Н.Тэгшбаяр: Цөмийн технологи бидний өдөр тутмын хэрэглээ болсон
2014-03-19

“Өглөө  босоод бид талх иддэг шиг цөмийн эрчим хүч бидний өдөр тутмын хэрэглээ болж байна. 2003 оноос өнөөдрийг хүртэл цацрагтай ажилладаг дөрөв дахин өсч, 1262 болжээ. Газар дэлхийгээс сансар огторгуй хүртэл цөмийн технологи хэрэглэж байна. Өнөөдөр цөмийн технологи бидний өдөр тутмын хэрэглээ болсон” гэж ЦЭГ-ын дарга  Н.Тэгшбаяр  “Цөмийн технологи-дэлхий ертөнц” сэдэвт семинарыг нээж хэлсэн юм.

ах

Дээрх семинарыг өнөөдөр  хэвлэл мэдээллийнхэнд зориулан Төрийн ордонд  зохион явууллаа. Уг семинарт ЦЭГ-ын  дарга Н.Тэгшбаяр болон  Нэгдсэн нэгдүгээр эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Мал эмнэлэгийн хүрээлэн, “Мон атом” ХХК, “Арева монгол кожеговь” компанийн удирдлагууд оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

ах

Монгол Улсад цөмийн технологийг олон салбарт хэрэглэдэг аж. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт төрөл бүрийн халдварт өвчнийг эрт үед нь шууд оношлох, хавдрын үе шатыг тодорхойлох зэрэгт ашигладаг. Харин  хүнс хөдөө аж ахуйн салбарт  ургамлын шинэ сорт гарган авах, малын үүлдэр угсааг сайжруулахад генетикийн судалгаа хийх, хөрсний үржил шимийг сайжруулах, ус цэвэршүүлэх, ургацын чанарыг сайжруулах, төрөл бүрийн бордоо гарган авах, хортон шавжийг устгах зэрэгт хэрэглэгддэг.

ах

Геологи, уул уурхайн салбарт төрөл бүрийн ашигт малтмалын үндсэн орд, нөөц, дагалдах элементийн судалгаа хийх, газрын тосны хайгуул зэрэгт өрөмдлөг хийсэн цооногт геофизик судалгаа хийх, баяжуулах боловсруулах үйлдвэрүүдийн процессыг хянадаг аж. Эрчим хүчний салбарт цахилгаан эрчим хүч, холбоо харилцааны салбарт ашиглагддаг төрөл бүрийн кабель утаснуудыг цацрагаар шарж халуун, хүйтэн нөхцөлд тэсвэртэй, уян болгодог байна. Мөн аж үйлдвэрийн салбарт газрын тос нэрэх, устөрөгч үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн процессийг хянах, үл эвдэх сорилын шинжилгээ авах зэргээр, хил гаалийн хяналт, аюулгүйн үзлэг шалгалтад рентген цацраг бүхий хяналтын төхөөрөмж, цацрагийн портал мониторыг ашиглаж байна.

ах

Энэ мэтчилэн олон салбарт ашиглагддаг цөмийн технологийг цаашид ч нэмэгдүүлж, сайжруулах шаардлагатай байгааг Хавдар судлалын үндэсний төв болон Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг, Мал эмнэлгийн хүрээлэнгийнхэн танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл цөмийн технологийн энхийг хэрэглээ нь ухрах боломжгүй, дэлхийн нийтийн хөгжлийг тодорхойлогч нь болоод байгаа аж. Харин үүнийг хөдөлгөгч хүч нь уран. Ийм ч учраас ураны хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж, дэлхийн уран олборлогч орнуудын нөөц багасч байгаа юм байна. Харин  нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг манай улс ураныг шар нунтаг хүртэл олборлон экспортлох бодлого баримтлаад байгаа билээ.

өа

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр уран олборлодог 19 орон бий. Монгол Улсын хувьд тогтоогдсон нөөцөөрөө 13 дугаарт ордог байна. Нөөц бололцоогоо ашиглаж, хайгуулын ажлыг эрчимжүүлбэл манай нөөц өсөж, дэлхийд гуравдугаарт бичигдэх боломжтой юм байна. Гэхдээ одоогийн байдлаар манай улсад ураны орд ашиглалтын нэг ч тусгай зөвшөөрөл байхгүй бөгөөд зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа аж.

өа

“Мон-Атом” төрийн өмчит компани Монгол Улсад өмнө нь хийгдсэн ураны эрэл, хайгуулын ажлуудыг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан баталгаажуулж, хэтийн төлөв бүхий газруудыг улсын нөөцөд авахуулах ажлыг зохион байгуулан гүйцэтгэж байгаагаа танилцуулсан юм. Тэдэнтэй хамтран ажиллаж буй “Арева” компани ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Газар доор уусган олборлолтын технологийн талаар танилцуулсан.

өа

Дэлхий нийтэд цөмийн технологийн энхийн хэрэглээ энэ мэтчилэн өдрөөс өдөрт нэмэгдэж, Монгол Улсад ч мөн адил сүүлийн жилүүдэд эрчимтэй нэвтэрч байгаа үед цөмийн болон цацрагийн хяналтыг тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай юм. Иймээс ЦЭГ нь Монгол Улсад цацрагийн үүсгүүр хэрэглэж буй бүх аж ахуйн нэгжид хяналтаа тавьж ажиллаж, олон улсын стандартыг хангуулан ажилладаг байна. Тухайлбал, одоогийн байдлаар манай улсад 252 аж ахуйн нэгжид 935 цацрагийн үүсгүүр хэрэглэж байгаа аж. Үүнээс эрүүл мэндийн салбарт 164, аж үйлдвэрийн салбарт долоо, төрөл бүрийн лабораториудад 243 үүсгүүр хэрэглэдэг. Уул уурхайн үйлдвэрлэл хөгжиж буйтай холбогдон Оюутолгой орд дээр  58 цацрагийн үүсгүүрийг ашигладаг бол Эрдэнэт үйлдвэрт 165 үүсгүүрийг хэрэглэдэг байна.

өа

ЦЭГ тэдгээр бүх цацрагийн үүсгүүрт хяналт тавьж, ОУАЭА-ийн 34 дүрэм журмыг мөрдүүлж ажилладаг байгаа аж. Харин хэрэггүй болсон цацрагийн үүсгүүрийг изотоп конторт аюулгүй хадгалдаг байна.  Мөн хилээр орж ирэх цацрагийн үүсгүүрт хяналт тавих зорилгоор цацрагийн үүсгүүр илрүүлэгч 83 төхөөрөмжийг 15 боомтод суурилуулан хэвийн ажиллагааг ханган ажиллаж байгаа аж. Тус газрын итгэмжлэгдсэн хоёр лаборатори нь хүнсний бүтээгдэхүүн, гадаад орчин, барилгын материал, уул уурхайн бүтээгдэхүүнд цацраг идэвхт изотопын хувийн идэвхийг тодорхойлох шинжилгээ хийдэг аж.

ах

Мөн орон байрны агаар, ус, хөрсөнд радон тодорхойлох хэмжилт, рентген оношилгооны аппарат төхөөрөмжүүдэд чанарын баталгаажуулалтыг хангуулах хэмжилт, цацрагтай ажиллагчийн мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын хэмжилт, гадаад орчны цацрагийн байнгын хяналт, дозиметрийн багажинд шалгалт, баталгаажуулалтын хэмжилт зэргийг тус тус хийдэг байна.

өа

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хөөе хатанбулагийн иргэдээ мал хордуулаад байгаа арева монголиа компанийн ашиглаж байгаа уснаас нь энэ муу тэгшбаярт хулхидаж байгаад уулгачих үхэхгүй байхыг нь харья
2014-05-21
зочин:
манайд хэрэглэж байгаа цацаргийн хэрэгцээгээ гаднаас л авчих нь аюулгуй юм биш уу? тэгшбаяр эрдэмтэн минь. хувийн компаниуд цацаргийн уусгуурийг оруулж ирж болоод л байна шдээ. ямар ч улс орон одор тутмын хэрэгцээт юмаа яаж ийж байгаад гаднаас аваад бас болоод л бна. энэ уранаа юм мэддэг болтлоо жаахан азнавал яасан юмбэ! шинжлэх ухаан нь ондор хогжсон улс орон хуртэл наад юмыг чинь гайг амсаж бна шуу дээ! жаахан бодно байгаа!
2014-05-06
9876:
uran tegshbayar ireeduin hurungutun bolj uldehed zuvhun heregtei bh shu
2014-04-21
ugui shu.:
mongol saihan eh orond mini uran olborloj ih huljij bayajih ym bodood baigaa tegshbayar gedeg shunaliin tulam aa, bitgii seruun zuudleed baigaarai. uraniig mongold olborlohiig hezee ch bidnii mongolchuud huleen zuvshuuruhgui.
2014-04-20
аяга уу:
хоргүй гээд байгаа шар нунтагаа тэгшбаяраа чи олон түмнийхээ өмнө ус ч юмуу сүүнд уусгаад нэг аягыг уучих л даа
2014-03-22
аяга уу:
хоргүй гээд байгаа шар нунтагаа тэгшбаяраа чи олон түмнийхээ өмнө ус ч юмуу сүүнд уусгаад нэг аягыг уучих л даа
2014-03-22
tegshbayraa !!!:
huue tegshbayaraa chi naad uranaa talhnii orond id ! daraa n yaj baahii chin hariya za !!!!
2014-03-21
эх орон:
утаандаа угаартсан ард олноо уранаар гүйцээх нь л дээ. урантай урангүй, тэгшбаяртай тэгшбаяргүй монгол болоод ирсэн болох ч болно.эзнийхээ угаадсанд цадсан бол минйй сайхан эх орныг минь тайван орхи.
2014-03-20
......:
монголчууд бидэнд уран хэрэггуй.
2014-03-20
үгүй шүү:
ган хайлуулах ганц үйлдвэр барьж чадахгүй бүх төмрийн хүдрээ урагш зөөгөөд дуусч байж юун том юм ярьж байна аа. цөмийн технологигүй амьдарч болох байлгүй. хордож үхсэнээс махаа идээд малаа хариулаад явж байсан нь хэдэн мянга дахин дээр
2014-03-20
тэгшзовлон:
тэгшбаяраа чи хэний хөл гар ,хуруу хумс вэ???чи хэний түрийвч,төлбөрийн карт нь вэ???амьдралтай л юм яриарай аалз минь хөдөө явахад уурхайн ухсан нүхэнд унагаж алчих гээд байдгийн одоо уранаар хордуулж бөөнөөр нь алах санаатай юу???чиний эзэн чинь монголд амьдрахгүй хаяад явна ард нь чи ,үр хүүхэд чинь монголд үлдэнэ ойлгож байна уу???хүүхэлдэй минь
2014-03-20
no nuke!:
цөмийн станц бидэнд, монголд яагаад ч зохихгүй. би эрс эсэргүүцэж байна!
2014-03-20
үгүй :
ашиглаж л таараа гэнэ үү зарим нь. уучлаарай, бид ашиглахгүй. ашиглахгүй хэдэн мянган жил болоод ирсэн. алт зэс, нүүрсээ ашиглахад хангалттай. гэтэл эдгээрийг ашиглаад бид дордсон уу гэхээс дээрдээгүй. мал аж ахугаараа голоо зогоодог монгол улсад энэ бол жинхэнэ аюул тарина. цөөхөн, хотод байгаа ихэнх нь өвчин хавдарт баригдаадь одоо хөдөө байгаа эрүүл хүмүүсээ хордуулаад, уух ус, идэх өвсгүй малгүй болгоод, үндсэндээ монголыг мөхөөх бодлого. харин тэдэнд газар нутаг нь хэрэгтэй харагдаж байгаа. тэд монгол хүнийг бодохгүй. гадныхан түүхий эдийн бааз болгож африкийн орнууд шиг хордуулаад хаяна.
2014-03-20
no no no:
харин энэ аймшигт бодисыг монголд хэрэглэж эхлэхийг дэмжээд , ухуулаад байгаа гарууд өөрсдөө жинхэнэ монголын ард түмний дайсан шүү !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2014-03-20
london:
ashiglaj l taaraa. xogjil dewshil vvniig sharrdaj bn. esergvvcegchid bol xyatadyn tagnuuluud...
2014-03-20
bayan mongol:
