Парист агаарын бохирдол дээд цэгтээ хүрэв
2014-03-17

Францын нийслэл Парис хотод агаарын чанар муудаж, автомашинуудыг дугаарын хязгаарлалттайгаар зорчуулах болсон хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. 1997 оноос хойш анх удаа хязгаарлалт хийсэн тохиолдол болж байгаа гэнэ. Парист ажлын өдрүүдэд агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс давж байгаа аж. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээг ажлын гурван өдөр үнэгүй болгож, автомашинаа гэртээ орхихыг жолооч нарт уриалж буй аж.

Парисын агаарын бохирдол ихэссэн нь халаалтын систем, хүнд үйлдвэр хөгжиж, автомашины тоо ихэссэнтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлажээ. Нэг шоо метр тутамд агуулагдах хорт бодисын хэмжээ 180 микрограмм байгаа нь стандартаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Хотын эрх баригчид агаарын чанарын үр дүнг дахин хэмжсэнийхээ дараа автомашины хязгаарлалтыг цаашид сунгах эсэхийг шийдэхээр болжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
tsoi:
kkk manai xajuud tsever agaartai ym bna sh dee kk
2014-03-18
irgen:
ulaanbaatar bol hajuud ni gamshig shuu deeee
2014-03-17