Инээмсэглэл дүүрэн баяр
2014-03-08

Дэлгүүрт вино дарс гүйлгээтэй, ресторан пабууд захиалга ихтэй, эрчүүд хөл хөнгөн, бэл сайтай дэлгүүрт дугаарлаастай жирийн бус нэг өдөр нийслэлд өнгөлжээ. Энэ бол бидний хэлж заншсанаар Мартын-8 буюу эмэгтэйчүүдийн баяр болж байгаа хэрэг. Ээжийгээ, эхнэрээ нэг баярлуулах, сэтгэл зүрхэнд нь гэгээн дуртгал үлдээх гэсэн эрмэлзэл бүхий энэ баярын улбаа олон жилийн өмнөөс эхтэй. Хуучны ЗХУ гэж байх үеийн нөлөөн доор энэ өдөр сарнай цэцэг амтат торттой ширээ бий болж, алдарт эхийн одонгийн найрны урилга гараас гарт ирдэг байлаа. Үзэл суртлын нөлөө алга болж олон зүйл дадал гээгдсэн ч энэхүү Мартын-8 гэдэг баяр орхигдсонгүй. Тухайн үедээ эмэгтэйчүүдийн эрхийн тэмцлээр эхэлсэн гэх энэ өдөр монголчуудад бол эх хүн, эмэгтэй хүнийг хүндэтгэх өдөр болж он оны хуанлид улаанаар тэмдэглэгдэн үлдсэн хэвээр.

6

Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр хөндлөн гардаггүй монгол хүний эрхэм заншилтай нийлж баярын жагсаалтад суурьшсан энэ баяр эмэгтэйчүүд эхчүүдийн нийгэмд эзлэх өндөр байр суурийг нэгэнтээ харуулах ба тэднийг хүндэтгэх өргөмжлөх давчуу хөтөлбөр, бэлэг сэлтийн давалгаа эрчүүдийн зүтгэлээр цалгиад өнгөрөх юм. Зохиолын дуучид, урлагийнхан ээжийн хайр энэрэл, энгэрт нь шингэсэн сүүний үнэрийн тухай дуу шүлэг бүхнээ дээжилсэн тоглолт концерт тавьж, ээждээ хайртай л бол хөтлөөд ирээрэй гэж урих нь он оны Мартын нэг өнгө болжээ.

Хоол уушийн газрууд хөл ихтэй, хүүхнүүд нь дээшилж  эрчүүд нь удаалж европ зохион байгуулалттай суудлаа эзэлснээр баярын “банкет” зарим газар аль хэдийн эхэлсэн тухай хүүхнүүд файсе хуудсаараа зарлан гайхуулж, хөдлөшгүй баримт зураг мэндчилгээтэй интернэт хуудсандаа оруулж эхэлжээ. Ухаалаг утсаараа авсан эмэгтэйчүүдийн баярын алтан “action” аль хэдийн сошиал ертөнцөөр таржээ. Энэ бол цахим ертөнцийн үсрэнгүй хөгжилтэй хөл нийлсэн “Мартын-8”-ны нэг шинэ өнгө гэж болохоор байна.

6

Мэдээлэл сайтай интернет орчинд байгаа ээжүүд дор бүрнээ чимээлэн нөхөр хүүхүүдээс өөрт ирэх сюрпризийг хүлээж байгаа бол алс хязгаарт малчин ээжүүд хонио хотлуулаад ирэх хүүдээ цайг нь чанаж, гал өрдөж мөс хайлуулж суугаа байх.

7

Үгүйсгэх юм алга энэ өдөр Мартын-8, эмэгтэйчүүдийн баярын өдөр. Учир нь эрчүүд бараг бүгдээрээ хөдөлж, бэлээ зузаалж цэцэг болоод амтат хоол, идээ ундааны бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Бэлэг сэлт өнгөтөн амттан энэ бүгд нь зөвхөн эмэгтэйчүүдэд хаяглагдсан байна. Монголын бүх эмэгтэйчүүд хайр хүндлэлийн халуунд улаа бутарч жаргах болтугай. Нэгэн өдрийн энэ их хүндлэл хайраар бий болох эмэгтэйчүүдийн минь инээмсэглэл насан туршид нь хацрынх нь хонхорт хадгалагдан үлдвэл сайхан.

7

Нийт охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд та бүхэндээ баярын мэнд хүргэе.

