Жийргэвч улсын зовлон
2014-03-10

Украин дэлхийн геополитикийн эмзэг халуун цэг болсоор цөөнгүй хугацааг өнгөрүүллээ. 45.5 сая хүн амтай 603 мянган шоо км газар нутагтай Оросыг Европын холбооны улсуудаас тусгаарласан хамгийн том жийргэвч улс болохынхоо хувьд B. Путинд гол тоглогч болгохыг  эрхгүй тулгаж байгаа юм. Украиныг нөлөөллөөсөө алдвал Орос тун эмзэг байдалтай болно. Үүнийг ч сайн мэдэж байгаа. АНУ, Европын холбооны өөдөөс зоригтой сөрөн зогсч байгаа нь Орос дэлхийн геополитикийн бодлогыг тодорхойлох гол улс гэдгээ тод томруунаар сануулж байгаа хэрэг. Хоёр систем задарснаас хойш Орос тоглоомын дүрмээс ихээхэн алсуур байж ирсэн. Гэхдээ хоёр алхаад нэг алхам хойшоо гэгчээр хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүн дэх БНУ-уудаа аажмаар биедээ нэгтгэж эхэлсэн. Хүссэн ч хүсээгүй аугаа их гүрний үлдэгдэл гэдгийг ухааруулахын тулд В.Путин хамаг хүчин чармайлтаа тавьсан. Оросын хагаралыг зөгнөж байсан геополитикчид өнөөдөр амаа барьж байна. Нэг л мэдэхэд Орос өөрийн нөлөөллөө баттай тогтоож чадлаа. Казахстан, Узбекстан, алс Дорнод гээд дорно зүгийнх нь хаалга хэдийн оросын хоёр толгойт бүргэдийн тамгаар тамгалагдсан. Харин өрнө зүгт түүхийнхээ туршид славчуудыг эсэргүүцсээр ирсэн Балтийн гурван орон тусгаар улсын байр суурь дээрээ хатуу зогсч байгаа нь өрнө зүгийнх нь хаалгыг дангинатал түгжсэн юм. Сүүлийн хорин жилийн турш Украин хамгийн найдвартай гарц байлаа. Европын холбоо энэ түшиг гарцыг хяналтандаа байлгавал баавгайг номхруулж чадна гэж найдсан.

5

Өнгөн дээрээ хэрэг явдал Украины ерөнхийлөгч Европын холбооны улсуудтай худалдааны гэрээ хийхээс татгалзаж Оросыг сонгосноос үймээн самуун үүссэн мэт харагдавч үнэн хэрэг дээрээ геополитикийн том шатрын өргийг эхлүүлсэн.Талууд нэг нэгэндээ бууж өгөхийг хүсэхгүй байгаа нь асуудлыг улам даамжруулж байна. АНУ, Европ холбооны талыг баримтлагчид асар их зээл тусламж амласны дараахан Оросууд түүнээс нь илүүг амласан. Энэ мөнгөний хэмжээ өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Украин бол Белорусь биш Киев бол Минск биш гэж Оросын Ерөнхийлөгч мэдэгдэж байгаа нь энэ бүс нутаг ямар их ач холбогдолтойг харуулж байгаа хэрэг. Үйл явдлын өрнөлийг хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүдээр цаг минут тутамд мэдээлж байгаа болохоор ингэсгээд нөхцөл байдлын тухай өгүүлэхээ азная. Европын холбоо Оросгүйгээр Украин оршин тогтнохын аргагүй нь жийргэвч улсын мөнхийн зовлон мөн. Бидэнд ч гэсэн ийм зовлон бий. Өнөөхөндөө Орос Хятад найрсаг харьцаатай байгаа. Байдал хурцадвал Монгол шатрын хөлөг болж хувирна. Дэлхийн геополитикийг тодорхойлж байгаа их гүрнүүдийн сөргөлдөөн ямагт жийргэвч улсуудаар дамжин илэрдгийн тод жишээ өнөөгийн Украин.

