Ардын нуруу хэзээ тэнийх вэ
2014-03-09

Үнэндээ амьдрал гэдэг маш энгийн зүйлээс л эхэлдэг юм билээ. Хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж энэрэхгүй бол өөрөө оршин тогтнохын хэрэг юун. Төр, гэр бүл, бие хүнд дутагдаад байгаа гол зүйл нь энэрхүйд байна. Атаа жөтөө, бие биенээ намнах гэсэн увайгүй үйлдэл бүхэн биднийг хойш нь чангааж байна. Цөөхүүлхнээ шүү дээ. Гуравхан сая хүрэх гэж мөлхөж яваа ард түмэн. Энэ хэдхэн нөхдийг аятайхан аваад явчих тунгалаг төртэй баймаар байна. Хүн өөрийнхөө дураар дуртай ажлаа хийгээд ажлынхаа хөлсөөр амар тайван амьдарч болох тийм л нийгмийг хүсээд байгаа шүү дээ. Ардын уур хүрээд байгаа нь баялгийн тэгш бус хуваарилалт нэг гараанаасаа бултаараа гарчихаад л өнөөдөр үндэсний нийт баялгийн 90 гаруй хувийг хэдхэн гэр бүл эзэмшээд 2.8 сая хүний өмнөөс өөрийнхөө өчүүхэн гэр бүлийн төлөөнөөс шийдвэр гаргаад сууж байхад миний таны сэтгэл яаж амгалан байх билээ.

1

Аз жаргалд хүрэх амархан байна. Ийм их байгалийн баялагтай, ийм аугаа түүх, ёс заншилтай,  төрт улсаа байгуулснаас хойш нэг ч удаа өлсч үзээгүй мал аж ахуйтай омог бардам монголчууд өнөөдөр бие биенийхээ улыг ухаад сууж байгаа сэтгэлийн зовиурыг хэн бий болгов.  Тунгалаг ухаалаг төрийг бий болгох гээд байгаа Ерөнхийлөгчийн хүсэлт сүүлдээ улс төрийн намуудын дундах талцалыг битүүхэндээ бий болголоо. Санаа нь зөв ч хэрэгжүүлэх шатанд ноомой.

1

Аргагүй шүү дээ. Идэж уудаг, өмсч зүүдэг болгон нь шилний цаанаас харагдаад ирэхээр яахав. Төр өөрийнхөө тухай эргэцүүлэн бодож бай гэж сануулмаар байгаа юм. Утаа бүгшсэн, үүд цонх нь хаалттай, хэдэн хүүхдүүдээ /ард түмнээ/ барьцаалсан ижий аав нарын тулаан дунд 20 гаруй жилийг ардаа орхилоо. Иргэдийн төлөө үйлчлэх ёстой нэгэн /Хан уул дүүргийн ИТХ-ын даргыг хэлж байна. Өөр жишээ дэндүүт олон шүү/ иргэдийнх нь тулгамдсан асуудлаар хариу авах гээд хичээж байгаа сэтгүүлчид ямар араншин үзүүлэв.  “Хүүе больё. Хусаад хаячихья л даа”. Иргэний нийгэм гэдэг чинь ийм л байдаг. Аз жаргалыг бид ингэж л бүтээх ёстой. Ардчилал энэ хэдэн анархистуудын өмч биш шүү. Нийт ард түмний өмч. 25 жилийн өмнө бид аз жаргалыг ардчиллаар төсөөлж байсан юм.

1

Өнөөдөр зарим нэг нь их мөнгөтэй байхыг, эрх мэдэлтэй "том дарга" байхыгаа аз жаргал хэмээн төсөөлдөг болсон байна. Энэ хоёр туйл руу монголын ардчилал явж байна. Эрх мэдэл хүнд шийдвэр гаргах боломж олгодог хэдий ч, ард нь "хариуцлага" хэмээх том үүргийг хэн нь ч тоохоо больжээ. Эдийн засаг уруудаад байгаа хэрнээ хэн нь ч хүлээн зөвшөөрөхгүй. Статистик нь өөдлөж байна л гэсэн баахан үзүүлэлт улирлал болгон гаргана. Бодит байдал дээрээ эсрэгээрээ. Яамдын тайлан тооцоо өнгөрөсөн оны аравдугаар сар хүртэл ямар сайн үзүүлэлттэй гарч байлаа. Оны төгсгөлд эдийн засаг хямралд орсон гэдгээ Ерөнхий сайд нь арай чүү хүлээн зөвшөөрч байх жишээтэй. АН-ы Засгийн газартаа биш шүү. Өмнө нь ч тэгдэг л байлаа.

