Ламар Одомын гэрт хулгай оржээ
2014-03-08

Сагсан бөмбөгч Ламар Одом, Хлое Кардашиан нарын хамтын эзэмшилд байдаг тансаг харшид нь хулгай орж их хэмжээний үнэт эдлэл хулгайд алдагджээ. Алдагдсан эд зүйлийн үнийн дүнг тооцвол хэдэн зуун мянган ам.доллароор тоологдох гэнэ.

1

Хосууд Калифорнийн Тарзана дахь уг тансаг байшинг худалдаж аваад удаагүй боловч одоогоор эзгүй байгаа аж. Учир нь Хлое гэрлэлтээ цуцлуулахаар өргөдөл гаргаад буй юм. Ламар Испанид сагсан бөмбөг тоглоод завгүй, харин Хлое элдэв зураг авалт гээд мөн л энэ тэрүүгээр завгүй ажиллаж байгаа гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин