Төрөх эмнэлгүүдэд оношлогооны тоног төхөөрөмжүүд нийлүүлнэ
2014-03-11

 

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад “Инженерийн дээд боловсрол олгох”  7 тэрбум 535 сая иен буюу 75 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий зээлийн төслийг хэрэгжүүлэх,  мөн 750 сая иен буюу 7.5 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий Төслийн бус буцалтгүй тусламж, түүнчлэн 71 сая 700 мянган иен буюу 700 мянга орчим ам.долларын үний дүн бүхий Соёлын буцалтгүй тусламжийг тус тус үзүүлэх тухай хоёр орны Засгийн хооронд солилцох Ноот бичигт Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар энэ сарын 11-нд ГХЯ-нд гарын үсэг зурсан байна.

5

“Инженерийн дээд боловсрол олгох” төслийн хүрээнд төрийн их, дээд сургуулиудад инженер, техникийн чиглэлээр суралцаж буй 1000 гаруй монгол оюутныг хоёр талд тус тус 2 жилийн хугацаагаар ээлжлэн сургах, мэргэжлийн сургалт семинар зохион байгуулах, лаборатори, эрдэм шинжилгээний туршилтийн анги танхимыг шинэчилж, тохижуулах зэрэг ажил хэрэгжих юм. Энэхүү төсөл нь богино хугацаанд монголын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэх, орчин үеийн инженер техникийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэхэд  чухал түлхэц болох юм.

5

Төслийн бус буцалтгүй тусламжаар 7.5 сая ам.долларын үнийн дүн бүхий тоног төхөөрөмж, тухайлбал оношлогооны MRI, CT, ЭХО аппарат болон мэс заслын тоног төхөөрөмж, эрчимт эмчилгээний хяналт, удирдлагын  төхөөрөмж зэрэг эмчилгээ, оношлогооны иж бүрдлийг нийлүүлнэ. Уг  төсөл нь манай улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг түргэтгэх, эмнэлгийн байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахад чухал ач холбогдолтой. Тусламжийн тоног төхөөрөмжийг Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв,  клиникийн нэг, хоёр, гуравдугаар амаржих газарт нийлүүлнэ.

5

Соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих “Телевизийн программ хангамжийг сайжруулах“ төслийн өртөг нь 71 сая 700 мянган иен буюу 700 мянган орчим ам.доллар ба энэхүү тусламжаар танин мэдэхүй боловсролын сургалтын программуудын чанар, түвшинг сайжруулах, мөн япон хэл, соёлыг сурталчлахад зориулсан программ хангалт хийгдэнэ.  Төсөл Үндэсний олон нийтийн телевизэд хэрэгжих аж.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
aagi:
torhd anhaarhni zow ene chihal asuudal shv
2014-03-18
ajigch:
сайхан юм авах ч яахав хөдөө сумын эмнэлэгт байгаа эмнэлгийн эхо нуудаа ажиллуулах боловсон хүчинтэй болмоор бна удвал сайд ,тожин толгойт нараа шороонд дарагдаад хэвтэж байх юм билээээээээээээээ
2014-03-11