Такси № 63
2014-03-07

Энэ өдрийн мэнд манайхан. Түрүү дугаарт анхаарал хандлуулж цаг гаргаж коммент үлдээсэн болон уншин саатсан бүх хүнд талархсанаа хэлье. Эмэгтэйчүүдийн баярын босгон дээр хүрч байгаа энэ дугаарт инээд хөөрч бий, гуниг бас бодол эргэцүүлэл ч бий шүү манайхан, таалал орштугай.

 .

1.Маргааш ажил бүтнэ ээ

... За за маргааш тэгээд нэг өгчих байгаа гэсээр ахимаг насны хоёр эмэгтэй ард суулаа. Дэнжийн мянгын эцэс гээд манай хоёр саяхан болсон нэг явдлын талаар "тэгсэн чинь, ингээд тэгээд" гээд хүүхэд шиг дүнгэнэн ярьсаар явлаа. Би ч бас ярианд оролцлоо. Учрыг тайлбал, манай хоёр хөгшин тэтгэврийн зээл авахаар банкин дээр очсон юм байна. Зээл авах гэж буй хөгшин урьд оны авсан зээлийн хугацаа нь дуусаагүй 3 сар дутуу буюу 600 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байж. Өвгөн нь мөн зээлтэй ба 10 сард тэтгэврээ авах юм байна. Манай хоёр тэтгэврийн зээл аваад 3 портер нүүрс түлээ модоо аваад л шувтарсан ба цагаан сарыг аргалж байж даваад одоо гал, хүнс хоёр нь зэрэг тасрах гээд ирсэн тул арга буюу дахин зээл авах арга зам сувэгчилжээ. Үүнд хамт яваа найз хөгшин нь тусалж банкны салбарын охиныг таньдаг тул хамт очиж дахин зээл авахаар гуйсан юм байна. Урьд өдөр нь очиж ярьсанд 600 мянган төгрөгийг нь суутгаад үлдэх зээлийн мөнгийг нь өгч туслая гэж банкны хүүхэн сайхан сэтгэл гаргажээ. Тэгээд мөнгөө бүтээхээр өнөөдөр банкин дээрээ очтол, байдал өөрөөр эргэж бүтэлгүйтэж аргаа барсан хөгшин уйлж ч үзжээ. Энэ талаараа манай хоёр надад ярьж, ярих хэрээрээ тайвширч байгаа нь анзаарагдаж байлаа. Хоёул их ануухан хөнгөн шингэн, яриа хөөрөөтэй хөгшчүүл байв.

.

Н/найз/ -Ядахад өнөөдөр тэр банкны хүн ихтэй байгааг ээ.

З/зорчигч/ -Намайг нөгөө хүүхэн чинь та юу ч болсон оочерлоод теллер дээр яваад оч гэхгүй юу. Тэгээд харагдахаа байчихаад,  миний ээлж ирээд учраа хэлсэн чинь нөгөө теллер хүүхэн нь та 600 мянган төгрөгөө тушаачихаад зээл авч болох юм байна, өөр арга байхгүй гээд. Тэгсэн нөгөө хүүхэн чинь гараад ирсэн юм. Тэгэхээр нь одоо хэлээд өгөх байх гээд хараад байсан дуугардаггүй. Арын хүмүүс түлхээд хурдлаа ч, гараач гээд.

Н -Тэр хүүхэн чинь зайлуул тэр олон хүний дэргэд хэлж чадахгүй байсан байх аа, сүүлдээ бүр царай нь хачин болчихсон над руу хараад толгой сэгсрээд байдаг. Би бүр гайхаад, тэгээд өрөөнд нь орсон чинь чамайг дуудаад ир гэхгүй юу.

З -Тэр мөнгө нь дуусаад байх шиг байсан тэ, тэтгэвэр, одонгийн мөнгө гээд ямар ч их хүнтэй байв даа.

Н -Харин тийн, би чинь бүр оочер зохицуулдаг хүн боллоо ш тээ сүүлдээ.

З -Тэр нэг өвгөн та хоёр юу гээд толхилцоод байв аа?

Н -Аан муу өвгөн зүгээр дайрах гээд, манай дүү энд ажилладаг гэж дайраад. Би тэгэхээр нь хүн таньдаг бол хэн ч л таньдаг шүү, зүгээр адилхан байж оочерлоорой гээд. Тэгсэн бух шиг зүтгээд байхаар нь дээлнээс нь татчихсан намайг чинь цохиж авах шахаад.

З -Ард бужигнаад явчихаар нь харсан чинь, чи голд орчихсон нэг өвгөнтэй заамдалцсан харагдав уу яав, ккк өөе нээрээ хөгширсөн хойноо элдвийн юм үзэх нь ээ.

Н -Чи тэгээд юун уйланхай юм бэ дээ, хүн маргааш ир зээл өгье гээд байхад чинь усан нүдлээд.

З -Би чинь өглөө нь бүүр бүтнэ гээд бодчихсон, мөнгөө аваад охиндоо нярайн юм өлгийг нь авч өгнө сүү, махаа цуглуулья, нөгөө Нямаад чинь тамхи тариаг нь бөөнөөр аваад очно гээд бөөн юм яриад гэрээсээ гарчихсан хүн чинь яаж хоосон очно оо гээд бодохоос дотор харлаад нулимс гараад ирэхгүй юу.

Х -Ээ та тэгээд уйлаа юу?

З -Тэгсэн, нулимс гараад ирж байгаа юм чинь, нөгөө дарга хүүхэн нь “за за, та маргааш өглөө эрт хүрээд ир, би өгье” гээд.

Н -Тэгсэн энэ хүүхэд шиг нулимсаа арчиснаа “тэгээд яг өгөх юм уу, үнэн юм уу” гээд ккк.

З -Одоо ч яахав инээдэм л болж байна. Түрүүн ч ёстой хоосон гараад гол харлаад юун инээхтэй манатай вэ байлаа шүү ... гээд санаа алдлаа.

Н -Та хоёр одоо дахиж битгий зэрэг зэрэг зээл ав. Хүүнд нь зөндөө мөнгө алдаж байгаа ш тээ. Одоо тэр Нямаагийн тэтгэврийг сар сард нь авч бай. 400 мянгаар чинь та хоёр бол дэлгэр цагт амьдраад л байна. Магнай дарга зурагтаар яриад байсан ш тээ. Улсад хөдөлмөрлөж насны тэтгэврээ урьдчилаад авч байгаа хөгшчүүлээс банк хүү бодож аваад байдаг буруу гэж, би ер нь одоо тэр Магнай даргатай уулзаж энэ талаар хэлье гэж бодоод байгаа. Хэдэн хөгшчүүлээс хүртэл мөнгө хүүлж байдаг гэж...

.

Амьжиргааны мөнгө нь тасрахын эрхэнд дахин зээл авахаар “комби“ хийсэн найз хоёр хөгшин ийн гунигтайдуу бас өрөвдмөөр түүхээ хөгжилтэй зураглан ярьсаар буудалд дээр буулаа. Ач нь эмээ хурдан ир гээд уйлаад байгаа тул яаран такси хөлөглөсөн гэнэ. Би ч бас сэтгэл дэвсээд мөнгө авсангүй. “Буянтай хүү таарлаа, маргааш бид хоёрын ажил бүтнэ ээ, чи өнөөдөртөө надаас 10 мянган төгрөг зээлээд, сүү хоолоо ав” гэх найз хөгшнийх нь сэтгэл зассан үг хөвөрсөөр хаалга хаагдаж, хоёр хөгшин пөөдийтөл хөтлөлцчихсөн гудамжны булан ороогоод бараа тасарлаа  ... эхчүүдийн баяр болж байна, маргааш нь зээл нь бүтсэн байгаасай...

.

2. “Оо, боже мой”

Хөгжим бүжгийн коллежийн урдаас 3 хүүхэн сууж Сансарын тэнд нэгэн ресторанд хүргүүлсний нэг нь монгол хоёр нь орос эмэгтэй байж таарав аа. Ойрхон зайд явсан ч өнөө хоёр орост монгол таксины жолоочийн ур чадвар ба Улаанбаатарын машинуудын аймаар ба эрэлхэг явалтыг харин ч нэг үзүүлж, хамаг орос авралын дуудлагыг нь барж өгөөд буулгалаа даа.

