Медведев дахиад л унтав
2014-03-09

ОХУ-ын “Сочи” хотноо ХI удаагийн паралимпийн нээлт болж өндөрлөлөө. Энэ удаагийн Паралимпид 45 орны 1650 гаруй тамирчин спортын таван төрөлд 72 багц медалийн төлөө өрсөлдөх аж. Паралимпийн гурван удаагийн аварга Олеся Владыкина, Сергей Шилов нар Олимпийн бамбар асаажээ. XI Паралимпийн наадам гуравдугаар сарын 16-нд хаалтаа хийх билээ. Энэхүү нээлтийн ажиллагааны гол баатар ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев байлаа. Тэрбээр XI Паралимпийн нээлтийн үеэр дахиад л унтжээ.

1

Өнгөрсөн XXII удаагийн өвлийн олимпийн нээлтийн ажиллагааны үеэр Дмитрий Медведев унтаж байгаа нь бөөн дуулиан дэгдээж, хэвлэлийн гол баатар болоод байсан. Харамсалтай нь Медведев Паралимпийн нээлтийн үеэр бас л унтаж байгаа харагдлаа. Харин үүнийг сайны тэмдэг гэж оросууд үзэж байна. “Медведев унтаж байвал бид өмнөх шигээ медалийн тоогоороо тэргүүлж, ялалт байгуулна гэсэн үг” хэмээн мэдээлжээ.

1

Энэ удаагийн Паралимпиос эзэн орны тамирчид 4 алт, 6 мөнгө, 2 хүрэл медалиар тэргүүлж байгаа бол Герман улс 2 алт хүртжээ. Харин гуравдугаар байранд Украин 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл хүртсэн амжилттай явж байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
баавгай өвөл эд ичээндээ байдаг цаг биз дээ, арга шдээ ккк
2014-03-10
зочин:
мод чулуугаар хийсэн бишдээ хvн юм чин
2014-03-09
zochin:
medvedev byasalgal hiideg gesen shyydee.byasalgalaa haana ch hiij boldog.
2014-03-09
харицлагагүй байна:
энэ өндөр албан тушаалын хүн гэхэд тун ч хариуцлагагүй байна даа, оролцож байгаа тамирчдыг ч , үзэгчидийг ч , дэмжигчдийг ч доромжлоод байгаа юм шиг ... !?
2014-03-09
зочин:
бнхау-ын дарга си жин пин бас коммунист намынхаа хуралд дээр унтаж байгаа харагдсан. унтах моод болслн юм биш үү?
2014-03-09
zochin:
odoo baavgai icheendee baigaa icheeneesee serj garah stag arai boloogui baihaa untaj baig unt unt
2014-03-09
untaj bui baavgai:
untaj baigaa baavgaig buu seree. ene usa d hamaatai baih
2014-03-09
irgen:
untaj bui baavgaijav.
2014-03-09
жжжж:
путиныг залгамжилж чадахгүй нөхөр байна.
2014-03-09
jilo:
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
2014-03-09