Монголын фермерүүд чуулна
2014-03-17

Улаанбаатар хотын иргэдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний ердөө найман хувийг нийслэл тойрсон фермерүүд  хангадаг. Харин 92 хувийг хуурай сүү болон импортын сүү хангадаг байна. Хуурай сүүнээс татгалзаж нийслэлчүүдийн сүүний хэрэглээг өөрсдөө хангахын тулд ямар бодлогоор ажиллах шаардлагатай талаар Монголын фермерүүдийн холбоо үндэсний чуулган хийх гэж байна.

,

Монголын сүүний нэгдсэн холбоо,Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хамтран энэхүү чуулганыг зохион байгуулахаар болсон байна.  Чуулган энэ сарын 20-нд болох бөгөөд шингэн сүүг эцсийн бүтээгдэхүүн болгох,  фермерүүдийг хэрхэн хөгжүүлж  цаашид  төр засгийн байгууллагатай хэрхэн хамтрах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

 ,

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
sssggg:
ene d yamr hvmvvs xamragdah bolomjtoi we
2014-03-19