.

Шаргал шубатай биеэрхүү орос хүүхэн нь урд суудалд суусан юм. Би ч хөдлөөд Их сургуулийн уулзварын наагуур буцаж эргэлээ. Эндээс л үзүүлбэр эхэллээ дээ. Эргэдэг дээр машинууд цуваад оруулахгүй байсан тул би зай харж байгаад ухасхийн замд нийллээ. Намайг ухасхийхийг анзаараад байсан нэг прус хааз хасалгүй гишгэсээр өнөө Орос хүүхний суусан талын хаалганд тулж ирээд золтой л хамраа чихчихсэнгүй. Биеэрхүү орос хүүхэн намайг хаалгатай минь няц дарах шахан налж айсандаа бараг л атгын чинээ болж биеэ хураан... “Ооо боже мой” /бурхан минь/ болоод явчихлаа. Какая это дура ... гэх маягийн юм амандаа урсган суудлаа засч суулаа. Дөнгөж тэгшрээд суутал нь 64-р дэлгүүрийн хажуу замаас нэг тэрэг мөн л гэнэт урдуур хамраа хийн ухасхийлээ. Би ч аргагүйн эрхэнд огцом тормоз гишгэлээ. Энэ удаад орос бүсгүй маань урд шалаа цөмөртөл жийж хойд суудлыг хотойтол наллаа. Арын орос хүүхний толгой хоёр суудлын голоор нэг орж ирээд л хойш савж байгаа харагдлаа.Монгол хүүхэн туршлага зааж бариулаасаа чанга атгажээ...

.

“Оо боже, оо маме ... не нада так тороплюс” гэнэ үү юу гэнэ үү надад нэг нь араас хэллээ. Хамт яваа хүүхэн нь "Жолооч оо яарах хэрэггүй, цаг их байгаа гэж байна. Болгоомжтой яваарай" гэлээ. Би ч гэлдрүүлж аль болох зөөлөн явахыг л хичээж байсан л даа. За тэгээд гэлдрүүлтэл бас саад. Тунелийн уулзвар дөхөж зай шахаж явтал урд тэрэг бид хоёрын завсраар нэг “Фит” ганц дарж чихэж орж ирээд нам зогсов, дахиад л яс тормоз .. ард дахиад л “ ооо боже мой, маамаа...”

.

Манай орос хүүхнийг буухад нь харсан чинь санаа дагаад ч юм уу зайлуул, өнөөх шаргал үс нь нэлээн сэгсийчихсэн бараг босчихсон байх шиг санагдсан шүү ккк. Манайхан хөдөлгөөнд бие биеэ хүлээж, хүндэлж оролцох нь хэзээ юм бол доо.

.

3. Донор

Дөрвөн замаас “Драгон” хүргүүлсэн эмэгтэй ямар нэг шинжилгээний талаар нэг хүнтэй утсаар ярилаа.

"...Өө тэр чинь аймаар үнэтэй юм байна. Чи гэхдээ өглөө эрт очоорой... Тэр бөө чинь хэзээ ирэх гэлээ. Би нэг архи, сүү авлаа. 33-ийн  архи авсан, нэг сүү авлаа ... юу,  жоохон архи гэж тэр 33 чинь 4500 гэсэн билүү тэгээд өглөө сүү 2300 гэсэн. Тэгээд нөгөө 10 мянга чинь дуусдаг юм байгаа биз дээ. Заа яадгийн архи бол архи ш тээ. Хувааж уух гэж байгаа биш, сэржим л өргөнө биз... за за хариад залгая".

.

Х -За  танайх бөө буулгах нь уу?

З -Харин тийн, яасан ч их юм нэхдэг юм. Юмны үнэ дийлдэхгүй байхад зүгээр ...Энэ доллар өсөөд сүйрүүлж байна. Гадаадаас бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг хүмүүс чинь одоо долларын зөрүүнээс тэрбум төгрөгийн алдагдалд орсон гэж байна ш тээ.

Х -Пөөх тэрийг чинь одоо тэгээд яана аа.

З -Яагаад гэхээр бэлэн мөнгө өгдөггүй урагшаа яваад захиалаад аваад л байдаг, тэгсэн эргээд мөнгөө тушаах болсон чинь доллар нь ийм өндөр болчихсон. Тэгээд буучих байх гээд аваад байдаг. Тэгсэн үхсэнийх нь буух сая бараг 1800 төгрөг хүрлээ ш тээ. Одоо нэг 1770 руу орж байгаа юм шиг байна. Тэгсэн ч нэмэр алга, одоо тэр зөрүү өр алдагдлыг төр засаг төлөх ёстой гээд л одоо нөгөө компаниуд чинь зарга хийгээд байгаа юм шиг байна лээ.

Х -Зүгээр нэг 20, 30-аар өсөөгүй болохоор чанга бууж байна л даа.

З -Сая наадмаас хойш дээшээ л яваад байна. Тэр үед 1600 хүрээд паах гээд л байсан одоо бүүр 1700 гараад явчихлаа ш тээ ...

Өөөе за за харья, эмнэлэг мэмнэлэгт хэвтээд ядарвал, эрүүл мэндээ алдвал бүгдийн алдсанд тооц гэдэг үнэн үг болсон юм шиг байна оо. Эмнэлгээр явахаар аймаар мөнгө гардаг юм байна ш тээ. Тэр эрүүл мэндийн даатгалаар нь үзэж харж байгаа юм гэж алга. Нэг муу шээсний шинжилгээ цусны шинжилгээ хоёрыг л тэрүүгээр авах юм. Эхо-д бас байгаа юм уу даа. Тэрүүгээр нь өгье гэхээр хар мянган оочертой.

Х -Тэр даатгалаараа шинжилгээ өгөх гэсэн хүмүүс пиг үү?

З -Бараг 4, 5 эгнээ оочер. Тэгэхээр чинь хүн яахав ажлынхаа зав чөлөөгөөр гүйж яваа болохоор чинь тэр хувийн эмнэлгийнх нь үнэтэй шинжилгээ рүү л орж байна ш тээ. Аймаар үнэтэй юм аа.

Нэг хэсэг эмнэлэг энэ тэр явахгүй болохоор хүн чинь өдрөө аргалаад болоод байгаа юм шиг санагддаг юм байна. Завсраар нь нэг юм орчихоор л өнгөрөх юм байна, иймэрхүү эмнэлэг өвчин зовлон гээд...

Х -Тэгэх байх шүү, мөнгө ах дүү муутай бол тэгээд хэцүүднэ шүү.

З -Сая яриад байсан манай нэг муу дүү, 40 хүрч байгаа залуу, бөөрний дутагдал болчихсон. Одоо тэгээд бөөрийг нь солиулна. Яахав тэгээд бид нар донорын шинжилгээ өгч байгаа байхгүй юу. Нэг нь бөөрөө өгье гээд. Тэгсэн одоо тэр шинжилгээ нь барагдахгүй байна ш тээ.

Х -Шинжилгээ өгөөд хэн тэнцсэн нь өгөх үү ?

З -Бид чинь эцэг эхээс долуулаа. Нэг нь олон жилийн өмнө элэгний юугаар нас барчихсан юм. Тэр үед чинь элэг шилжүүлж суулгадаггүй байлаа ш тээ. Тэгээд их дор орсон хойно нь мэдсэн юм. Одоо бас нэгийг нь харж байгаад үхүүлчихэж чаддаггүй. Нэг нь бөөрөө өгье гээд. Хоёрын нэгийг нь өгчихсөн байхад яав л гэж. Ер нь бол одоо ингээд тавуулаа цуглаад гүйгээд байгаа юм. Тэгээд яахав бид хэд бол нөгөө B, C вирус байхгүй ер нь бол болж байгаа юм. Тэгээд яг хэн нь болох вэ гээд тавын тавуулаа шинжилгээ өгөөд байхаар чинь мөнгө нь дийлдэхгүй байна ш тээ. Сая хоёрыгоо өгүүлэхэд л 600 хэдэн мянга болж байна ш тээ.

Х -Пөөх бас мөнгө шүү.

З -Харин тийн, одоо тэгээд тал талаасаа хэдэн цаас гаргаад өгч байгаа байхгүй юу.

Х -Та нар сайхан юм аа, нэгийгээ аваад үлдчих гээд хөдөлж байна гэдэг чинь. Хөдлөхгүй улс бий шүү, ах дүү муутай, хамт олонгүй бол яахийн одоо тээ?

З -Тэр диализийн аппарат гээд байдаг тэрэнд орж байгаа хүмүүс хэлж байна ш тээ одоо. Гадаа нь хүлээж зогсож байгаа улс зөндөө. Тэгээд хоорондоо яриад л асууж байгаа юм л даа. Та нар яагаад бөөрийг нь солиулахгүй байгаа юм, яасан нь дээр байдаг вэ гээд л. Солиулах сайн уу, муу юу гээд л. Тэгээд ярихаар нэгд бөөрний донор олдохгүй байна. Зарим ах дүү нар чинь өгдөггүй гэж байна. За бас тэгээд донор нь байхаар манайхан чинь бараг ихэнх нь B, C вирустэй байдаг гэж байна. Ийм, тийм гээд зөндөө л зовлон ярьцгаах юм. Бид хэд харин яахав вирус энэ тэр байхгүй байгаа юм.

Бид нар аль нэг хүнд ачаалал үүрдэггүй нэгийгээ ярьж байгаад өгчихье гээд, бас багш магш хүн гайгүй ш тээ. Тэр мэрийгээ сонгож байгаад нэг нь бөөрөө өгье тэгээд эхний хоёр хүнээ тогтоод шинжилгээнд оруулья тэгээд тэнцэхгүй бол дараагийн хоёр нь шинжилгээ өгье гэж одоо ярьж байгаа юм. Тэгэхгүй бол бүгд зэрэг шинжилгээ өгвөл мөнгийг нь үнэндээ дийлэхгүй юм байна. Хоёр хүнийх нь 600 мянга болохоор шинжилгээнд гэхэд 4-5 сая төгрөг гарах болох гээд байдаг.

Х -Одоо ер нь энэ донор болж байгаа хүмүүсийн шинжилгээг хөнгөлж өгдөг юм уу үнэгүй болгомоор юм тэ. Хүний амь аварч байна, ямар зарж байгаа биш тэ?

 З -Тийн ш тээ, юмаа зараад баяжаад байгаа биш. Бид нар чинь бас хоорондоо ярьж байна ш тээ. Донор болсон нэгэндээ дундаасаа бас нэг хэдэн төгрөг гаргаж өгье, зүгээр байлгаад байлтай биш... ингээд энэ мэт зохицуулаад явах гэхээр сөхрөх нь байна шүү. Ажил төрөл хийдэггүй ах дүү танил талгүй бол тэгээд л ер нь хойшоо их хурдан явах юм байна шүү л гэж бодлоо.

Х -Монголдоо тэгээд шилжүүлж суулгах уу?

З -Гадаадад бол бид нар мөнгийг нь дийлэхгүй ш тээ, бас Монголдоо ингээд хэр тааруу солиод байгаа нь овоо л гэж бодохоос. Энд чинь бас аргатай юм байна. 20, 30 саяар хийсэн ч гэсэн дараа нь хэдэн хувийг нь буцаагаад олгочихдог юм байна. Гадаадад бол тэгээд л мөнгийг нь хамаад л аваад үлдэнэ биз дээ. Одоо тэгээд бүүр дордохоос нь өмнө бөөрийг нь солиулья гээд л, өнөөдөр нэг бөөлүүлэх юм ... арга ядсан хүний ажил даа, гэдээ яахав нөгөөдөх дүү маань их сүжигтэй л дээ ...

.

Ийн нэгэн буянтай үйлд зүтгэж яваа бүсгүйтэй явж зовлон, жаргалыг нь сонслоо.

Үл таних залуугийн бөөр солиулахад нь өчүүхэн хандив болгож би км-ийн хөлс 5000 төгрөгийг авсангүй үлдээлээ. Нэгнийхээ амийг аварч эд эрхтнээ өгөхөөр сэтгэл шулуудсан ийм сайхан сэтгэлт хүмүүс олон болох болтугай. Бас ийм доноруудаа төр харж үзэж тэр шинжилгээ өгөх зэрэгт нь жич анхаарч, харж үзвэл их л тустай ажил болох юм шиг санагдлаа даа.

