23 сая тонн ачаа тээвэрлэнэ
2014-03-11

2014 оны экспорт, импорт дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн хэмжээг хэлэлцэх ОХУ, БНХАУ, Монгол, Казахстан, Вьетнам, БНАСАУ-ын төмөр замуудын ээлжит зөвлөгөөн Улаанбаатар хотноо  зохион байгуулагдлаа.

sd

Зургаан орны төмөр замын төлөөлөгчид 12 бүлэгт хуваагдан хэсэг хэсгээр хуралдсан байна. УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийн хэлснээр, өнгөрсөн жил уг зөвлөгөөн Вьетнамд зохион байгуулагдах үеэр УБТЗ-аар 2013 онд 10.3 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж тогтоож байсан аж.

df

Энэ удаагийн  зөвлөгөөнөөс 2014 онд УБТЗ-аар 13 сая тонн ачаа тээвэрлэх тохиролцоонд хүрч чадсан байна. Энэ нь  өнгөрсөн оныхоос  2.7 сая тонн ачаа илүү тээвэрлэхээр болж байгаа юм. Импортын ачаа 3.5 сая тонн, үүнээс ОХУ-аас Монгол Улс руу 1.7 сая тонн, БНХАУ-аас Монгол Улс руу 1.8 сая тонн ачаа тээвэрлэх аж. Экспортын ачаа нь импортоосоо их бөгөөд 6.9 сая тонноор тохирсон байна. БНХАУ руу  6.1 сая тонн, 830  мянган тонн нь ОХУ руу, транзит тээвэр нь 2.2 сая тонн гэнэ.

fg

Дотоодын тээвэрлэгдэх ачааныхаа хэмжээг нэмэхэд УБТЗ 2014 онд 22-23 сая тонн ачаа тээвэрлэх дүр зураг гарчээ. УБТЗ жилд 25 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас УБТЗ-ын техникийн шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн байна. УБТЗ 2015 оны эцэс гэхэд 34 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болохоор төлөвлөжээ.

gh

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин