Сангийн сайд БНСУ-д айлчилж байна
2014-03-17

Сангийн сайд Ч.Улаанаар ахлуулсан төлөөлөгчид энэ сарын 17-19-ний өдрүүдэд БНСУ-ын Стратеги, сангийн яам болон Үндэсний татварын газарт ажлын айлчлал хийж байна. Тус айлчлалын хүрээнд БНСУ-ын Шадар сайд бөгөөд Стратеги, сангийн сайд Хюн О-Сеок болон Үндэсний татварын газрын дарга Ким Дук-жоон нартай уулзан Солонгос улсын татварын удирдлага, татварын албаны үйл ажиллагааны цахимжуулалтын талаар туршлага судлаж байна. Мөн Монгол Улсын Сангийн яам, БНСУ-ын Стратеги, сангийн яамд хоорондын хамтын ажиллагааны тогтсон механизмтай болох талаар санал солилцлоо.

й

П.Наран

Shuud.mn
Сонин хачин