Такси № 65
2014-03-14

Энэ удаагийн тэмдэглэлд эмэгтэйчүүд, бүсгүйчүүд их байр эзэлж орлоо. Бас тусч сайхан сэтгэлтэй залуутай ч таарсан. Ингээд таалал орштугай.  

5

1.Ядуу хүн шүү би

Цэцэг төвийн буудлын орчимд хүүхэн залуу хоёр буруу харан зогсож байснаа хүүхэн нь гар өргөх шиг болов, би зогслоо. 30 дөхсөн байрын нэг хүүхэн бушуухан урд суулаа. Ард залуу нь сууж толинд над руу тун ёозгүй харж байна. Архи ч овоо л үнэртэж байна.

5

Э/эмэгтэй/ -Уучлаарай ах аа, Баянхошууны хөтөл хүргээд өгчих, дүү нар нь мөнгө муутай.

Х -Мөнгө муутай гэж бүр мөнгө байхгүй гэсэн үг юм уу?

Э -Үгүй ээ байгаа, хоёр мянга байгаа.

Х -Өө тэр сэрүүднэ ээ, дүү нар өөр машин барьчих.

Э -Ээ ах аа , тэгвэл та ийшээ хаа хүрэх юм?

Х -Үсрээд л тэнгис хүрнэ, та хоёр тэнд буугаад автобусандаа суучих.

Э -За тэгье дээ, та ямар хоншооргүй ах вэ.

З/залуу/ -Чи битгий худлаа шаа л даа. Чи хойшоо л явж байгаа ш тээ. Энэ зам чинь хойшоо хөтөл л давдаг байхгүй юу муу ... гар чинь.

Х -Дүү ингэж байхаар автобусандаа суучих аа, 2000 төгрөг чинь хангалттай хүрнэ.

З -Ядуу хүн такси барьж болохгүй юу тэ, лалараа.

Э -Чи амаа тат аа, хөөе. Ядуугаа хүнд битгий зарлаж бай гэж хэлдэг биз дээ чамд, тэнэг пи...

Х -Хөөе та хоёр минь ер нь нийтийн унаанд үйлчлүүлэхэд хэцүү болжээ. Алхаж архиа гаргаж байгаад унаанд суусан нь дээр юм байна даа.

З -За за ах больё, ярьснаараа тэнгис хүрье, одоо энүүгээр эргээд л биз дээ.

Ойлгоорой тэ, би сая Говь-Алтай яваад тэнд уурхайд ажил байна, машин байна гээд очсон чинь хулхидуулаад хоосон ирчихээд эхнэрээ чирээд явж байна.

Х -Яаж хулхидсан гэж?

Э -Цалинг нь өгөөгүй гэсэн.

З -Очсон эндээс 100-д мянган цаас зээлж зардал хийгээд очсон шал ямбий машин өгөөд нөгөөдөх нь нэг өдөр асаад байхгүй, асдаггүй. Ухуулаад хэдэн өдөр болоод, тэгээд нэг 10-аад хоног гүйгээд явтал бас машин нь эвдрээд л аргаа бараад больё, 14 хоног ажилласан хөлсөө аваад буцья гэсэн чинь нөгөө нэг нягтлан хүүхэн пи нь “тийм юм байхгүй, 14 хоногийн цалин гэж байдаггүй юм” гээд. Харин бүр машин эвдсэн торгууль мөнгө гээд. Би тэгээд за больё гээд буцаад арай гэж хот руугаа  ирлээ ш тээ.

Э -Би сая тосож аваад. Замдаа архидсаар байгаад ирсэн юм шиг билээ, хувхай хоосон.

Х -Балай юм болж дээ сайн асууж судалж байж явахгүй. Та хоёр хүүхэдтэй юу?

Э -Нэг хүүхэдтэй, сургуульд.

Х -Одоо барилгын ажил эхлэх гэж байх шиг байна, тэгэхээр ажил их болно доо.

З -Худлаа ш тээ, нэг их цалин амлаад тэр энэ гэж суутгаад нус наасаар байгаад талыг нь л өгдөг юм. ...За яахав Зоригоо хүү зоригтойдоо, муусай юмнуудыг жижигхэн болгоно оо.

Э -Ахаа та телевизийн эцэс хүргээд өгчих, бид хоёр дээшээ алхчихья, хөөш хоёулаа арын хаалгаар орьё, нөгөө дэлгүүрийн авгай чинь өрөө нэхээд үүдэн дээр зогсож байгаа ш тээ.

З -Хэдийн өр вэ?

Х -Хоол ундаа тэндээс л авч байна ш тээ. Мэдэхгүй ээ 80 мянга болсон байх. Өнөөдөр чамайг ирж байгаа тэгээд өрөө дарна гээд түрүүн бас бид хоёр мах будаа, давс, сүү авчихсан. Одоо яг цонхоороо хараад сууж байгаа, тэр авгай чинь.

З -Маргааш өгье гээд дахиад ганц юм нэмээд зээлчих.

Э -Тэгвэл чи өөрөө ороорой.

5

Эхнэр хоёр ийн хэлэлцсээр би хэлсэн ёсоор нь Телевизийн эцэс дээр буулгалаа. Хэцүү юм. Хажууд хоногийн хоолгүй өр шир яриад байгаа улсаас чинь мөнгийг нь авах хэцүү байх бас хэцүү. Тэгээд яахав 2000-ыг нь авсангүй эргэлээ...

6

2.“Биеэ битгий үнэлээрэй” гэдэг юм

Уруудаж явтал замын голоор шахуу 20-оод насны охин хуруугаа гозолзуулан алхах нь такси гэж байгаа юм байна гэж би ойлгоод хажууд нь зогслоо. Өө, тэгсэн янзын яриатай халамцуу охин байна.

6

Э -За сайн байна уу гэж, сонин юу байна даа гэж ...

Х -За сайн даа, юун архи дарс үнэртээд байна даа гэж.

Э -кк Та чинь харин явдаг ах уу үгүй юу... За тэр ч яахав дүү нь нөгөө Баянгол эмнэлэг 7-р төв билүү, тийшээ маш хурдан очих хэрэг байна аа. Замаараа нэг дэлгүүр дээр шурхийгээд орох юм. ТҮЦ ч байсан яахав дээ.

Х -За энэ буудалд дээр ТҮЦ байгаа тийшээ ор доо.

Э -Тэгье дээ, ах учир ойлгоно биз дээ, ганц бэлгэвч авах гэсэн юм. Нэг найдвартай ах маань дуудаад, би тийм биеэ үнэлэгч мүнэлэгч биш шүү хөөе, найз залуутай. Сая бид нар ярьж хөөрөөд уугаад сууж байсан, тэр ах гэнэт яриад нэг уулзья гээд. Аргалж байж арай гэж гарч ирлээ ш тээ. Намайг ёстой ядарч явахад байр хөлсөлж өгч мэрэгжлийн сургуульд оруулж өгсөн. ...их сайн хүн л дээ.. за ах ингээд нэг зогсчих, би ерөөсөө дэлгүүр орьё яаж ТҮЦ-нээс тийм юм аваад зогсож байхав...

Хүүхэн гүйн харайж нэг дэлгүүр ороод удсан ч үгүй, амандаа нэг юм ар араас нь хийн зажилсаар гараад ирлээ.

Х -Чи чинь юу идээд байна аа?

Э -Аан энэ кофе кофе, ингээд хуурайгаар нь зажилахаар чинь архины үнэр арилчихдаг юм. Би энэ ах дээр согтуу архи үнэртүүлж очмооргүй байна л даа. Намайг буруу явдалтай болчихож гэж бодно ш тээ. Яаж ч байсан биеэ битгий үнэлээрэй, архи битгий уугаарай гээд байдаг юм.

Х -Чи ер нь тэр ахтайгаа гэрлэсэн дээр юм биш үү, олон ах уу чамаас?

Э -Өө тийн бараг манай аав шиг. Сууна гэж юу байхав дээ, тэр чинь эхнэр хүүхэдтэй.

Х -Чи анх яаж танилцсан юм бэ?

Э -Өө ах, одоо бас цагдаа айн. Яахав зүгээр тохиолдлоор вагонд нэг местэнд сууж таарч ирсэн юм. Тэгээд л нэг их олон уулзаагүй ээ, хааяа хотод ирдэг юм. Хөөе ах наад машин чинь таныг мөргөлөө... Дэмий юм билээ шүү эд нартай зууралдах. Дээр би нэг машинтай наалдаад дүү нь одоо 2 жил л жолоо барьж байна. Тэгсэн бид хоёулаа “миний зөв, миний зөв” гээд зохицохгүй үзээд, тэгээд нөгөө цагдаа нь дуудаад. Би нэг очоогүй байсан чинь “дуудахад ирэхгүй яагаад байна аа” гээд загнаад. Тэгсэн манай найз залуу утас аваад “чи одоо эрүүгийн хэрэгтэнтэй ярьж байгаа юм шиг яагаад байгаа юм” гээд ярьчихсан чинь миний эрхийг жилээр хасчихсан ш тээ. Ёстой аймаар зүгээр мөнгө өгөөд салчихсан нь дээр юм билээ...

7

Модны хоёр луу эргэдэг уулзвар дээр ирээд бөглөрлөө. Өнөөх маань ард жоохон өндөлзөж байснаа “за за би буугаад гүйлээ, үсрээд л 1500 гарсан биз дээ” гээд мөнгө өгөөд бууж зам гаран алга боллоо.

6

3. Хэрэггүй л зээл авдаг байсан юм

Хөмсгөө хамаг байдгаараа зангидсан нэг хүүхэн гар өргөж суунгуутаа “Урагшаа Центр пойнтийн тийшээ, төрийн банк... за нэг тамхи татчих уу” гэлээ. Өнөөдөр чинь яачихаа вэ бас л нэг тамхи татья гэсэн бухимдсан хүүхэн бололтой. “Одоо тэг дээ яагаав, бухимдаа юу” гэлээ.

6

Э/эмэгтэй/ -Өө нэг их сүртэй юм биш, мөнгө төгрөгтэй л холбоотой.

Х -Өө би ч одоо бас л та нар муусайн харчууд гээд л эхлэх юм байх гэж бодлоо ш тээ.

Э -Зааа хар юмнуудаас болж бухимдаж байвал, тийм гомдоодог хар юмтай суухгүй ш тээ.

Х -За за зовлон жаргалаа ярихгүй бол буугаад тамхиа тат даа.

Э -ккк юун аймаар юм. Тийм их бэрхшээл зовлон гээд байх юм байхгүй ээ, гэхдээ л уйтгартай байна. Тийм юм байж болно биз дээ?

Х -За за чи тэгвэл банкнаас бөөн мөнгө авах гэж явна уу?

Э -кк авах гэж яваа бол баяртай явна ш тээ. Өгөх гээд ууртай явж байгаа байхгүй юу, буруу яриад байх юм. Авах гэж байгаа бол ах яаралгүй тойроод яваарай, мөнгө байгаа шүү гээд л эхэлнэ биз дээ. Тэгээд л танд хаагааг чинь нугалж өгье гээд л эхэлнэ биз дээ.

Х -Лизингтэй юм уу?

Э -Үгүй ээ, хүсээгүй өр ккк.

Х -кк хүсээгүй үр гэдэг шиг, хүний өр төлөөд байгаа юм уу?

Э -Үгүй ээ, өөрөө авсан. Их мөнгө сонсоод авчихмаар санагдаад, уг нь авах шаардлага байгаагүй байсан л даа. Хүн авахаар нь дагаад авчихсан шал дэмий өр боллоо. Сэтгэлийн хөөрлөөр аваад үрээд, гэхдээ их биш л дээ 3 сая л төгрөг. Ийшээ Лондон паабын хажууд л банк байдаг гэсэн дээ.

Х -Аа тэгвэл тодорхой заасан байна. Энүүхэнд байгаа. Өр яахав дээ эрүүл амьд байвал тэгээд төлнө дөө.

Э -Тнх, гэхдээ хүү төлөөд л байдаг. Юм болсон юм байхгүй, идээд л дууссан байна. За дахиад нэг тамхи асаачих уу, гудамжинд хаана татаж зогсох уу. Би уг нь тамхийг гайхамшигтай хаясан байгүй юу, 4 сар тэгээд буцаад татчихсан.

Х -ээ тэгээд гүрийхгүй дээ.

Э -Тэгээд нэг ийм асуудалтай үед хажууд хэн байна уу гээд асуухаар “би чинь л үнэнч байна шүү дээ” гээд л энэ тамхи чинь л байж байх юм байна ш тээ ккк. Харин ч нэг үнэнч байна даа, татахаар тайвшраад байгаа нь үнэн л юм даа.  Гарахаар сайхан л юм билээ л дээ. Халаас чинь задгай мөнгөөр тасрахаа байгаад л ккк, баян болчихсон ч юм шиг. Тамхины спирал тавиулдаг юм бил үү.

Х -Зүгээр сайн явах санааных гээд шууд хаясан дээр дээ.

Э -Тийм л дээ уг нь санааных л даа... за за сайн явах санааных гээд хаянаа...

6

Гундуу суусан хүүхэн энэ тэрийг ярьсаар сүрхий сэргэж аваад “за за өрөө дарчихаад үрээ тэвэрч жаргах минь” гээд буулаа...

6

4.Зангаа авсан заяаны хоёр

6

Н/нөхөр/ -Захирал одоо хоёулаа ёстой больё гэсэн, үхсэн нь байхав улам муудаад хүн амьтантай муудаад байгаа юм биш үү.

Э/эхнэр/ -Хүрч ирчээд чи чинь гэрийнхэндээ агсан тавиад байгаа юм биш үү, Сокийг уйлуулаа намайг загнаад.

Н -кк юу вэ, Сокийг өргөсөн чинь биеэ чангалаагүй байсан юм байлгүй тэгээд өвдөхгүй юу, өвдөөд уйлаад зүгээр. Ууган яагаад цаана шалан дээр унтсан байв аа.

Э -Ирэхгүй байгаа юм биш үү, чамайг согтуу гээд. Өглөө нь зүгээр эртээ босчихсон аавыг босго л доо, би таны хажуугаар унтья гээд зогсоод байгаа юм чинь.

Н -ккк, өө орой чинь дарга өглөө яг ес гучид шүү гээд далбаганаад байсан юу байхав. Өдөр хачин юм ирээд буцаж гараад байхгүй.

Э -Одоо та хоёр болно оо хөөе, архичин бригад боллоо шүү ккк.

Н -Хөөе хө наад хүмүүс чинь урдуур чинь харайна шүү амиа хорлогсод зөндөө байгаа шүү. Өөө автобуснууд одоо ингээд шахаад нэгдүгээр эгнээндээ явахгүй, эд нарыг адилхан торгох хэрэгтэй ш тээ... Өнөөдөр нээрээ надад торгуулийн хуудас ирээд нэг хүүхэн залгаад тэр мөн үү танайх аль байр вэ, хаашаа юм олдохгүй байна гээд сүртэй яриад зодох нь ээ.

Э -Наагуураа энэ кёкүшюүзан байрны урд талаас ордог руу эргэчихээрэй, нэг хүнсний зах байдаг даа, тэ.

Н -Пий өнөөдөр чинь дөрөв дэх, энэ зах чинь ажилладаггүй ш тээ.

Э -Өө хажуудах нь бас адилхан амардаг.

Н -Чи салгалж байж орой гараад ингэж байгаа юм эрт бөмбөгөр орох байсан юм.

Э -Чи өөрөө шараа тайлж ногоорч ирчихээд.

Н -Одоо тэгээд зүсэм талх ч байхгүй байгаа биз дээ, яах юм.

Э -Хэн мэддэг юм, ногоорч ирснээрээ чи өөрөө хоолоо олж ирээрэй, би орлоо.

6

Эхнэр буугаад явчихав. Залуу ард юу ч болоогүй юм шиг дуу аялан цонхоор дэлгүүрийн хаяг энэ тэр харсхийн сууснаа “за хөө арын дэлгүүр дээр л бууя даа, тэнд чинь мах байхгүй дээ... Энэ манай филотова яагаад хурдан ороод ир гэж загнахгүй байна аа. Уг нь нэг их уддагүй сэн ккк” гэж надад хандан хэллээ. Эхнэрээ сайн мэдэх юмаа, төдөлгүй утас нь дуугарч эхнэр нь хурдан орж ир гэж байгаа бололтой ярилаа. Манай залуу “ккк чи одоо цагаа бари л даа, чамайг залгахгүй удахаар чинь нээрээ хилэгнэсэн байна гэж итгээд цаашаа шараа тайлчих шахлаа ш тээ ккк. Одоо тэгээд бэлэн бууз л хусах уу даа... за за ундаа сүү юу за за...” гэж яриад утсаа салгаж над руу нөхөрсгөөр нүд ирмэн “битгий баярла, хоол аваад ир гэнэ ээ, манай хүн уур нь амархан гарчихдаг юм. Харин сая цагаа барихгүй сандаргалаа шүү ккк. За хэд вэ хөө...” гэлээ.

6

Ийм нэг аятайхан байдлаар хэрүүл маргаанаа шийдчихдэг дунд хэрийн насны хос хоёртой таарлаа. Сайхан санагдлаа. Уурлалаа шатаар өгслөө. Гэртээ орлоо уур нь гарлаа, залгалаа. Эвлэрлээ. Нөхөр нь сайхан минутаа хараад л уур нь гарч эргээд залгахыг нь хүлээгээд л сууж байх юм...

6

5. Пүд гээд л уначихсан

Талбайн хажуугаас нэг тохитой байрын залуу сууж “урт цагааны тэнд нэг эмийн сан орчихоод эргээд эндээ буучихмаар байна” гэлээ. Бид хоёр хэсэг чимээгүй явлаа. Зорьсон газраа ирж залуу маань хоёр эмийн сангийн хооронд хүүхэд шиг чавхдан гүйсээр эргээд суулаа.

5

Х -Яасан хөө, эмээ авчихсан уу хөө. Хүүхэд чинь өвдөө юу?

З -Үгүй хөө, энд нэг зөвлөгөөнд сууж байсан чинь нэг хүн гэнэт хоолой нь боож унаад түргэн мөд ирэхгүй янзтай.

Х -Өө зайлуул хууч өвчтэй байсан юм болов уу?

З -Хоолойны нэг тийм өвчин байдаг юм шиг байна аа.

Х -Түргэн ч мөд ирэхгүй л дээ.

З -Америк киноны цагдаа нар шиг бүх юм дууссан хойно нь л ирж магадгүй.

Х -Энэ эмийг уугаад тэгээд зүгээр болох уу?

З -Ер нь уудаг өнөөдөр л уугаагүй явсан юм уу даа. Гэхдээ ийм хүмүүс хэцүү хол хөдөө бол явалтгүй. Энэ чинь надад анхны тохиолдол биш. Тэр жил, энэ хойно нөгөө хуучин Мобигийн тэнд, найзыгаа хүлээгээд зогсож байсан чинь нэг нөхөр гэнэт ойчоод.

Х -Зүгээр явж байгаад уу?

З -Тийн, гудамжинд замын хажууд машинаа арчаад байж байсан юм. Гэр нь тэр хавьд байсан юм шиг билээ. Тэгсэн багаажаа онгойлгоод цэвэрлээд байж байснаа гэнэт пүд гээд л аймаар унадаг юм. Би гайхаад хараад байсан хөдөлдөггүй. Тэр хавьд машин хүмүүс зөндөө л байсан. Очихгүй байна лээ шүү. Тэгээд би ойрхон байснаараа гүйгээд очсон. Судсыг нь дарсан арай ч үхээгүй амьсгаатай байх шиг. Тэгээд түргэн рүү залгаад нэг харсан чинь баахан хүн тойрчихож, тэгснээ цагдаа дуудаа ч гээд. Би цагдаагаар яахав дээ энэ хүн өвчтэй юм шиг байна, одоо түргэн ирнэ гээд хөдлөх гэсэн чинь хэдэн хөгшин залуу хоёр намайг зуураад “чи хаашаа зугатаах гээд байна, чи цохиод унагаачихсан байна ш тээ” гээд ккк хэрэгт хийх шахсан.

Х -Тэгээд яаж төгссөн?

З -Яахав дээ түргэн байж байж ирээд, тэр хавийн улс нь нэг хэсэг нь намайг зуураад нэг хэсэг нь гэр нь энд байдаг тэнд байдаг тэнд байдаг гээд. Хөгийн юм болоод. Түргэн ч ирсэн өнөө залуу ч ухаан орсон. Араас нь цагдаа ирээд яасийн ийсийн гээд, тэгсэн эмч “өө энэ хүн инфарктай юм байна” гээд. Тэгсэн цагдаа уурлаад “хэн цагдаа дуудсан юм ажил үрээд” гэсэн өнөө хэдэн баатрууд бүгд явчихсан алга болчихсон байгаа юм чинь ккк. Манайхан юмны учир олохгүй нэгийгээ хэрэгт хийчих гээд байдаг улс шүү. Уначихсан байхад нь хэн ч очихгүй байснаа намайг очингуут тал талаас шаваад л хачин улс шүү...

Х -Өө чи тэгээд хүнд туслаад хэрэгт орох шахжээ.

З -Одоо ер нь гудамжинд хэвтэж байхад өргөх хүн олдохгүй цаг болсон байна шүү, авахаар хэрэгт орно ккк хэцүү хэцүү. За хөө энд буучихья...

6

Ийм нэгэн тусч байрын залуу ээлжит нэгэн ухаан алдсан хүнийг аварч аминд орохоор нэг эмийг тас атган зам хөндлөн гарч гүйлээ...

За ингээд энэ удаагийн сонин хачин өндөрлөж байна. Сайхан амарцгаагаарай. Хайрт хүүхдүүддээ ТАТО карт авч өгч хамт үзэж, тоглож өнжөөрэй, манайхаан.

