Украины шинэ Засгийн газрын тэргүүн Арсений Яценюкийг өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд хүлээн авч уулзсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Энэхүү уулзалтын үеэр Обама Украины талд зогсч, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амласан байна. Тэрбээр “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины алсыг хараагүй шийдвэрээс болж, Крымийн ард түмэн хохирч буйг онцолжээ. Мөн Оросын цэргүүд болон тусгай хүчнийхнийг нэн даруй Крымээс гарахгүй бол хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж Экс Ерөнхийлөгч Виктор Януковчийг Украины талд хүлээлгэн өгөх хэрэгтэй” гэв. Обама төгсгөлд нь Путинд хандаж, “G7” Орос улсад хориг арга хэмжээ авч эхэлсэнийг давхар сануулсан байна.
Дээрх уулзалтын дараа Арсений Яценюк “Украин улс Орост хэзээ ч бууж өгөхгүй. Хэрвээ Обама амласандаа хүрвэл Украин Оросын савраас гарах болно. Виктор Янукович яаралтай Украинд ирж буруугаа хүлээх хэрэгтэй” хэмээжээ.
Ерөнхийлөгч Обама маргааш Лондонд болох АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын уулзалтаас нааштай үр дүн гарна хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. НҮБ-ын зүгээс Украины асуудал хүндэрч, иргэний дайны хэмжээнд хүрвэл дараагийн Сири болж хувирна гэдгийг хатуу анхааруулж, Шинэ Засгийн газрыг яаралтай ажлаа эхлүүлэхийг сануулжээ.
Б.Дэлгэрцэцэг