Хоол идэхийг хориглоно, үхэх аюултай
2014-03-13

Ус ч ууж болохгүй. Хорт хавдар тусна.  Ер нь бол үхнэ гэсэн үг. Тэгээд юу идэж, уух уу гэж үү? Би мэдэхгүй. Хэрэглэж байгаа бүхэн хортой болчихсон болохоор тэрийг, үүнийг гэж санал болгох зүйл ч алга. Гай болж, гэнэт хор гараад ирвэл яана, хүн амины хэрэгт орно биз дээ. Мах, гурилаа холиод ид гэж ч хэлж чадахгүй нь. Мах нь шүлхийтэй, гурил нь мөнгөн устай байвал тэгээд л дуусаа. Диваажин, тамын аль нэг нь бодогдоно шүү дээ.Тэгэхээр өлсч үхэх үү. Яалаа гэж даа, нойр хоолондоо сайн бол амьдрал аяндаа бүтнэ гэсэн уриатай цаг үед хоолноос хэрхэвч татгалзаж болохгүй. Тэгээд яах ёстой юм бэ. Идээд хордох уу, өлсөөд үхэх үү? Үнэндээ хариулт алга. Ямар ч байсан идэж ууж байгаа бүхэн л хортой юм гэнэ лээ шүү.

5

Хамгийн сүүлд, дөнгөж өчигдөрхөн Өдрийн сонинд “Монголчуудын ундандаа хэрэглэдэг усанд шууд хорт хавдар үүсгэдэг 28 төрлийн бодис байна” гэсэн гарчигтай ярилцлага нийтлэгджээ. Дэд эрдэмтэн Н.Чагнаа гэдэг хүн ийн ярьсан байна. Нөгөө амьдралыг тэтгэгч ус маань харин ч хайр найргүй хордуулж байгаам биш үү. Ингэхдээ бүр  нүүрснийхэн(гэр хорооллынхон), шүршүүрийнхэн(орон сууцныхан) гэж ялгахгүй хордуулж байдаг гэнэ. Усыг хлоржуулж ариутгахад 40 гаруй төрлийн хорт бодис үүсдэг бөгөөд тэдний 28 нь манайхныг хорт хавдартай болгодог тухай дэд эрдэмтэн ярьжээ. Тэгээд ууж байгаа чандмань эрдэнээсээ хордож үхэхгүйн тулд усаа мөнгөжүүлэх хэрэгтэй гэнэ. Харин мөнгөжүүлэх аргыг Н.Чагнаа гуай аль хэдийнэ бодож олохоор барах уу, мөнгөний уусмал хийчихсэн “Улаанбаатар Монос”-той гэрээ хийгээд зарж байгаа гэнэ шүү. Хөөрхөн бизнес. Ууж байгаа уснаасаа өвчин олохгүйн тулд мөнгөний уусмалыг хэрэглэх л шаардлага гарах нь дээ, янз нь.

5

Үүнээс хэдхэн хоногийн өмнө хүнсний ногоо, жимс жимсгэнэнд пестицидийн хэмжээ хэрээс хэтэрч, хордуулах аюулд хүрснийг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас мэдэгдэв. Айлгаж мэгдүүлэх гэв үү, эрхийг минь хамгаалж байгаа ёр нь тэр үү тэдний хийсэн мэдээлэл нэлээд сүржин байсан шүү. Эх орны хөрсөнд ургасан эрүүл гэж найддаг төмс ногооны маань 40 хувь, хужаа ах нарын тариалангийн 80 хувь нь пестицид хордсон. Тэр тусмаа төмс, байцаа, лууван, алим, усан үзэм, гадилыг идэх нь битгий хэл амандаа ч хүргэх хэрэггүй гэсэн утгатай мэдээлэл нь салбарын яам, мэргэжлийн хяналтын байгууллагыг нэлээд бажигдуулсан. Пестицид бол хор биш бордоо гэж хадуурсан нь мэргэжлийн байгууллагынхныг хэрхэн сандарсныг харуулна. Эсрэгцсэн энэ мэдээллийн ард ямар санаа байгааг мэдэхгүй. Баттай мэдэгдэж буй ганц зүйл нь хүнсний ногоонд пестицид тодорхой хэмжээгээр байдаг. Тэр нь хэтэрвэл нөгөө л хорт хавдар, ургийн гажгийг үүсгэдэг юм байна. Гэхдээ хэмжээ нь хэвийн үү, хэвийн бус уу гэдгийг нь мэдэх боломжгүйгээр төөрөгдүүлж орхисон болохоор найдахаас өөр замгүй. Хувь заяанд биш л дээ, тариаланчдад. Нөгөө талаар үнэн худал нь үл мэдэгдэх энэ төөрөгдөл тариаланчдад хар сүүдрээ тусгаж магадгүй. Эх орны хөрс гэсэн ганцхан шошготойгоор дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа тэднийг няслах тийм ч хэцүү биш ээ. Ямартай ч мах, гуриланд жийрэг болдог ногоог ч хүртэл тайван орхихгүй, үхлийн тунтай гээд байхаар хичнээн сайхан амттай байсан ч хоол хоолойн дээр тээглэчих гээд хэцүү юм.

5

Ингэхээр энгийн хэрэглээ бүгд хортой. Элдэв төрлийн малын өвчин гарч, туйлын эрүүл гэж боддог маханд маань “но” үүсгэнэ. Гурилнаас мөнгөн ус, цагаан будаанаас хар тугалга, хүнсний ногоо, жимс жимсгэнээс пестицид, сүүнээс бруцеллёз, уснаас хлор илрээд зогсохгүй бүр өвчин тусгаж, үхэлд хүргэх аюултай л гэнэ. Дээр нь талхнаас шархны лент, хиамнаас юу нь мэдэгдэхгүй ногоон өнгөтэй зүйл, компотноос өт гээд идэж уух бүхэн эгэл биш болчихсон нь үнэн. Бас архинаас болоод амиа алдах хүний тоо ч цөөдөхгүй. Цэвэр ус, ундаа ч бас но-той гэгддэг. Ингээд бодохоор эрүүл гээд идчих зүйл тун ховор бололтой. Нэмэр дээр нэрмээс болгож үнэн худал нь үл мэдэгдэх зүйлсийг дээр дооргүй ярьж, тархи толгой эргүүлэх нь гачлантай. Ер нь тэгээд хувийн бизнес ч бай, хувьсгалын намжаах гэсэн арга бай аль нь ч олон нийтийн тархийг угааж, мэдрэлээр тоглох ёсгүй.

 5

В.Хэрлэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Химийн аргаар гарагсан бол ирээдүйд хлоржуулсан устай адил аюултай -изк аргаар гаргасан бол сайн юм сан
2016-02-15
ганган мөрөн:
айл өрх болгон төр засгаас өгч байгаа 0.7 га газартаа өөрийнхөө хэрэгцээний хээ ногоо жимсийг тарих хэрэгтэй юм шигээ. тэгвэл хүн бүр ажилтай , идэвхтэй хөдөлгөөнтэй,эрүүл хоол хүнстэй,насандаа тохирсон эрүүл мэндтэй, эрч хүчтэй,идэвхтэй амьдрах боломж гарах юм даа тийм үү
2014-03-24
ганган мөрөн:
айл өрх болгон төр засгаас өгч байгаа 0.7 га газартаа өөрийнхөө хэрэгцээний хээ ногоо жимсийг тарих хэрэгтэй юм шигээ. тэгвэл хүн бүр ажилтай , идэвхтэй хөдөлгөөнтэй,эрүүл хоол хүнстэй,насандаа тохирсон эрүүл мэндтэй, эрч хүчтэй,идэвхтэй амьдрах боломж гарах юм даа тийм үү
2014-03-24
хоол ч яах уу- д, бас бус:
нэгэнт үхэх нь үнэн, идээд үхнэ. тэр дээр эр хүн эхнэртээ дарамтлуулаад хэцүү байна гэжээ, айл гэр авч явах эрчүүд арчаагүйдээ л эхнэртээ дээрэлхүүлж, байгаа байлгүй дээ, хэнээс тусламж нэхэд байгаан бол, өөрсдөө дор бүрнээ үүргээ ухамсарлаад эхнэртээ бага ачаа үүрүүл л дээ, тэ
2014-03-17
зочин :
зарим уед арай ч хэтруулэхюм аа. хэт туйлширч хоол бухнээ хортой гэж болохгуй. харин анхаарах зуйл бол ариун цэврийг дээд зэргээр сахих, хунсний ногоог намар маш сайхан угааж цэвэрлэн, хатааж хадгалах хэрэгтэй. манайх шиг хоолоо шороо тоостой хольж хадгалдаг ямар ч улс гурэн байхгуй. суулдээ хятад ногооноос ялгуулах гэж улам шавпр шороонд хутгаж хадгалдаг. туунээс л хор гараад бна. цаашид мен хунсний аюулгуй байдлыг хангах ууднээс уул уурхай байхгуй эруул газар тариалалтыг хийхэд хяналт тавьбал яасан юмб. ер нь бол монголын хоол одоохондоо хаа очиж органик шуу.гадныхныг дуурайж туйлширахгуй бол зугээр сэн.тариаланчид чадна, амжилт хусье. харин энэ чухал салбараа улс нь харж узэх, ажлыг нь дэмжих хэрэгтэй болов уу.
2014-03-14
ee burhan mini:
gadaadad bur ayultai shuu dee hyns angilaltai gehdee delhii deer bugd hortoi l hyns bgaa ali angilal gedgees bolno. harin tsever holitsgui mongol yreer tarisan nogoo taria baruun aimgiin maliin mah ayulguid orno tsever baigslaaraa bgaa . hors gazar ni gemteegui gazar ideeshilsen yamar negen bordoo heregleegui ideegui maliin mah suu, tarialsan nogoo tsever baigaliin buteegdehuun huns yum shuu dee . baruun bolon america hugjiltei orond iim huns mash undur unetei bdag . harin bid zuv ashiglaval tsever hyns ideh bolomjtoi.
2014-03-14
ee burhan mini:
ee burhan mini
2014-03-14
зочин:
дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг үг ямар үнэн үг вээээээ хаана байна тэр долларыг хазаарлаж мөнгөн тэмдэгтээ хамгаалж байгаа гээд байсан золжаргал юу хийгээд байнаа . бас л нэг пүрэвдорж юм шив дээ. та нар одоо монголд өгч байгаа дундаж цалинг аваад гараад хүнс хоолоо аваад үз дээ барааны үнэ юун 30 хувь вэ зарим бараа тэрнээс их нэмж зарагдаж байнааааа ер нь ард түмэн эх орны ийм их баялагтай байж яагаад ядуу амьдрах ёстой юм бэ эрхэм гишүүдээ сайд нараа та нар гэр орноо олигтойхон авч явж чаддаггүй гэрийн эр хүн шиг л байх юм дааааааа яамаарч юм
2014-03-13
зочин:
монголын хүнс хортой гэдгийг мэдсэн томчууд / мөнгөтэй эрхмүүд / гаднаас хоол хүнсээ цуглуулдаг болчихсон байна лээ 7 хоногийн хүнс нь онгоцоор ирж байх жишээтэй өвчин тусхаараа бушуухан гадагшаа гараад эмчилгээнд явна. ядуу ард түмэнээ худлаа ярьж шоудаж байгаад өндөр суудалд сууж бидний үйлээ үзэж олж байгаа мөнгөнөөсөө төлсөн татварыг юман чинээ бодохгүй гарын салаагаар урсгаж казинод өгч нууц амрагуудаа тэтгэж ёстой нэг дураараа дургиж байна даа ер нь их хурал ч тэр засгийн газар ч тэр байхгүй байвал таарна
2014-03-13
enhee:
тэгээд одоо юу иднээ монголоос зайлмаар санагдчихлаа
2014-03-13
zochin:
tegvel hordoj yhehgyin tuld ter дэд эрдэмтэн чагнааgaas chini mongon ustai us hudaldaj avch uuj baihaa*a.ter ni tegeed 1 litr ni heden togrog baidag yum.
2014-03-13
мөнхөө:
хоол унд уг нь хоосон чанарын эд шүү дээ хамгийн гол нь та өглөө босоод өлөн элгэн дээрээ ус уугаад ходоодоо өтгөн шингэнээ гаргаж цэвэрлэсний дараа л юм идэж ууж бай өөр арга энэ нийгэмд байхгүй
2014-03-13
mongol:
chi yamar ix tuilshirdag nuxur be xujaa yumuu chi xaana tiim ix xor b,gaa yum
2014-03-13
kkkk:
malaa oorsdoo mallaad ooroo harj bgaad nogoogoo tarij ideh heregtee bolj bna oobas deer n hodoo ervvl agaart amidarval urt nasalj magadgvi gej heliii daa
2014-03-13
kkkk:
ene setguulch zov l yum bichsen bn, yagaad zaaval ooriinhoo l biznessiig hogjuulehiin tuld hudal unen n medegdehgui yum yarij bichij yavdgiin boloo zarim humuus
2014-03-13
fffff:
ene amarhan muuddag undug tahianii mahandaa mergejliin hyanaltiinhan anhaaral handuulj togtmol shalgaj baigaach ee hoolnii hordlog tusgaj alchih geed bna er ni tsaaguuraa oruulj irdeg kompaniud hugatsaa duussan mahniihaa on sariig yanzaldag gej bna shuu ingeheer chin bid yaj amid yavah ym be tegeed neg ochij shalgaj bgaa baitsaagch nertei avilgachin ni ter kompaniin gariin hun bolson baikh ji*etei... yana daa.. ajil hiie gevel boldog l ym daa darga naraa gantshan setgel garga.
2014-03-13
irgen :
mongoliin min ireedui bolson byatshan urs maani eruul agaaraar amisgalj, eruul huns hereglej, eruul biyees saruul uhaan orshson niigemdee amidrah ter tsag hugatsaa irne gedegt naidaj bn.
2014-03-13
irgen:
amisgalah agaar n utaatai, zun hursnii bohirdol ged uvluus duthaargui hortoi agaaraar amisgalj bn, odo bur nemegdeed uuh us, ideh mah nogoo ged bugd l hortoi yum bol ene ulsiin ireedui bid yaj amidrah bolj bnaa?? huduu garch eldev tariag n maldaa tarihgui, nogoondo amarhan muutgahguin tuld horhoi shavjnaas sergiilsen horiig n tsatsahguigeer uursdu mal mallaj nogoogoo tarij amidardag yumu?.. teheer ajil turul bair oron buh yuma orhiod tiim amidraliig songoj hen ch chadahgui bolov uu,. gadaadruu tsagaachilj amidruul yadaj eruul agaar, hool hunstei gazar ur udmaa usguh yum da..,esvel ene bugdtei ard niiteeree temtseh estoimuu? esuul zuger ene bugd hudlaa gej uurtuu itguuleed 20-30 jiliin daraa garah hor urshgiig n edleed uheh estoimuu?? yag yaah estoin bee?? uul n eh orondoo ihig hiij buteegeed saihan l amidrah yumsan da .....
2014-03-13
хоол ч яахав:
маш олон монгол эрчүүд гэр бүлийн хүчирхийлэлд байна. ганцхан агсам согтуу зодоон цохионыг хүчирхийлэл гэхгүй. олон эмэгтэйчүүд эр нөхрөө үл тоон гэр бүлийн ариун явдалыг умартаж хэл ам сэтгэл санаагаар маш их дарамталж байна. арай ухамсартай хэсэг болох тэр эрчүүд эхнэртээ гар хүрэх нь байтугай үг хэлэх ч аргагүй сэтгэл санааны асар их дарамтанд амьдарч байна. ялангуяа хөнгөн явдалтай өөрийн дураараар аашилдаг хүүхдээ барьцаалж сална гэдгээрээ айлгаж архи дарс тамхид орсон эмэгтэйчүүд асар олон байна. энэ бол гэр бүлийн хүмүүжил юм. ийм учраас үр хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй гэр бүлд хариуцлага үүрүүлэх тухай хууль хэрэгтэй байна. гэмт хэрэгт болон биеэ үнэлэх бусармаг явдалд орооцолдож буй эмэгтэйчүүдийг гэр бүлтэй болохоос нь өмнө үүрэх хариуцлагыг өсгөж хүмүүжүүлсэн эцэг эхтэй нь холбон хариуцлага хүлэллгэх хэрэгтэй: тухайлбал охин нь биеэ үнэлж байгаа эсвэл хүү нь гэмт хэрэгт оролцсон бол эцэг эхд нь өндөх торгууль ноогдуулах хэрэгтэй. гэр бүлийн хариуцлагыг өндөрсгөх хэрэгтэй. түүнээс эрчүүд чадалтай тэнхээтэй учрас эхнэрээ хүчирхийлж байна гэдэг ойлголт орчин үед маши их өөрчлөгдөгсөн байна шүү хууль тогтоогчидоо
2014-03-13
зочин:
тархи угааж байна гэж бодоод тааралдсанаа идээд явах л гүй юу бусдыг харин ятгах хэрэггүй .хүний эрүүл мэнд 80 % хоол хүнснээс шалтгаалдаг гэсэн тэгэхээр сүүлийн үед хот хөдөөгүй урьд өмнө байгаагүй гажиг төрөлт ихсээд байна гэж амч нар яриад бна.бас идэр залуу хүмүүс хорт хавдараар өвчилж байгаа нь үнэн шүү дээ энэ бүхэнд хортой хоол хүнс маш их нөлөөтэй нь ойлгомжтой.хэн нэгэн буруутанг хайвал тэр нь ерөөсөө мэргэжилийн хяналтынхан,гааль,яам тамгынхан шүү дээ.
2014-03-13