Эрүүл мэнд эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ
2014-03-19

Эрүүл мэндийн салбар улсын эдийн засагт ямар нөлөөтэй вэ гэдгийг бичихээсээ өмнө зарим нэг судалгааны үр дүнг онцлох хэрэгтэй байх. Судалгааны үр дүнг товчхон дурьдахад, Монгол Улсад өвчлөл их байна. Өвчлөл их байгаагийн хэрээр гадагшаа мөнгө урсаж байгаа юм. “Хөгжлийн төлөө Оном” сан, ЭМШУИС-ийн халдвартын тэнхимтэй хамтран 2013 оны арваннэгдүгээр сард хийсэн судалгааны үр дүнгээс эш татаж байна.

 6

Судалгаагаар: 

“Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсад зөвхөн элэгний ямар нэгэн өчлөлөөр өвчилсөн хүмүүсийн тоо дөрөв дахин нэмэгджээ. Жилд дунджаар 8000 хүн элэгний ямар нэгэн өвчлөлөөр өвчилж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын байгууллагатай хамтарч хийсэн судалгаагаар манай улсын нийт хүн амын 20 орчим хувь нь элэгний В, С вирустэй. Мөн жилд дунджаар 12000-13000 хүн элэгний хорт хавдрыг шинээр оношлуулж байна гэх эмгэнэлтэй судалгааны дүн гарсан байна” гэсэн дүн гарчээ.

6

6

Элэгний өвчин гэхээр манайхан 70, 80-аад онд буцалгадаг тариур хэрэглэдэг байсан үетэй холбох нь бий. Гэхдээ нэг удаагийн тариур хэрэглэх болсон сүүлийн 20 гаруй жилд ч гэсэн өвчлөл буураагүй л байгаа юм. Мөн дээр дурьдсан судалгаагаар Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлсэн дүн гарчээ. Саяхнаас монгол эмч нар эх орондоо анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийх болсон. Гэхдээ энэхүү мэс заслыг өртөг нь 60 сая төгрөг. Үүнд улсаас ямар нэгэн дэмжлэг, туслалцаа үзүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, иргэн хүн элэгний өвчлөлөөр өвдөөд, хэрвээ мөнгөгүй бол үхэхээс өөр замгүй л болж байгаа юм. Гэтэл БНСУ-ын иргэн хэрвээ эх орондоо элэг шилжүүлэн суулгах мэс засалд орвол эмчилгээний зардлынхаа ердөө таван хувийг л төлдөг байна.

 5

Нөгөөтэйгүүр элэгний өвчлөл нь харьцангуй далд хэлбэртэй, ямар нэгэн зовиур өгдөггүй гэдгээрээ аюултай. Огт мэдэгдэхгүй байж байгаад л гэнэт хорт хавдар илэрнэ гэсэн үг. Элэгний өвчнөө оношлуулсан хүмүүсийн 85-89 хувь нь эмчилгээгүй болсон хойноо эмнэлэгт хандаж, 80 хувь нь оношлуулснаас хойш зургаан сараас нэг жилийн дотор нас бардаг гэх судалгаа ч бий. Монгол Улсад эрүүл мэндийн салбар өнөөдрийг хүртэл хангалттай хөл дээрээ тогтож чадаагүй, иргэддээ хангалттай үйлчилгээ үзүүлж чаддаггүйг дээрх судалгаа харуулж байна. Тэр хэрээр улсын эдийн засгийн хөгжилд ч сөрөг, муу нөлөө үзүүлж байх шиг.

 5

Үнэндээ Монголын баялаг нь ямар нэгэн алт, зэс, эсвэл нүүрс биш юм. Монголын баялаг нь гагцхүү эрүүл монгол хүн л байх учиртай. Гэтэл монгол хүн эрүүл байж чадахгүй байна. Хүнээ эрүүл байлгахад Монгол Улс анхаарч чадахгүй байна гэсэн үг. Бэл бэнчин муутай нэг нь эмнэлэгт хандаж чадалгүй, эсвэл хандсан ч найдваргүй эмч, эмнэлгээс болж амь насаараа хохирох эрсдэлтэй байна. Харин бэл бэнчинтэй, боломжтой хүмүүс нь гадаад улсуудыг зорьж чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа юм. БНСУ-д гадаадын иргэн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхэд 30 сая вонын төлбөртэй байдаг гэсэн. Гэтэл монголчууд БНСУ-ыг зорьж, эрүүл мэндийн үйлчилгээ авч буй хувиараа дэлхийд дээгүүр жагсах болжээ. Өөрөөр хэлбэл, монголчуудын мөнгө эрүүл мэндийн үйлчилгээгээр дамжин гадагш урссаар л байна.

 5

Уг нь бид эрүүл мэндийн салбараа хөгжүүлж, чанартай, найдвартай, хөнгөн шуурхай, уян хатан үйлчилгээг иргэддээ санал болгож чадвал гадагшаа урсаж буй мөнгийг Монголдоо үлдээх боломжтой. Мөн дэлхийн төвшинд хүрсэн үйлчилгээ үзүүлээд эхэлбэл, эрүүл мэндийн үйлчилгээгээ экспортлох ч боломж бүрдэнэ. Монголчууд гадаадыг зорьж эмчлүүлэх бус гадаадынхан Монголд ирж эмчилгээ, үйлчилгээ авна гэсэн үг. Хэрвээ үүнийг хийж чадвал ямар нэгэн үйлдвэр барих, эсвэл нүүрсээ экспортлохоос хэд дахин илүү баялаг бий болно. Эрүүл монгол хүн Монгол Улсыг хөгжүүлнэ.

 5

Л.Энхдэлгэр  

Эх сурвалж: Eagle.mn

Shuud.mn
Сонин хачин
иргнэ:
удвал сайд юм хийж өгөхгүй юмдаа бидний төлөө
2014-03-19
зочин:
маш ихээр нөлөөлж байга ш дээ
2014-03-19
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-03-19
эрэл:
эмнэлэгт vзvvлэн гэдэг хэцуу болсон юум билээ хэвтэх бол нэг сар хvлээнэ
2014-03-19