1

Юм хийж бүтээе гээд байгаа ардын нурууг тэнийлгэх боломжийг бүрдүүлэхийг хүсдэггүй, жаахан хийсэн ажлаа үндэсний бүтээн байгуулалт гээд зарлачихна. Бөөн реклам дунд ард түмэн төөрөөд яаж амьдарч байгаагаа мартахад хүрч байна.

Аваргууд УИХ-д суухаараа сайдын сэнтийд залрах гээд зүтгэнэ. УИХ-ын 76-гийн эрх ашигт гурван сая монголчууд захирагдана. Гэтэл бид зүлгэн дээр гэрээ бариад зүгээр сайхан амьдармаар байдаг. Ердөө л сэтгэл ханамжтай байхсан. Төр нь зүсэн бүрийн дүрэм журмаар далайлган бизнесийн орчинд халдаад өөрийнхөөрөө овоглосон бүхнийг хаацайлж давшгүй татвараар манийгаа дарамтлаад байх юм бол энэ Монгол өөдөө гарах уу.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
хан-уулын иргэн :
батбилэг дарга ааөмөөрнө шүү, жинхэнэ партизан хүн , сайн ажиллаж бгаа. бүү атаарх
2014-03-10
zochin:
manai darga nar ch oligtoi ajil hiihgyi l b/na daa.uursdiiguu bayjuulaad l daraagiin songuuliar navs ylagdana daa.
2014-03-10
buynaa:
bi gadaadad garaad 8 jil amidarch bna. onoo margaa* bodohoor bolood l bna. bolomjiin orlogtoi yadaj eruul hool tsever agaar taivan amidral... mongoloo saihan bolohiig huleegeed l bdag. getel huu maani 4nastai mongoloor muu yridag mongoldoo ochloo gehed ajil oldohgui oroh oron bhgui haan yaj amidarhaa uneheer medehgui yum .deer ni iimerhuu yum unshahaar setgel emtereed . end zooparkd mongol mori bdag haya amraltaaraa huuteegee zoopark uzengee mongol morind luuvan ugunguu jaahan yrij zogosdog ygaad ... nutgaa sanaad ter biz. nad shig olon hun haanegtee bga l bh. zarimdaa 76giin hen negentee hamaatan bsan boloosoo gej boddod yum
2014-03-10
sanaa buu zov:
hodoo tal miny malaar duuren hovchiin oi ny angaar buren horson door ny erdeneer arvin iim bayan ulsiig yaduu bailgaj chadna gedeg asar tom uhaan yum shuu.
2014-03-09
биелээ:
нийгмийн амьдрал өөрчлөгдөнө гэдэг энэ засгийн газартай холбон сайн сайхан руу адган яарч байгаа хүмүүсийн хувьд: хэд хэдэн зүйлийг санах хэрэгтэй. үүнд: социализм байгуулуулах гэж бэлэнчлэн бусдын дэмжлэгээр амьдарч зуршиж бүх зүйл тэнгэрээс унаад ирэх юм шиг сэтгэхүйтэй салан задгай, ихээхэн залхууд суралцсан байдал. таны бичиж байгаа зүйл чинь ч тийм байдалын баталгаа болж байна. та цаасаар л амьдардаг мэт номчирхсон байна. нөгөө талаар түрүүчийн засаглалын үе үед биднийгээ шулан авилгалжуулан өөрсдөө тансаглаж байсан хүмүүсийн эсэргүүцэл, гүтгэлэг, далд олон тээг, саад, болж л өгвөл энэ засгийн газрын ажлыг нураах гэсэн далд бодлого. түрүүчийн засгийн газар ард түмнээ өдөр хоног өнгөрүүлэн аргацааж дахин, дахин сонгуульд ялуулж л байвал