no nuke gd bga hvmvs adgin nad tal n shvd n uwdud emneleg orj shvde urumdvldeg l blgvi. ter urumdugch apparat chin hvrtel tsatsragin vvsgvrtei bdg. uuruur helbel tsumin tehnologig ashiglasan bagajar ta shvde emchlvlj bna gesen vg. herwee ta vhen vhtlee no nuke bol emnelegt ochij vzvlne gj bodohos ichih heregtei.
2014-03-20
туо6туйотуйо:
энэ нэг бацаан дарга болциймуу ирээдүйн өмнө нүгэл хийвдээ хөөе. бид шиг тайван улс уран-аар оролдоод хэрэггүйдээ. оролдсонч ардад хүртээлтэй биш.
2014-03-20
jiriin irgen:
utaanaasaa yaj salah be geed nuursee sain sudalj ashiglaj medehgyi baij yun olon jiliin nastai uran ain. hogoo bolobsruulj medehgyi baij bas tuuniigee zohitsuulj chadahgyi baij yun uran. uran olborloh geed l iimerhuu ajil hiij tolgoi ugaah sanaatai. tsatsragiin uusgever hergeldeg analys n bagaj bol oor hereg. manaih ymar uran uildverlelee geed iimerhu bagajdaa hereglej medeh bish.
2014-03-19
монгол:
утаанаасаа салж чадахгүй байж
2014-03-19
монголчууд:
битгий худлаа хуцаад байгаарай. бөгсөө арчсан цаасаа хогын саванд олоод хийж сураагүй дуракууд цөмийн технологи эзэмшиж харагдаарай.
2014-03-19
irgen:
ukrain tsumiin uildvertei, teglee geed undur hugjuud, ailgaad bh n tasiin, tegdeggui l bhgui yu daa. ene tolgoigooroo, hunii chadal chansaagaaraa l hugjdiim.
2014-03-19
uran heregtee :
manaih hezee tsumiin tehnologi hereglej hezee tsumii hushuutai zewsegte oron boloh bolooo tiim tsag ireh boluuu... bid nar tsumiin zewsegtee bj bjil taiwan ayulgvi amidrana .. tumiin zewseggvi bhgaad bh ym bol udahgvi kreim shig l bolno bhdooooo
2014-03-19
уран хэрэггүй:
тэгшбаяраа чи үхвэл таарна. энэ уран олборлохыг дэмжээд сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс бол аревагаас мөнгө авсан урвагчдын боолууд байгаа нь ойлгомжтой
2014-03-19
hdjgos:
uranii ashgaas, bid 100 aa baig gehed ydaj 50 huviig n avahgui. france, japan hurungu oruulj, tuuhii edee endees zuuh yum bhaa. ene bol jujig shuu dee. hamgiin gol zorilgo n haygdal. oilgoj bna uu. sereech dee, manaihaan. jaahan yum avaad hariud n uguh heden say jiliin nastai hor.
2014-03-19
зочин:
цөмийн технолог бол өндөр хөгжилтэй орнууд буюу баян улс орнууд хэрэгэлдэг болхоос тэгшбаяр мэтийн манайх шиг орон хэрэглэхэд арай болоогүй баина даа арьс ширээ боловсруулаж чадахгүй байж мөн хуцах юм даа монголд ямар ч шинэ технолог үлдэхгүй зөвхөн газар шороо хүн мал нь хордож л үлдэнэ тэгшбаяраа
2014-03-19
зочин:
цөмийн технолог бол өндөр хөгжилтэй орнууд буюу баян улс орнууд хэрэгэлдэг болхоос тэгшбаяр мэтийн манайх шиг орон хэрэглэхэд арай болоогүй баина даа арьс ширээ боловсруулаж чадахгүй байж мөн хуцах юм даа монголд ямар ч шинэ технолог үлдэхгүй зөвхөн газар шороо хүн мал нь хордож л үлдэнэ тэгшбаяраа
2014-03-19
sharaa:
ene teg*ed shar nuntagtai bortstoi gyriltai shul yylgakhsan yadargaand ikh sain yum bnlee
2014-03-19
монгол:
тхх бууны *нууд
2014-03-19
nnkk:
/124.158.109.215/ chi yu meddegtee hereegui geed gadniihnaas mongo avchaad hashigchaad bnaa. buunii nohoi
2014-03-19
nnkk:
/124.158.109.215/ chi yu meddegtee hereegui geed gadniihnaas mongo avchaad hashigchaad bnaa. buunii nohoi
2014-03-19
монгол:
goy medeelel oruulje. manai hed bas sonin shv emneleg orj sharlag edr tsumiin technologyn tuslamjtai hiilgej baij emnelgeesee garaad l no uran geh *rdlaga bgamu? gadaadaas mungu awj eserguitsej bga humuus shdee ta nar. gadaadaas mungu awj jigsaal edr hiij uurtuu jhon mungu awah ni chuxal uu? eswel mongol orniihoo hugjiliin tuluu duu negtei demjsen chin deer uu saitar bodooroi.
2014-03-19
no nuclear:
uran olborlohiig demjihgui. hezee ch .... no nuclear
2014-03-19
djsk:
no nuke, no thank you
2014-03-19