Крымд болж буй бүх нийтийн санал асуулгыг эсэргүүцэж ОХУ-ын нийслэл Москва хотноо өнөөдөр томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болж буй талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Оросын сөрөг хүчин болон Пусси Риот хамтлагийн хоёр гишүүн Оросын дээрэнгүй занг эсэргүүцэж, эмх замбраагүй байдал үүсгэсэн байна. Тэд В.Путинг яаралтай ажлаасаа огцрох хэрэгтэй үзэж буйгаа илэрхийлж, Крымийн газар нутгийг орхихыг шаардаж, Москвагийн төв Улаан талбайд Ерөнхийлөгчийнхөө дүрстэй мануухайг галдан шатаажээ.
1
Мөн энэхүү эсэргүүцлийн жагсаалтай зэрэгцэж, Кремлиэс холгүй улаан өмсгөлөөр жигдэрсэн мянга гаруй иргэн цугларч, ОХУ-ын Украинд явуулж буй бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж, “Пусси Риот хамтлагийн гишүүдийг тааралдвал алах болно” гэдгээ мэдэгдсэн гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг