Алтайчууд төсвөө хянах боломжтой болжээ
2014-03-13

Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатарын гаргасан захирамжийн дагуу сар бүрийн эхний долоо хоногийн хагас сайн өдөр төсөв хариуцан ажилладаг салбар газрууд иргэддээ төсвөө хэрхэн юунд зарцуулсан талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй өгдөг болжээ. Ард иргэд төрийн байгууллагын төсвийг хянадаг болсоноор төр захиргааны байгууллагууд мөнгө иддэг болон өөр юманд зарцуулдаг гэх хардлага алга болно хэмээн албаны хүмүүс мэдэгдэж байна. Тиймээс тус аймгийн төр захиргааны байгууллага аймаг даяараа сар бүрийн эхний долоо хоногийн хагас сайн өдөр нэгдсэн журмаар иргэддээ төсвийнхөө мэдээллийг нээлттэй танилцуулж байхаар тогтсон байна.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ii yanaa shinechilj shiidne gnee amgalanbaatar
2014-03-13