7

Пүрэвжавын Баярхүү/тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
manaihan bayar geheer l uuj idej narigaj tsengeh yum bodoh yum aa gertee esvel naiz nohodteigoo saihan amrah heregtei delguur horshoog haagaad nam gum saihan amrah yostoi evrofid tiimerhuu l bdag yum shig bna lee saihan stressgui bh
2014-03-09
tsogii:
bayariin odor ni iim ym yarihgui bj boldoggui ymuu hun huneesee l shaltgaalna shu de zaawal baraanaar bitgi hard a hunuuse
2014-03-09
mart 8 utgagui, :
estoi utgagui, ereenii baahan hogiin urgamaliig avchirch onooduuliin hoorhii nohruud ni ongo ongiin tsaasand boolgood l, margaash ni ish navchnaas ni * unerteed l hogiin sav ruu orj bgaam daa
2014-03-09
urialga:
bi e,egtei hun bolson ene udam ger buld ymar uuregtei bilee uuniig uhamraslasanaas ymar erh edleh bilee gej bodtsgoo huchinii eejuud bish shine emegteichuud bol bodoh zuil ih shuu dee
2014-03-08
ууцгаа:
уг нь баярлаж байна гэж архидах бус эрхээ хамгаалахаар тэмцэж баймаар өдөрсөн.жилээс жилд архинд донтсон эмэгтэйчүүдийн тоог нэмэхэд энэ баярын гай их.ажлын байрны бэлгийн дарамт, цалин хөлс эрчүүдийнхээс бага, ачаалал их, өрх толгойлсон эмэгтэйчүүд, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага гээд шийдэгдээгүй асуудал их байхад тэнэгтэж баярлаж байгаа нэрийн дор архидалт л газар авч байгаа шүү дээ.юу ч гэхэв дээ.хэлэх үг алга.хошин шогийн чаминчулууны хэлдэгээр яадгийм ямар хийх аижлтай биш, хэвцгээ дэг шиг нээрээ л хийх ажилтай биш дээ, манай монголчууд архиа ууцгаа.
2014-03-08
bayaraar :
bayarig ger buliin hemjeend daruuhan unguruuleh heregtei
2014-03-08
navchaa:
mgld bayr bol arail dendejee tolgoigoo haysan baahan bayr temdgelsen urnuus urnii hoorond amidarsan humuusel bolloo araich dee bayr geheerel ene ih streest avtsan humuus goy sanagdaad bdag ym shig bgaan ur tavij baahan uuj strees tailsan nertei dahiaad buun strees yaana daa mongolchuudaa ingej urgeljilseer baigaal jil duusah yuim daa huurhii
2014-03-08
bi er hun shuu:
ene balai bayar ene teree bolimoor yum ulamjlalt sar shiniin, eriin gurvan naadamaa l saihan temdeglechdeg bol boloo shdee. baahan sogtuu huuhenuud gudamjind buuljuud l ............. mongolchuud bid ih teneg ulsuud yum daa. haa hamaagui bayariin udruudiig buun sur duulian bolgoj temdegleed l tegeed bas teriigee temdegleh gej buun ur tavina, zarim ni hulgai ch hiij bgaa bhdaa huurhii duu mongolchuud bid yana daa. udahgui hyatadiin hool boloh vii dee
2014-03-08
bayarlah durtai mongolchuud:
hn ungursun zuund glu france-d gsnu hdn yanhanuud jagssan udriig temdeglej buun yum boloh yum. hairtai dur esgej tsetseg, dars, beleg uguh tud udalgui altanhuu, batbold shig avgaigaa alah, araar ni tavih. iim yum gargahgui bval hamgiin tom beleg shdeee....
2014-03-08
kkkkk:
yamar uhseniii mart urid shunujinguu buudal haigaad oldsongui mart temdeglesen nertei sogtuu huuhnuud daguulsan zaluuchuud duuren odooo tegeed hed gool avsan hedni teriigee ustguulah yum buu med
2014-03-08
иргэн:
эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах оу-ын өдөр гэдэг нэртэй өдөр шүүдээ. энэ нэрэнд нь тохирсон эрхийг нь хамгаалах, нэмэгдүүлэх, амьдрах,ажиллах, сурах, хүүхдээ өсгөх нөхцөл сайжруулах гээд тэдэнд зориулсан олон талт ажил зохиодог өдөр болгомоор. энэ өдрийг угтаад сарын,хагас сарын ч юмуу аян зохиодог,дүгнэдэг баймаар. баяр гэдэг нэрнээс татгалзмаар байна. найралж цэгэдэг, түүнийг нь төр дэмждэг байж боломгүй. аа харин эх үрсийн баяраар ээжүүдээ,эмэгтэйчүүдээ хүндэлдэг шагнадаг,баярлуулдаг байж болно шүү дээ.бидний дууриасан гээд байгаа орос ч өөр өдөр тэмдэглэдэг болсон байна шүү дээ
2014-03-08
пүрэвжавын баярхүү"тоймч":
нийт монголынхоо бүх ээждүүдээ монголынхоо бүх хөрхөн охидоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мартын 08-ны баярын мэнд хүргэе
2014-03-08