Нью-Йоркт барилга дэлбэрч гурван хүн амиа алдав
2014-03-13

                   

АНУ-ын Нью-Йорк хотод латин хороололд хий алдагдсанаас хүчтэй дэлбэрэлт болж, залгаа гурван барилга нурсан тухай “ВВС” агентлаг мэдээлэв. Дэлбэрэлтийн улмаас гурван хүн амь үрэгдэж, есөн хүн ор сураггүй болж, 64 хүн гэмтэж бэртэж,  Парк өргөн чөлөөний гал тэрэгний “Grand Central Terminal” буудлыг түр хугацаагаар хаахаар болжээ.

Нью-Йорк хотын Парк өргөн чөлөөний 116-р гудамжны ойролцоо болсон ослоос үүссэн галыг унтраахаар 250 гаруй гал сөнөөгч ажиллаж байна. Түүнчлэн дэлбэрэлтийн дараа ойролцоох газруудад хагарсан шил, барилгын нуранги ихээр тархаж, нурсан барилгуудын ойролцоох худалдааны төвүүдийг хаахад хүргэсэн аж.

Нью-Йорк хотын дарга Билл де Бласио хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдэгдэлдээ “Дэлбэрэлт болохоос 15 минутын өмнө “Con Edison” компаниас хий алдагдаж буйг анхааруулсан ч хэтэрхий оройтсон байсан” гэжээ.

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
гарчигаа зөв бичээч сэтгүүлчээ. барилга дэлбэрлээ юу. барилгад дэлбэрэлт гарсан байна ш дээ.
2014-03-14