6

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
мэргэжлийн сургуульд оруулж,байр хөлсөлж өгсөн сайн цагдаа ах дээрээ бэлгэвч авч очино гэж...муусайн цагдаа нар хүнийг ингэж дарамтанд оруулдаг байхгүй юу.ямар юмных нь сайн ах байдагын.цагдаа нар бүгд лаларууд штээ.сайн цагдааг хайгаад ч олохгүй.үнэн шүү.
2014-03-19
hoovond:
baruun gartaigaa naizlaad dalii erhtenee saaaa
2014-03-15
õ¿ðýë:
çºí人 èíýýëýý õýõýõýõý áàÿðëàëàà
2014-03-15
hi usa gaas,:
undur barilga ikh bolson gesen,khumuusiin uxamsar,shou,arxidalt,biee ynelex,buximdal yag xebeeree l baigai um baina,bodcoltoi l ochix xeregtei um baina,xoobon xox min secer talaa byuy ayulgyi talaa sain bodoj tax ind yabj baigaarai,manai mgl batalgaa baixgyi sain daatgal insurensh xiilgeerei xi,good look
2014-03-15
hi usa gaas:
xoobon tax iin jolooch surbaljlagch zaluud bayarlaj baina,mongoliin amidraliig tanias medej,sonsoj baina.gadaadad usa d 10 jil bolloo,daraa zun ochix bodoltoi,10 jiliin umnixtei adil l baigai um baina,tax d yabj baisan,za amjilt koobon xoxd.
2014-03-15
залуу:
дээр үед надад тохиолдсон нэг явдал санаанд орчихлоо. багын найзтайгаа ганц архи хувааж уучихаад гэр лүү нь очиж эхнэрийнх нь халуун гарт хүлээлгэн өгөхөөр хороололын өргөөгийн ардуур алхаж байв даа. өвөл цаг сан. тэгсэн улаан зам дээр нэг нөхөр тас үсэрчээ. хоёулаа өнгөрөөд явлаа, гэгээтэй байсан болохоор хүн амьтан ч тэр хавиар элбэг лав 2 авгай, нэг хөгшин, хос залуус, 2 * байсан шүү. тэгээд хоорондоо ярилаа. чааваас манай эндхийн шилдэг хөвгүүдийн нэг бололтой энд удвал хөлдөж үхдэггүй юмаа гэхэд гэр хөлийн хуруугаа дахиж хэзээ ч харахгүй дээ гээд л. муу найз минь хэлж байна, адилхан эр улс энэ байрны орцонд оруулаад хаячихья гээд. тэгээд эргэж очоод 2 талаас нь сугадаад орц луу чирлээ дээ. оруулж хаячихаад сэтгэл нэг л сайхан юунд ч юм баярлаад л нэг их мундаг гавъяа байгуулсан ч юм шиг. тэгтэл яасан нөгөө гадаа анзаараагүй хараагүй юм шиг байсан монгол ахан дүүс золбин нохдын харц үзэн ядсан байдалтай нөгөө тасарсан нөхрийг хуу сэгсэрүүлсэн байх гэсэн царай, нэг авгай бүр дуулдахаар муу сайн боловсон дээрэмчид гэсэн үг чих шүргээд, найз маань л их гутарсан даа. өнгөрсөн ч гэсэн сайн найзаа дурсахад сайхан байлаа
2014-03-15
zochin:
hugjiltei boduushtai bas sanaa avmaar zuiluudtei ih saihan setgegdel turuuldeg bolohoor baingagiin unshigch chin shuu tanid amjilt husii daraa daraagiin dygaariig bainga huleej bdag shuu amjilt amjilt amjilt
2014-03-15
юм-үз:
сайн байцгаана уу? хоовонгийн зорчигчдоор нэг ийм сонинтой байжээ, өнөөдөр. хоовоон, чиний сонинг уншиж дуулахынхаа дашрамд бусад уншигчдынхаа яриа хөөрөг сонсож аваад сайхан байдаг юм. яг л хэдүүлээ ажлынхаа хооронд амарах зуураа хөөрөлдөж суугаа мэт санагддаг гээч. өөрт нь тохиосон зүйлээ ярьж хөөрдөг, манийхаа адил хоовонгийн сонинг сонсогч нарынхаа яриа өөрөг сонсох дуртай гэж байгаа юмаа бас, хэхэхэ. за өнөөдөр чинь 5 дахь өдөр гэрийн пизза хийж иддэг өдөрдөө, "зангаа авсанзаяаны 2-ын хоол" манай гэрийн өнөөдрийн хоолыг санагдуулчихлаа.
2014-03-15
hoovond:
ehendeee yag bolson yavdal bicheed baidag baisan. odoo zohiogood baidag bolson yum uu daa...tegeed reklam hiigeed baih yum.
2014-03-14
haha:
ter uur hi garahiig huleedeg bud 2 toi tustei shaham bna shuu..........bid 2 heni turuulj garahiig huleedeg l ,ter cagaa baridag ...uh*d ineegeed suuj bna.oroi avgaidaa uhshuuliy.ter cag baridag boloh bol uu...........
2014-03-14
адилхан:
болсон явдал гэж бичсэнтэй адил явдал бас болоод, 3 хорооллын гадаа үүрээр нэг эр эхнэрээ нүдэн дээр балбаад болдггүй ээ. эхнэр нь амь авраарай гэж тэр хавиар орилоод, эр хүн яаж зүгээр байхав гээд очлоо тэгсэн нөхөр нь агсарч дайраад ална шудна гээд байдаг эхнэр нь ар өврөөр ороод амь авраарай гээд байдаг нөхөр нь маяглаад байхаар нь нэг цохьчихсон биш олон нийтийн газар танхайрсан гээд ял сонсохоо төхсөн ш дээ. нөгөө алууллаа гээд орилоод байсан хүүхэн чинь нөхрөө өмөөрч намайг чинь бараг өдөж зодолдсон юм яриад амь авраарай энэ тэр гэж орилоогүй гэж гүйгээд азаар тэр хавийн 2 жижүүр гэрчилж байж зүгэр өнгөрсөн шүү. тэгээгүй бол дээрхтэй адилаар цагдаа нь бас хорино цагдана гээд нөгөө нөхөр цохиулсанаа шаралхаад гомдолтой энэ тэр гэж гүйгээд, үнэн тэнэг юм билээ. манай цагдаа үнэн лаларын тэнэг гэдэг нь үнэн шүү. бараг л рецитэв гэмт хэрэгтэн барьчихсан юм шиг хорино цагдана гээд. бүхэл бүтэн долоо хоно ажил амьдралаа алдаж цагдаагийн үүд сахьсан ш дээ. дээрхтэй адилаар одоо бол үхлээ хатлаа авраарй гэвэл зүгээр л явсан замаараа л явъяа гэж боддог болсон шүү. нээх хүнд туслах гэж далдаганаж очих чинь буруу юм билээ. ер нь манайд чинь ялтан болох амархан юм билээ
2014-03-14
адилхан :
болсон явдал гэж бичсэнтэй адил явдал бас болоод, 3 хорооллыг гадаа үүрээр нэг эр эхнэрээ нүдэн дээр балбаад болдггүй ээ. эхнэр амь авраарай гэж тэр хавиар орилдоод, эр хн яаж зүгээр байхав гээд очлоо эгсэн нөхөр нь агсарч дайраад алн шудна гээд өайдаг эхнэр нь ар өврөөр ороод амь авраарай гээд байдаг нөхөр нь маяглаад байхаар нь нэг цохьчихсон биш олон нийтийн шазар танхайрсан гээд ял сонсохо төхсөн ш дээ. нөгөө алууллаа гээд орилоод байсан хүүхэн чинь нөхрөө өмөөрч намайг чинь бараг өдөж зодолдсон юм яриад амь авраарай энэ тэр гэж орилоогүй гэж гүйгээд азаар тэр хавийн 2 жижүүр гэрчилж байж зүгэр өнгөрсөн шүү. тэгээгүй бол дээрхэй адилаар цагдаа нь бас хорино цагдана гээд нөгөө нөхөр цохиулсанаа шаралхаад гомдолтой энэ тэр гэж гүйгээд, үнэн тэнэг юм билээ. манай цагдаа үнэн лаларын тэнэг гэдэг нь үнэн шүү. бараг л рецитэв гэмт хэрэгтэн барьчихсан юм шиг хорино цагдана гээд. бүхэл бүтэн долоо хоно аил аьдралаа алдаж цагдаагийн үүд сахьсан ш дээ. дээрхтэй адилаар одоо бол үхлээ хатлаа авраарй гэвэл зүгээр л явсан замаараа л явъяа гэж боддог болсон шүү. нээх хүнд туслах гэж далдаганаж очих чинь буруу юм билээ.
2014-03-14
ойкаа:
нэг судалгаагаар хэрэлддэг гэр эвлэдэг гэр бүл их аз жаргалтай байдаг гэнээ энэ хоёрын темперамент их таарсан юм шиг байнаа
2014-03-14
beryl:
тэр 2 дахь охин бол аймаар байна өө.
2014-03-14
111111111:
тэр эхнэрээ уур нь гарч ута*хыг хүлээдэг залуу инээдтэй юм аа. хэрэлдэж, эвлэрч чаддаг сайхан гэр бүл юм шиг байна
2014-03-14
ганаа:
амжилт хүсье,гоё болжээ
2014-03-14