5

Европ дахь сөргөлдөөний талбар Украин болж байгаа бол Төв Ази дахь сөргөлдөөний талбар Монгол болохгүй гэх баталгаа байхгүй. 70-80 оны эхээр улс төрийн уур амьсгал сэрүүсэхэд Оросууд ямар том арми хилийн дагуу байрлуулж байлаа. Илт дайсагнаад байдаггүй юм аа гэхэд эдийн засгийн хориг арга хэмжээ бие биедээ тавиад ирэхээр их далайн дундах жижиг арал мэт бид ганцаардана. Төрийн дээдчүүл ч Орос, Хятадын үлэмж нөлөөн дор байдгийг дурдвал асуудал ихээхэн ноцтойгоор яригдана. Хятад түүхий эдийг чинь авахгүй гээд гэдийчихвэл, Орос бензин шатахуун нийлүүлэхгүй гээд шоглочихвол энэ улс тун хүнд байдалд орно доо.

Бурхны ивээлээр ийм зүйл болоогүй байна гэж өөрсдийгөө тайвшруулж тун боломгүй. Өнгөрсөн жилийн хямрал Хятадууд бидний нүүрсийг тохиролцсон хэмжээндээ аваагүйгээс үүдэлтэй. Оросууд бензин шатахууныхаа үнийг байн байн нэмэгдүүлж ямар хэцүү сорилт тулгаж байсныг бид мартахгүй байх ёстой. Жийргэвч улс байж бүхий л амь амьдрал нь хамаарч байхын зовлон ухаалаг гадаад харилцааны олон тулгуурт бодлогогүй үед улам л нэмэгддэг. Хоёр талын ашиг сонирхлоос гадна гурав дахь, дөрөв дэх том ашиг сонирхлыг бий болгож гэмээн тусгаар тогтнол баталгаажих учиртай. Улс орны амин чухал стратегийн бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангаж чадсан цагт л энэ санаа сая биеллээ олно. Хойд Солонгосыг хар л даа. Бүхнийг өөрсдөө хийж бүхнээр өөрсдийгөө хангах гэсэн уриагаар л өнөөг хүртэл тэсч үлдэж том гүрнүүдэд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадаж байна. Улс төрийн нөхцөл байдал хүний эрх эрх чөлөө тойрсон олон асуудал бий ч өөрийгөө тунхаглаж чадаж байгаа дүр төрхийг нь сайн ажигламаар байгаа юм даа. Жийргэвч улсын зовлон өөрөө өөрийгөө хөгжүүлэх ухаанаар л нимгэрэх учиртай.

