“Ах”-ын бэлэг
2014-03-20

Ах намынханд орос ах нараас том бэлэг илгээжээ. Бэлэгний дугтуйнд ах дүүгийн найрамдалт харилцааг байшингаар баталгаажуулсан тухай байгаа гэнэ. Бүр тодруулбал, намуудын ах дүүгийн найрамдалт харилцааны бэлэг болгон Оросын ард түмний хөрөнгөөр барьсан Лениний музейн барилгыг ЗХУ-аас МАН-д  бэлэглэсэн баримт иржээ. Оросын ард түмний хөрөнгөөр барьсан байшинг Монголын ард түмэнд бус нэг намд өгсөн тухай дурдсан гэнэ лээ шүү. Тиймээс л уг барилгын ширхэг тоосго, атга цемент ч Зөвлөлт холбоот улс, Монгол ардын нам хоёрын бат бөх харилцааны бэлгэ тэмдэг учраас өөр бусад нь гар хүрэх ёсгүй аж. Монголын төр ер нь хэнбугай ч энэ байшинд гар хүрсэн тохиолдолд хоёр орны найрамдалт харилцаа “будаа”. Орос Монголын найрамдалт, ах дүүгийн харилцаа хоёрхон давхар байшин дээр тогтож байгаа гэж зүүдэлсэн ч үгүй. Монгол Оросын ах дүүгийн харилцаа он цагийн эрхээр элэгдэж, нуран унах байшингийн балгасанд дарагдах гэнэ. Аргаа барахдаа аавынхаа толгойг маажна гэгч л энэ байх.

6

Шүүх хурлыг 10 гаруй удаа хойшлуулж, шүүхийн бүх шатанд ялагдал хүлээсэн МАН-ынхан энэ удаа оросуудын нэрийг барьж, Монголын төрийг ч, 2.9 монголчуудын эрх ашгийг хэрхэн хөсөрдүүлж байгааг бид харж байна. Ард түмний дуу хоолой, эрх ашиг, амьдрал гэж уран донгодох дуртай нам ямархан хуурамч төрхтэй байгаагаа ганц байшингийн эзэмшил дээр ил тод харуулав. Үнэхээр л түмний төлөө дуугардаг, тэдний эрх ашгийг өөрсдийн шуналаас дээгүүр тавьдаг бол өдийд Лениний музейн барилга их засварт орж байх байлаа. Хэл ам дагуулан байж, элдэв цол гуншинтай болтлоо явж, хаа холоос авчирсан үлэг гүрвэлүүдийн ясыг уг байшинд дэлгэх зорилготойг Ах намынхан андахгүй сайн мэдэж байгаа. Ц.Оюунгэрэлийн амьдрах гэр, П.Алтангэрэлийн хувийн бизнест зориулахгүй. Ард түмэн тэнэг биш учраас үүнийг хүлээн зөвшөөрөх ч үгүй.

6

МАН-ынхан бас эрх баригчид өөрсдийн дураар шүүхийн шийдвэрийг өөрчилж, бусдын өмчийг булаан авах гэж байна гэж тэнэглэдэг. Эрх баригчид муйхар аргаар ханддаг юм байж. Тэгвэл анх эрүүл ухаанаар хандаж, үлэг гүрвэлийн музей байгуулъя, барилгыг өгөөч гэсэн хүсэлтэд МАН-ынхан ухамсартай хандаж болох л байлаа. Ард түмэн, тэдний эрх ашиг гэж уран донгоддогоо хий хоосон үг биш гэдгээ харуулах боломж, цаг хугацаа зөндөө байсан. Заавал шүүхийн шатанд тулж, эцэст нь бусдад бурууг тохох шаардлага огтхон ч байгаагүй. Ах намынхны шунал, ард түмний эрх ашгаас хэтэрхий дээгүүрийг хэн хүнгүй харж байна.

6

Лениний музейн барилгыг төрд өгөхөөр МАН-ынхан гудамжинд гарч, гуйлгачин болохгүй. Хотын А зэрэглэлийн бүсэд ард түмний хандив тусламжаар боссон Тусгаар тогтнолын ордон тэдэнд бий. Бусад намыг бодвол орд харшид тансагладаг хүмүүс. Гэтэл Лениний музейн барилгыг төртэй булаацалдаж, одоо бүр оросуудын нэрийг барьж, ах дүүгийн найрамдалд харилцаа ярьж суугаа нь инээдтэй хэрэг. Хэн нэгэн эрх мэдэлтэн, олигархийн халаасанд орсон байлаа ч шуналыг хязгаарлаж болдог. Нийтийн эрх ашгийн төлөө хийж буй ажилд чөдөр тушаа болох нь МАН-ынханд нэр хүнд авчрахгүй. Угаасаа утгаа алдаж байгаа намд улам л уруудах шалтгаан болно. Төрөөс том нам, түмний эрх ашгаас хүчтэй шунал сайныг авчрахгүй.

6

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
mah iinhan ard tumnee hundel !!!:
mah iinhand ard tumen ni hereggui ed hurungu l heregtei ym bn. tiimdee ch 22 jil uls ornii erh medliig atgaj baihdaa uursduu tengert tultal bayjaad uls oron ard tumnee guilgachin bolgoloo shdee. odoo neg muu baishin mongoliin ard tumendee uguhguin tuld nuguu yalagdhaaraa aavdaa helnedee geed aavaaraa dalailgadag joohon huuhed shig oros mongoliin hariltsaag sevtuulj ax hap -aar ailgah arga olj tehegtdeg estoi archaagui, hun chanar eh ornoo gesen setgelgui shunaltnuud baih gejdee. tegvel ter surhii orosdoo ochij amidraachdee!!!!!! ta nart bugdeerend chin neg neg baishin belegleh bailguidee.
2014-03-23
sanal:
anamg 2016 ond harna hogiin novshuud bodit tuuhruu nulamj hens hen bolson oo medehgui teneg novshuud ongorson bhgui bol ireedui bhgui shu sain bodooroi mangar batsaanuudaa
2014-03-22
hehe:
хуучны зху бол орос биш шүү дээ ххахах зху сөнөж үгүй болсон маны *нүүдээ
2014-03-22
bold:
gants baishin haramlasan ymuu hunii del sul uzej chaddaggui ulynduu bgaamy
2014-03-20
орхон:
маны дэмбэрэл гэгч эннбаярыг дагаж далдаганааад л бсан. дараа нь энхбаяр руугаа цор цор гэж бгаад аавын хаалга татсан санагдана. тэр л наад оросоос ирсэн гэх баримт гэж яриад бгаа юм
2014-03-20
ойкаа:
шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлаа намаас айгаад хийхгүй байгаа юмуу хаашаа юм шууд аваад музейгээ байгуулаачээ. одоо хөөрхий муу ленин багшийг манайх байтугай эх оронд нь тоохоо больсон байхад юун музейг нь хадгалаад байгаа юм бэ
2014-03-20
ман сөнөтүгэй!:
ман сөнөтүгэй!
2014-03-20
zochin:
beleglesen bailaach ter ueiin zovlolt holboot uls baihgui. yah argaguil ulsiin hurungu!
2014-03-20
гэж бодогч :
энхболд, жунай нар их мөнгөнөөс нямжавт өгчихсөн. алдвал буцаад мөнгийг нь өгөх гээд байгаа болохоор үхэн хатан тэмцэж байна.
2014-03-20
зочин:
улаан баатарт байгаа бүх "а зэрэглэлийн бүсэд байгаа" барилгуудыг ман-д өгөх аян өрнүүлцгээе. төрийн ордон. талбайг тэр хавьд байгаа урлаг соёлын газрууд, аж ахуйн нэгжүүдийг хөөж гаргаад ардын намдаа бэлэг болгон өгцгөөе таминь ээ. ман мандтугай.
2014-03-20
boldoo:
buu huts.durtai hulgach nar be.ta nariin hubaaj absan buh juil onoogiin ene buteen baiguullaltiig ene nam hiisen shuu.buu huch.oroon tabiaad utaagaa unerleeb jam nertei tamtaigaa tonil ja
2014-03-20
biiii:
ter muu husrii yas er n yund heregtei yum. ter muusain yasnuudaa zaraad tsetserleg, surguuli, emneleg barihad zartsuulsan n deer. bataariin yaam husrii yastai zuuraldsaar yu hiivee... bataar egchee.... ardiin namd ugsun n unen yum bol ter l biz... uls eh orond heregtei yum hiih l blgyi. oros ah nar bgaagyi bol bid bhgyi bh bsan. orosuudiig muu heleed l uvuu emeegiin ugsun humuujiliig ugsun namiig muu heleed l... amerikuudaar tolgoigoo uguulgasan uls dandaa uur hoorondoo zurchilduuntei...
2014-03-20
bats orj:
man gej unen teneg mongolchuud neg ym bodmoor ym
2014-03-20
aaaa:
ardiin namiihan hel am bololgui ogtson bol oorsdiin namiih ni ner hund osoh bailaa gej...
2014-03-20
батэрдэнэ :
ман-ыг татан буулгадаггуй юм гэхэд намуудыг 90-ээд онд дахин буртгуулэхээс омнох махн-ын омчийг улсын омч болгох хууль гаргаачээ. угаасаа социализмын уед махн-ын омч торийн омчтэй ялгаагуй статустай явж байсан шуу дээ. одоогийн ман-ы удирдлагаас улс ард тумэнд огох сэтгэл байхгуй нь тодорхой байна.
2014-03-20
ffff:
ardchilsan nam buhniig deeremdej bna sh dee soyoltoi bolovson bolon busad argaar,
2014-03-20
man pen :
muu luiwarchid ard tumend muzei barii gehed. ingej bga yum chine bidniii tatwariin mongoor tor barij bhdaa barisan tusgaar togtnoliin ordong ni awiildaa toriin mongo bidnii mongo tatwariin mongo tatwaraas mongo awsan l bol toriin omch bidnii omch biz de buruuu yu buruu yum bol ardchilsan nam odoo tor barij bga yum chine buuhaasaa omno ardiin nam shig tom bair barihaar yum altan mongon toosgo aliw tumen mine handiw gej tenegteheer ardiin nam shig joohon luiwar hiiy l de
2014-03-20
hgugya:
бэлгийн барилга, ман-ын өмч. албан тушаал, хүний хувийн болон байгууллагын өмч гээд болох бүхнийг шүүхийн шийдвэр гэсэн нэрээр дээрэмдэхээ зогсоо. говь-алтайд дахин сонгууль хийж бүтэн аймаг дээрэмдэв. 2012 оны орон нутгийн сонгууль болоход алтайд махн гэж байгаагүй юм. зохиомлоор сонгууль дахиулсан. өвөрхангайн их хурлын гишүүдийг дээрэмдсэн. ийм ардчилал байдаггүй юм. ард түмэн дүнгээ тавина л даа. энэ хавар уих-ын сонгууль хийж болно шүү дээ. бид өлсөөд, суугаад өгье.
2014-03-20
zochin:
ene ch arai dendenee, hen negentei ni huivaldaad huuramch tiim bichig hilguulchihee biz. ter uyed oros uls gej baigaagui harin zuvlult holboot uls gej bsan odoo ter uls chini baihgui bolchihson tul naad bichig huchingui bolnoo. yaasan shunaltai uls ve. 20 jil udirdaj ulsaa iim bolgochihood odoo bas zuuraldaad baih uu?
2014-03-20
тоншуул:
ардын нам /мөн юм болов уу?/ бэлгийн замаар өвчлөөд удаж ужгирсан нь ойлгомжтой байна шүү дээ. дох гэдэг чинь бэлгийн замаар халддаг гэсэн байх аа
2014-03-20
zzzzz:
man-garuud bol ard tumendee yu ch ugch hiij chadahgui humuus bur ard tumnii uuriinh ni umchiig ch uguhgui deeremdej chadna.
2014-03-20
hitler:
berdiin nudend dalai haram gej ardaa bododgui ardiin nam huvisgalt neree hasaj bolson yum ard neree hasval taarna
2014-03-20
ataarhal:
hii hoorgoson humuusiin setgel zuigeer naadsan hudlaa uran dongodson gedeg chin l ene setgulchin bichsen ene tolbortei niitlel shuu dee... orosiin horongoor man-d barij ogson n ugasa unen ym chin. heden helheetei ys olj irchiheed l oyungerel shou hiigeed baigaag ch humuus sain oilgoj medehgui l dee uchir n ter ys n daraagin songuulinh n pr uchraas bataaraaa yrisar l bh bolno
2014-03-20
irgen :
ardii nam ch hogoo jirlee dee
2014-03-20