Багануур, Шивээ-Овоо болон төрийн өмчийн эрчим хүчний компаниудад олгох татаасыг бууруулахгүй
2011-01-14

Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай  тогтоолыг батлаад байна.  Уг тогтоолоор Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай болон эрчим хүчний салбарын төрийн өмчийн компаниудын урт хугацаат зээлийг анх зээлсэн үеийн ханшаар тооцон төгрөгт шилжүүлэх, ханшийн зөрүүнээс үүсэх алдагдлыг Засгийн газар бүрэн хариуцаж тухайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох, цаашид мөнхүү урт хугацаат зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг барагдуулах асуудлыг судлахыг Засгийн газарт даалгасан байна.

Мөн төвийн бүсийн эрчим хүчний компаниудад улсын төсвөөс олгож байгаа татаасын хэмжээгээр тухайн салбарын компаниуд болон нүүрсний уурхай хоорондын хуучин өр, авлагыг бүрэн хааж, хэрэглэгчид ирэх ачааллыг хөнгөлөх зорилгоор 3 жилийн хугацаанд Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай болон төрийн өмчийн эрчим хүчний компаниудад улсын төсвөөс олгож байгаа татаасыг бууруулахгүй байх, тарифын орлогоор санхүүжүүлэх боломжгүй өндөр өртөг бүхий томоохон шинэчлэлийн ажлуудыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тогтоосон байна.

Улсын төсвөөс татаас олгож байгаа хугацаанд ахуйн цахилгааны үнэ, тарифыг шатлалтай болгон өрх бүрийн сарын хэрэглээний 150 кВтц-ийг одоогийн мөрдөж байгаа үнэ тарифыг индексжүүлэн тооцож, түүнээс дээшхи хэрэглээ болон үйлдвэр, аж ахуйн нэгж ,байгууллагын эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртгөөр тооцох, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад чадлын тариф нэвтрүүлэхээр болж буй аж.

Shuud.mn
Сонин хачин