Опра дагагчдаа даашинзаа бэлэглэв
2014-03-08

АНУ-ын Атлантагийн оршин суугч Брэнди хэмээх бүсгүй алдарт хөтлөгч Опра Уинфригийн “Essence” сэтгүүлийн нүүрэн дээр авахуулсан цагаан өнгийн даашинзыг Брэнд “Twitter” хуудсаараа дамжуулан хөтлөгч бүсгүйгээс өөрт нь бэлэглэхийг гуйжээ. Хамгийн сонирхолтой нь Опра ч түүнд зөвшөөрчээ.

1

Тэрбээр “Хатагтай Опра уучлаарай энэ зүйлийг хэлж байгаад. “Essence” сэтгүүлийн нүүрэнд та үнэхээр сайхан гарчээ. Энэ даашинзаа надад өгч болох уу. Учир нь таныг энэ даашинзаа дахин хэзээ ч өмсөхгүй гэдгийг мэдэж байна л даа” гэж бичжээ. Опра түүнд “Чиний зөв. Би дахин өмсөхгүй. Миний туслахтай холбогдож, энэ жиргээг үзүүлээд даашинзыг аваарай” гэсэн хариу илгээжээ. Ингээд л жирийн нэг бүсгүй "twitter”-ийн ачаар Опратай холбогдон, түүний үнэтэй даашинзны нэгийг өөрийн болгож чаджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин