Нэгдүгээр эмнэлэг ХБИ-ийн эрүүл мэндийг дэмжих аяныг эхлүүллээ
2014-03-17

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 453 дугаар дугаар тушаалыг үндэслэн УНТЭ-ийн ерөнхий захирлын 2013 оны 12 сарын 18 өдрийн 673 дугаар тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих аяны хүрээнд иргэдэд тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой гарч буй бэрхшээлийг судлан арилгах арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгон ажлын хэсэг байгуулсан аж.

й

Тус ажлын хэсэг нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч, цаашид хамтран ажиллах талаар уулзалт зохион байгуулав.  Эрүүл мэндийн яамнаас Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенцийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийг хангах ажлын хүрээнд Уг үйл ажиллагааг хэрэгжүүлж буй. Тус уулзалтанд:

Ы

Монголын дүлий иргэдийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал Д. Оюунчимэг, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Баясгалан, Түгээмэл хөгжил "independent living center" тэргүүн Ч. Ундрахбаяр нар тус ажлын хэсгийн багтай уулзалт зохион байгуулж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бий болгоход юуг анхаарч ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхэд тулгардаг хүндрэл, бэрхшээлүүдийн талаар ярилцлаа.

a

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь эмнэлэг болон үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхэд: тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу зам, бариул, зориулалтын ариун цэврийн өрөө, хараагүй иргэдэд зориулсан хөтөч, брайл үсэгтэй хаяг, зөвлөмж, ханын бариул, хөл мэдэрдэг зам, сонсголын бэрхшээлтэй хүмүүст гэрэлтэй урсдаг самбар, хаяг, өрөөний гадна хаяг зурган хэлбэрээр байх, үйлчилгээ үзүүлж буй ажилтан дохионы хэл мэддэг байх, эмнэлгийн тоног төхөөрөмжүүд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдаагүй байдаг жишээ нь рентгенд харуулах гэх мэт... олон асуудлууд тулгардаг тухай өөрсдийн асуудал бэрхшээлээ ярилцан санал солилцон ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусган ажиллах санал, төсөл хөтөлбөрт орох асуудлуудаа танилцуулан холбогдох бичиг баримтаар хангаж хамтран ажиллахаар боллоо.

fds

П.Наран

Shuud.mn
Сонин хачин