Зам тээврийн ослоор 289 хүн амь насаа алджээ
2011-12-07

  Он гарсаар улсын хэмжээнд зам тээврийн ослоор 289 хүн амиа алдсан бөгөөд орон нутгийн замд  206 хүн, нийслэл хотод 92 хүн нас баржээ. Хүний аминд хүрсэн ослуудын дийлэнх нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлсэн, анхаарал болгоомжгүй явсан зэргээс үүдэлтэй аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд нэг, орон нутгийн замд мөн тооны хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж, 24 хүн гэмтсэн байна. Тодруулбал, энэ сарын 04-ны 09.15 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн урд замд Hyundai Elantra маркийн тээврийн хэрэгслийн жолооч Т нь явган зорчигч 71 настай эмэгтэй Х-г  мөргөж амь насыг нь хохироосон байна. Уг хэргийг Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах хэлтэс шалгаж байгаа аж. Мөн Баян-Өлгий аймгийн Бугат сумын төвд Excel маркийн автомашины жолооч Ө нь явган зорчигч, 49 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн бөгөөд  хохирогч Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаад удалгүй нас баржээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөртөө хэт эрдэж жолоо атгах, хурд хэтрүүлэн давхих, анхаарлаа сарниулах зэрэг нь таныг эрсдэлд оруулна гэдгийг сайтар санаж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа. Г.Хулан
Shuud.mn
Сонин хачин
ene jijig terguud unsan zarim garuud tarhi jijig bdag bhaa yavaaargui zaind haazalaad , yavj yavj jeep morgoldon ch arai deer airbag olon tomorlog yumand vne dagaj chanar gej hotod jeep unlaa gej tatvaraar booj bh shig 100% 70-80 jijig tereguud bgaadaa
2011-12-07