Онгоцны хэсэг байх магадлалтай хоёр биет олджээ
2014-03-21

Австралийн Далайн аюулгүй байдлын удирдлагын газар хиймэл дагуулаас Малайзын “Boeing 777-200” онгоцны хэлтэрхий байж болох хоёр биетийн зургийг олон нийтэд танилцуулав. Энэхүү зурагт Перт хотоос баруун зүгт Энэтхэгийн далайд нэг нь 24 метр орчим, нөгөө хэсэг нь таван метрийн хэмжээтэй хоёр объектын дүрс буужээ. Австрали улс өчигдрөөс эхлэн эрлийн ажилд оролцохоо мэдэгдэж, дөрвөн аврах онгоц эрэл хайгуулын ажилд оролцуулаад буй.

1

Тус улсын Ерөнхий сайд Тони Абботт дээрх хоёр зүйлийг онгоцны хэлтэрхий гэж батлаагүй гэдгийг онцолжээ. Мөн АНУ, Шинэ Зеланд улс далайн тэр хэсэг рүү онгоц илгээжээ. Харин цаг агаар муудсаны улмаас харагдах орчин хязгаарлагдаж, эрэл хийхэд хүндрэл учруулж байгаа гэжээ. Онгоцнуудаас гадна Австрали, Их Британийн тэнгисийн хүчний хөлөг онгоц эрэлд оролцохоор далайд гарчээ. Малайзын Тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч Хисхаммуддин Хуссейн “Хэрвээ тэр зүйлс онгоцны хэлтэрхий мөн бол сүүл хэсгийнх байж магадгүй” гэжээ. Сураггүй алга болсон онгоцыг 14 дахь хоногтоо хайж байгаа бөгөөд янз бүрийн таамаг дэвшүүлсээр байгаа юм. Эрлийн багууд эрэл хийх хэмжээг нэмэгдүүлсэн хэдий ч үр дүн гарахгүй байгаа билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
janna:
ter 2 biet ni bish baisan gesen. alslagdsan erel hiihed hetsuu gazar baisan ch usan dooguur shumbadag ongotsoor nyagtlaad bish baisan ni togtoogdson.
2014-03-22
zochid:
shine mede taviache,uchigdurin medege daxiad l tavichix yuma,er ni unshix yum algaa
2014-03-21
zzaa:
mobicom dampuurah surgaar bidnii zarah gej bsan dugaaruud unee aldaj hun avahaa boliloo. amjirgaashuudee. haana handah ve
2014-03-21
la luna:
www.la-luna.mn online delguureer zochilooroi.
2014-03-21
zochin:
shine medee taviachee. uchigduriin medeelel bna. hurdhan l oldoosoidoo.
2014-03-21
zochin:
huuchin medee taviad l...
2014-03-21
батна:
энэ бол аль өчигдөр өглөөний л мэдээлэл байна. тэгээд юу болсон талаар бүтэн 1 өдөр өнгөрчихөөд байхад ямар ч мэдээлэл алга л байна. бүтэн өдөр өнгөрчихөөд байхад уг олдсон зүйлсийг шалгачихсан л баймаар юм. манай сэтгүүлч нар 1 нь мэдээлсэн юмыг бусад нь хуулаад л мэдээлэх юм. цааш нь хэрхсэн нь сонин байхад энэ мэдээлэл чинь бүх мэдээллийн хэрэгслээр давтагдаад л гараад байна шүү дээ.
2014-03-21
moogii:
oldoxgi bizde
2014-03-21