боллоо гэсэн хариуцлагагүй, сул дорой, тэжээн хоосруулах ажиллагаанаас болж улс орон дампуу болсон хөөрхийлэлтэй байдал. бидэнд эх оронч, үндэсний үзэл байхгүй болсон. улс орны өнгө төрх өөрөөсөө шалтгаална гэдгийг авилгачдад дургүйцсэн учраас худал хуурмаг заль мэхээр болж л өгвөл тэдэнтэй адил амьдрах гэж боддог болсон бидний ариншин. ард бидний хийсэн хөдөлмөрийг үнэлэх чадваргүй урам зориг нь мохоосон цөхрөл. энэ засгийн газрыг түрүүчийнх шиг луйварчин, хээл хахуулчин байх гэж хардлага, гүжирдлэгийн бай болгосон муу зан. бас тэд нар шиг хууран мэхлэгч мэт боддог. хууч албаныхан ялангуяа дээд дунд албанд байсан байгаа нөхдүүд түүнийгээ санагалзан чөдөрлөх гэсэн ажиллагаа суртал, ухуулга. ажлын дөр мэдэхгүй ном дутуу хагас цээжилсэн ажилгүй олон мянган сургууль төгсөг чид, цээжээ дэлдэн сагсалзагч "их мэдэгч" нартай болсон зэргийг даван туулж завхарсан байдлыг засахын зэрэгцээ өөдрөг өөрчлөлт хийх нөр их эх оронч зүтгэл ганц хоёр жилийн дотор болдоггүй хугацаа шаардана гэдгийг бодож байж цээжээ дэлдэж байцгаавал сайнсан.
2014-03-09
irgen:
neg barilgiin kompanii barisan baishing .nuguu barilgiin kompani ni 5 dahin undur urtguur bariad baihaar ta bidnii nuruu yaj teniihev dee.ene buh no an iin uyed l ilerch bna.
2014-03-09
иирргр:
зөв бичиж дээ.76 уншдаг юм болов уу
2014-03-09
12345678:
зөв бичиж дээ.76 уншдаг юм болов уу
2014-03-09
иирргр:
зөв бичиж дээ.76 уншдаг юм болов уу
2014-03-09
иирргр:
зөв бичиж дээ.76 уншдаг юм болов уу
2014-03-09
иирргр:
зөв бичиж дээ.76 уншдаг юм болов уу
2014-03-09
12345678:
зөв бичиж дээ.76 уншдаг юм болов уу
2014-03-09
12345678:
зөв бичиж дээ.76 уншдаг юм болов уу
2014-03-09
12345678:
зөв бичиж дээ.76 уншдаг юм болов уу
2014-03-09
12345678:
зөв бичиж дээ.76 уншдаг юм болов уу
2014-03-09
12345678:
зөв бичиж дээ.76 уншдаг юм болов уу
2014-03-09
12345678:
зөв бичиж дээ.76 уншдаг юм болов уу
2014-03-09
b.*anjav:
ene olon nam ene olon erx medeltenguud ene olon jild yagaad ene xusliig bieluulcndeggui yum be
2014-03-09
m.mandahai:
tegeed jagaad eniig xiideggui jum be ulam l xundreed dordood bba sn dee elbegee j.cn l xiij cnadaxgui bxd uramgui yumaa
2014-03-09
zochin:
yag l iim bgaa
2014-03-09
амьдрал:
жирийн иргэдийн амьдрал гэдэг жирийн л байдаг орох оронтой баталгаатай хийх ажилтай авах орлоготой тэр нь хоногийн хоол өмсөх зүүхэд нь хүрээд сэтгэл түгшихгүй байх нь л чухал их мөнгө хурааж яах юм авсандаа аваад орох биш хэдхээн ардынхаа энүүхэнийг л хангачихаж чадахгүй өөрснөө бирд болоод бхйад хэдийдээ ч тэнийх билээ уул нь баян эх оронтой хүмүүссэн
2014-03-09