Импорт буурсан ч түүнийг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэнгүй
2014-03-12

Монгол Улс энэ оны эхний 2 сарын байдлаар дэлхийн 92 оронтой худалдаа хийжээ. Үүнээс экспорт 594.6 сая ам.доллар байгаа бол импорт 613.9 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 19.3 сая ам.долларын алдагдалтай гарсан тухай статистик мэдээлэлд дурдсан байна. Тэгвэл одоогоос яг жилийн өмнө гадаад худалдааны тэнцэл 305.1 сая ам.долларын алдагдалтай байжээ. Өөрөөр хэлбэл, импорт буурч, гадаад худалдааны алдагдал багассан нь үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх бодлогыг дэмжигчдэд таатай мэдээ аж.

5

Импорт ийнхүү саарсан юм бол манай улсын аж үйлдвэрийн салбарын өсөлт ямар байгаа нь мөн л сонирхолтой байх биз ээ. Энэ оны эхний 2 сарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 3.2 хувиар өссөн байна. Харин сарын өмнөхөөсөө 0.2 хувиар буурчээ. Гэтэл аж үйлдвэрийн салбар ийнхүү өсөхөд уул уурхайн олборлох салбар, тэр дундаа төмрийн хүдэр, газрын тос, зэсийн баяжмал, буталмал чулуу зэрэг бүтээгдэхүүний олборлох үйлдвэрлэл 2.1 дахин өссөн нь нөлөөлжээ. Мөн үүнд сонин, хэвлэмэл хуванцар картууд, ноосон хөнжил, сүлжмэл эдлэл, нэхий дээл, цахилгааны утас зэрэг бүтээгдэхүүний өсөлт ч хувь нэмрээ оруулсан байна. Харин хүнсний бүтээгдэхүүний тухайд жимсний компот, хиаман төрлийн бүтээгдэхүүнийн үйлдвэрлэл нэмэгджээ.

5

Жилийн өмнөхөөс импортын хэмжээ хэдийгээр буурсан ч валютын ханшийн өсөлттэй холбоотойгоор цай, элсэн чихэр, бүх төрлийн будаа зэрэг иргэдийн өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүний үнэ дунджаар 20 орчим хувиар өссөн. Тэгвэл нэгэнт л иргэдийн халаасыг тэмтэрч байж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих гэж байгаа юм бол импортын бүтээгдэхүүнийг дотооддоо орлуулан үйлдлвэрлэх учиртай. Гэтэл өнгөрсөн жилийн хугацаанд өргөн хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүнд импортын бүтээгдэхүүнийг оруулж, дотооддоо нөхөн үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэр төрөл төдийлөн нэмэгдээгүй болохыг дээрх жишээнээс харж болохоор байна.

5

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
zochin:
import buursan =importin company-uud dampuursan= ediin zasgiin hyamral 1 shat ussun.
2014-03-12
ccccc:
yu ch uildberledeggui yugaar orloh be?? arhinaas oor yu hiij chaddag bileee
2014-03-12
zochin:
daramt ihtei, hudaldan avah chadvar muutai gazar yaj ium uildverleh ve dee, yadaj baihad hereglechid ni gadaad l bol iund ch hamaagui munguu chideldeg gazar
2014-03-12