“Нора” тайзнаа дахин амилна
2014-03-13

Норвегийн жүжгийн зохиолч Хенрик Ибсенийн “Нора” жүжгийг УДЭТ-ын уран бүтээлчид тайзнаа дахин амилуулахаар болжээ.

Тодруулбал, Анх “Нора” жүжгийг Ардын жүжигчин, найруулагч Г.Доржсамбуу 1985 онд найруулан театрын тайзнаа тавьж байжээ. Харин энэ удаа  энэ сарын 22-ны өдөр буюу найруулагч Г.Доржсамбуугийн 65 насны ойн төрсөн өдрөөр шинэ залуу жүжигчид сэргээн тоглох гэж байгаа юм.

Анхны Нора хатагтайн дүрийг Төрийн соёрхолт, Ардын жүжигчин  Н.Сувд бүтээж,  үзэгчдэд хүргэсэн байна. Харин Хельмерийн дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва нар тоглож байсан аж. Энэ удаа залуу жүжигчид тоглосон, шинэ “Нора” жүжиг УДЭТ-ийн тайзнаа амилах ба Нора хатагтайн дүрд СТА Г.Отгонцэцэг, залуу жүжигчин Н.Баярмаа, хоёр  өрсөлдөж байгаа юм байна.

Зохиолч Хенрик Ибсени нь дэлхийн хүүрнэлт жүжгийн онол зүйн хөгжилд үлэмж нөлөөг үзүүлэн, нийгэм-сэтгэлзүйн жүжгийн шинэ хандлагыг төлөвшүүлсэн хэмээн урлаг судлаачид үнэлдэг. Тэрбээр уран бүтээлийнхээ хоёр дахь үед буюу 1864-1884 онд  реалист хандлагаар бичиж байхдаа  Хүүхэлдэйн байшин, Бранд, Пер Гюнт, Нора зэрэг гүн ухаан, бэлгэдлийн шинжтэй найман жүжиг туурвижээ.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
suren:
хэзээ доржсамбуу хайруулагч ардын жүжигчин болсон юм бэ, уул нь билэг дэмбэрэлтэй л юм даанч тэр аваагүй харамсалтай. хаяг нэр ер нь сайн бодож ,лавлаж байж бичээч
2014-03-13