Мансууруулах бодис нэвтрүүлэх гээд баригдав
2011-12-08

Сөүл-Улаанбаатар чиглэлийн КL-867 онгоцоор уржигдар Чингис хаан нисэх онгоцны буудалд ирсэн зорчигчдын ачаа тээшийг гаалийнхан шалгахад мансууруулах төрлийн эм бэлдмэл илэрсэн байна. Вьетнам улсын хоёр иргэний тээшнээс илэрсэн мансууруулах үйлчилгээтэй эмийг хураан авчээ. Тэдний тээшинд мансуурах үйлчилгээтэй терпин кодеин гэх эм 50, кодеин парацетамол долоон капсул байжээ. Мөн манай хоёр иргэн мансууруулах төрлийн бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Тэднийг Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн бөгөөд хилээр оруулахыг завсан мансууруулах бодисыг гаалийн төв лабораторит  шинжлүүлэхээр өгчээ.
Shuud.mn
Сонин хачин