Үүгээр энэ баасан гарагийн тэмдэглэл өндөрлөж байна. Сайхан баярлаж хөгжилдөөрэй бүсгүйчүүд ээ. Тасарч унах, архи вино толгойд гарч хөлд орох зэрэг хүндрэл гарвал хоовон би вээр хүргэж өгөхөд бэлэн байна шүү, бүсгүйчүүдээ...  

6

.

Үргэлжлэл бий ...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч Таксич Хоовон хөх 

Shuud.mn
Сонин хачин
хоовонд:
тэтгэврийн зээл хөөцөлдсөн хоёр хөгшин бүр нүдэнд харагдаад бн. хэцүүхэн амьдарч байгааг нь ойлгож байгаа мөртлөө надад тэр хоёрын тухай уншихаар сайхан санагдаад байх юм. бөөрний тухайд бол манай хууль зөвхөн төрөл сандангаас донор сонгохоор зохицуулсан юм билээ. зарим тохиолдолд хүнийг үхэхээс өөр гарцгүй болгочихдог юм билээ. гэхдээ бас их задгай тавьж болохгүй л байх л даа.
2014-03-17
zochin:
estoi taalagdlaa. bodit amidarliig bichsen bna. mongoliin zamiin tugjrel, ondor nastanguud iin amidral, obdoj zobson humuusiin amidrald tohoildoj bgaa berh*el, mongoliin ems iin doroitoliig amidral deer boditoi haruuljee. hoobond amjilt husie. ter taalagdsangui gedeg nohor yu unshihiig hussen yum bol.
2014-03-08
bugd:
estoi taalagdsangui hairan tsag
2014-03-08
hoobondoo:
hoobondoo -buyan chini delgersh yavaarai
2014-03-08
жамуух:
хоовондоо алтан шар замын ероол дэвшvvлж баина ногоон осоод ан бурзаигаад баигаа юм бишvv наад нохдvvд чинь зорvvн дээр н ажилаад бvгд тэр бумтан болсон та нар тооцоод vзээрэн
2014-03-08
жамуух:
хоовондоо алтан шар замын ероол дэвшvvлж баина ногоон осоод ан бурзаигаад баигаа юм бишvv наад нохдvvд чинь зорvvн дээр н ажилаад бvгд тэр бумтан болсон та нар тооцоод vзээрэн
2014-03-08
жамуух:
хоовондоо алтан шар замын ероол дэвшvvлж баина ногоон осоод ан бурзаигаад баигаа юм бишvv наад нохдvvд чинь зорvvн дээр н ажилаад бvгд тэр бумтан болсон та нар тооцоод vзээрэн
2014-03-08
жамуух:
хоовондоо алтан шар замын ероол дэвшvvлж баина ногоон осоод ан бурзаигаад баигаа юм бишvv наад нохдvvд чинь зорvvн дээр н ажилаад бvгд тэр бумтан болсон та нар тооцоод vзээрэн
2014-03-08
жамуух:
хоовондоо алтан шар замын ероол дэвшvvлж баина ногоон осоод ан бурзаигаад баигаа юм бишvv наад нохдvvд чинь зорvvн дээр н ажилаад бvгд тэр бумтан болсон та нар тооцоод vзээрэн
2014-03-08
жамуух:
хоовондоо алтан шар замын ероол дэвшvvлж баина ногоон осоод ан бурзаигаад баигаа юм бишvv наад нохдvvд чинь зорvvн дээр н ажилаад бvгд тэр бумтан болсон та нар тооцоод vзээрэн
2014-03-08
жамуух:
хоовондоо алтан шар замын ероол дэвшvvлж баина ногоон осоод ан бурзаигаад баигаа юм бишvv наад нохдvvд чинь зорvvн дээр н ажилаад бvгд тэр бумтан болсон та нар тооцоод vзээрэн
2014-03-08
жамуух:
хоовондоо алтан шар замын ероол дэвшvvлж баина ногоон осоод ан бурзаигаад баигаа юм бишvv наад нохдvvд чинь зорvvн дээр н ажилаад бvгд тэр бумтан болсон та нар тооцоод vзээрэн
2014-03-08
жамуух:
хоовондоо алтан шар замын ероол дэвшvvлж баина ногоон осоод ан бурзаигаад баигаа юм бишvv наад нохдvvд чинь зорvvн дээр н ажилаад бvгд тэр бумтан болсон та нар тооцоод vзээрэн
2014-03-08
жамуух:
хоовондоо алтан шар замын ероол дэвшvvлж баина ногоон осоод ан бурзаигаад баигаа юм бишvv наад нохдvvд чинь зорvvн дээр н ажилаад бvгд тэр бумтан болсон та нар тооцоод vзээрэн
2014-03-08
жамуух:
хоовондоо алтан шар замын ероол дэвшvvлж баина ногоон осоод ан бурзаигаад баигаа юм бишvv наад нохдvvд чинь зорvvн дээр н ажилаад бvгд тэр бумтан болсон та нар тооцоод vзээрэн
2014-03-08
nergui:
hoowoon chi shuu
2014-03-08
nergui:
hoowoon chi shuu
2014-03-08
uugii:
urd shalaa tsumurtul ch geh shig saihan *j bnaa
2014-03-08
юм-үз:
сайн байцгаана уу? хоовон минь, эхний 2 бүсгүйн яриаг сонсонгоо бүүр нулимс бөмбөрөөд ээрийн эрхгйү л асгарчихлаа. "үс нь сэгсийчихсэн санагдсан" гэх орос бүсгүйчннлийг сонсоод сайхан инээж авав. сүүлийн ах дүү нарыг сонсоод баярлах бахдах хайрлах зэрэгцээд, эгээ л бид 6 шиг ах дүүс хаа сайгүй л байх юмдаа гэж төрөөд. өнөөдрийн ярианы сонин хачинг дуулж 3 өөр үйлийг хийчихээд байж байх шивдээ. за ингээд эхний 2 бүсгүйн хэрэг явдал болох зээл нь үтэж болоосой. ах дүү нэгнийхээ амийг аваад үлдээсэй эдгээр ах, эгч, дүү нар.ер нь ингэхэд, хэдийхэн наслахавдаа хүн гээч бид чинь, болж л өгвөл өтөл насаллаа ч аль болох л урт удаахан шиг хамтдаа байж насыг барахсандаа л гэж залбирдаг гэж байгаа.
2014-03-08
zochin:
chaddag bol ter udval avgaig buulgahsan te mongolchuuda eruul mendin salbarig saihan uud tatchih setgeltei hun heregtei bna.uneheer ter shinjilge geher 80 ocher ter huurhii huuhni yrdag tumen unen l de.hoovon unen ym bichdeg yma.za bayrin mend huuhnude bitgi ih uugarai.shartah gej gaishu
2014-03-08
uhtlee ineev:
oros huuhnuudiig bichseniig un*d nulimsaa gartal ineelee. bas tetgeveriin hugshid maani uruvdmuur yum. suulchiin hesegt bichigdsen saihan setgeltei ah duu nart eruul enhiig husie. hoovoon! bayariin mend hurgeegyu bichsen bna shuu,kkkk.
2014-03-08
hoovongi naiz:
eruul mendiin said gej balai avgaig solih ymsan eruul mendiin salbar buur unaltand orloo lambaa gunbalaigaas ehleed ene salbar unaltand orson odoo bur shaldaa buula sergeh bolov u mongolchuudaa
2014-03-07
хүрэл:
эхлээд 62оо уншчихаач дээ энэ хүмүүс гэж, 6 хөлтэй тахиа гээд эхэлсэн байгаа
2014-03-07
хүрэл:
нэгийгээ ч гэсэн аваад үлдэх гэсэн ах дүүс сайхан юмаа
2014-03-07
bi bna:
62-oo algasch bgaam u hoovoon
2014-03-07
la luna:
www.la-luna.mn та манай онлайн дэлгүүрээс өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-03-07
beryl:
hamgiin suuliinhiig un*d ah duugiin holboo saitaig mederlee. uneheer sain humuus yumaa negniihee tuluu ingej yavj bdag
2014-03-07
number 2:
2-t orloo.harin 62 dahi dugaar n yasan yum boloo?
2014-03-07
number one comment:
neg-t orlooo
2014-03-07