5

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
anchin:
ану-н ганц айдаг сс300 пуужинг оросууд цэрэгийн талаар хамтарч ажиллахаа больсон гэдэг утгаар иранд худалдчихвао яахав? эдийн засгийн хувьд ану биднээс дээрдэхээргүй байгаа. ямар сайндаа цэргийнхээ тоог 500,0 мянга хүртэл хорогдуулах асуудал яригдаж байхав дээ. ех украйныг элсүүлж авах юм бол эдийн засгийн асуудалтай байгаа ех-ны мөхөл тэр хэмжээгээр л ойртоно гэсэн үг ш дээ. грек, испани, венусель г.м. олон улс оронд эдийн засгийн хямрал үүсээд байна. дээр нь ех-ны гишүүн ч биш украйна юу ч байхгүй, юу ч чадахгүй, царай муутай хэт үндэсэрхэг үзэлтэнгүүд л байна ш дээ. тэр тусмаа америк, ех-ны амлалт энэ улс гүрнийг залж чадах үгүй нь мэдэгдэхгүй байна. ер нь иргэний дайн үүсч, дараа нь ану, оху 2 хоёр хувааж эзэгнэх л үлдээд байна гэвэл бодит үнэнд илүү дөхөм болов уу.
2014-03-11
anchin:
украин яг бидэн шиг болчихсон улс шүү дээ. хуучин бандерчуудын үзэл бодол баруун талдаа ноёрхдог, улс төрийн нь үзэл бодол болдог мөртөө оросын хөрөнгө оруулалтаар амьдардаг гээд боддоо. одоо ч гэсэн ех, өөр хаанас ч юм санхүүжилт авлаа гэж бодоход нөгөө л муу хэлэгдээд байгаа оху-д өгч таарна. 4 атомын цахилгаан станц нь түлшээ оросоос авна, украина тэр чигээрээ оросоос шатдаг хийгээр хангагдана. тимошенко эмэгтэй хүний хувьд улс төрийг эмэгтэй хүн бөгсөө худалдагтай адилхан бодоод байна. гэтэл ех-ны автомашины зах зээлийн 50%, бсуад хэрэгтэй хэрэггүй юмны 25%, шатдаг хийн нийлүүлэлтийн бараг 100% оросоос хамаарч байна. ану гэсэн сс-300 пужингаас бидний дээр үед
2014-03-11
зарим нэг:
хэдэн шалдан хүүхний тухай уншиж байснаас дээр л юм байна ш тээ. юу нь буруу байгаан уншаад өнгөрөхөд юм бодууштай л юм
2014-03-11
er hun:
ub shig hot bol doroo ezlegdene l de. muu helegddeg heden malchid tarialanchid l ediin zasgiin horig arga hemjeenii umnuus surj zogsoj chadna. urgun uudam gazar nutag, had mod els geed baigaliin bartaatai nutagtaa unuu heden malchid l udaan hugatsaanii tursh partizanii dain hiine yag afkan, irak shig.
2014-03-11
tsog:
mongolchuud ewtei baihdaa hvchtei bidnvvs hagardwal tom gvrnvvd deeres haraad huwaaj idehgeel amaa angaidaad baij bga shv nohdoo
2014-03-11
zochin:
н.бадамжав chi uugeeree yu heleh geed bna. ene site iim erguu yumnuudiin niitleliig bitii tavij bgaach
2014-03-11
soro:
za xyy chi tegeed munxiin yaduu guilagchin l yavj dee ene xyor ulsaas chin bolj bid yaduu bgaag oilgodoo
2014-03-11
ыыыыы:
орос бол бїс нутагт геополитикийг тэнцвэржїїлж байгаа том хїч. хятадын амбийц нь монголоос казахстан хїртэл урт хугацааны тєлєвлєгєєтэй
2014-03-11
ssdd:
soro gen uu.hut*g haltar ve chi.usa end baaz barival mongoliig bur jinhene utgaar n idne bizdee.2 tom guren hilee haahad end yu boloh uu.usa gej bitgii daldagna.usa bol ali 1 uls orniig huvaah sonirholtoi.manaihiig ene 2 too niileed 3 huvaah husel bnu gehees manaid tuslaj haragdaach.ene gazraas manaih ch bas avah erhtei gej end tend baaz baridag yum ,mal mini
2014-03-11
soro:
amerikiin tsergiin baaztai l bolx yostoi yumdaa uzbekstan shig tegvel l bid xugjino oo
2014-03-11
lololor:
orchuulagch badamjavaa chi muu orchuuljee.
2014-03-10
ииииии:
газар нутгийг шоо км ч гэдэггүй байхаа !!!! сэтгүүлчээ
2014-03-10
ulgii:
jiirgevch uls gedeg muu sonsogdoj bna koridor gej nerlekh kheregtei ikh gurnuud bodolgoor koridor khiideg ium tegeed bayan ulgiin esreg kazakiin esreg turkhiirch etgeeduudiig murdun shalgaj ekhlekh tsag n bolson ium bish uu
2014-03-10
зочин:
баянөлгий дэх казакуудын эрх зөрчигдөж байна гээд казакстан баянөлгий аймгийг эзэлчихэд асуудалгүй болж байна аа даа.
2014-03-10
bi mongol hun:
xooe mongolchuudaa negiig bodowol yasan yum be...aimag aimagaaraa mal sureg.gazar tarialangaa hogjuuleee zaluusaa uraldaan zarlaj sonirholtoi bolgii humuusee...
2014-03-10
bi mongol hun:
xooe mongolchuudaa negiig bodowol yasan yum be...aimag aimagaaraa mal sureg.gazar tarialangaa hogjuuleee zaluusaa uraldaan zarlaj sonirholtoi bolgii humuusee...
2014-03-10
zochin :
ingej zov zadlah yostoi ium daa bayar hurgei
2014-03-10
vnjjjj:
hyatad zadarch bid olon ulstai hilleh estoi
2014-03-10
zochin:
mash zov asuudal khondojee.
2014-03-10