хойд Солонгосоос хөөргөсөн пуужин Хятадын онгоцтой мөргөлдөх шахжээ
2014-03-07

Өнгөрсөн пүрэв гарагт Хойд Солонгосоос хөөргөсөн пуужин хятадын зорчигч тээврийн онгоцыг онох шахсан тухай “Уonhapnews.co.kr” агентлаг мэдээллээ. Хятадын “Хятадын өмнөдийн агаарын шугам” компанийн онгоц Японы “Нарита” нисэх буудлаас Хятадын Шэньян хот руу 20 мянган метрийн өндөр хөөрч явахдаа орон нутгийн цагаар 16.17 цагт Хойд Солонгосоос хөөргөсөн пуужингийн цагтай давхцаж, нэг бүсэд орж иржээ.

Онгоцны ахмад Уи Зью,  Хятадын агаарын нисэх хүчнээс ирсэн мэдээллийн дагуу шугамаас гарах гэж оролдсон ч пуужингийн нөлөөллөөс болж өндрөө алдаж эхэлжээ. Онгоцонд сууж явсан зорчигчид “Өнөөдөр амьд үлдсэн нь ахмадын ур чадвар өндөртэйг харуулсан. Тэрбээр Шэньян хотоос 2000 километрийн цаана орших Жинлуи мужид ослын буулт хийж, 100 гаруй иргэний амийг аварсан” гэжээ.

Энэхүү болчимгүй үйлдэл нь Хойд Солонгосын эрх баригчид пуужин харвах тухайгаа урьдчилан мэдэгдэх ёстой олон улсын хэм хэмжээг зөрчсөнтэй холбоотой юм. Хятадын дарга Си Жиньпин Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг урьдчилан мэдээллээгүй пуужин хөөргөсөн явдлыг буруутгаж, дахин ийм үйлдэл гаргавал “хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн байна. Харин онгоцны ахмад Уи Зьюг 10 сая юанаар шагнажээ.

Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос Япон тэнгисийн орчимд 13 пуужин харваад байгаа юм. Өмнөд Солонгосын албаны мэдээлж буйгаар “Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийн хамтарсан сургууль болж байгаатай холбоотой хийж байгаа дарамт” гэж мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
baitsaajav-t:
daraachiiin udaa aeroflot-iin zamiig ugtuulaad puujingaa taviarai. hamgiin suulchiin hamsaatan chin mongol-l uldene
2014-03-09
zochid:
ta nart bichih yum oldohgui bna u tegeh gej bna ch geh shig mrgoldoogui bga biz tegsen bol bich
2014-03-08
la luna:
www.la-luna.mn та манай онлайн дэлгүүрээс өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-03-07
uvurmongoloo chinagaas salgah buleg:
ким чен унь минь бээжинрүү шууд харваад өг монголчууд галаар дэмжий
2014-03-07
amjilt husi:
sain ongtsni darga bn a bayjsan bna da china and
2014-03-07
fffff:
sansariin toirog zamaar yavj bsan yumuu?
2014-03-07
oo za za :
herev unen bol kim xi d aluulsaan...ogdog jooxon budaagaa ogohgui bolno...sum ogohgui bolno
2014-03-07
user:
murguldchihgui dee ha ha tegsen bol 2 china baildahgui yu ugaasaa 2 udirdagch ni 2 uulaa eruutsen malnuud
2014-03-07
хульхи:
иргэний онгоц 20000м ниссэн гэнээ ха ха ха тэгээд 2 адилхан хятад байлдах юм гэнээ ха ха ха аргалж эвлэрээд завсарт биднийг тэнэг дарга нарыг ашиглаад өөртөөн засах болгож урвуулж авах гэсэн санаа л явж байна үхэр тэнэг монгол дарга нар минь
2014-03-07
хихихихи:
100-хан хүний багтаамжтай иргэний онгоц 20 мянгад хөөрдөг айн мөн алаваа
2014-03-07
больж үз:
20 мянган метрийн өндөрт хөөрдөг онгоц гэж юу байдаг юм бэ?
2014-03-07