Эрхтэн шилжүүлэн суулгах төвтэй болно
2011-12-08

Улсын клиникийн төв эмнэлэг дэргэд  эрхтэн шилжүүлэн суулгах төвийг  ирэх оны эхээр тохижуулан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээс гадна гурван хүнд элэг шилжүүлэн суулгасан байна.  Түүнчлэн  тус эмнэлэгт ясны хэм шилжүүлэн суулгахаар бэлтгэж эхэллээ. Тиймээс ийм хагалгааг Улсын клиникийн төв эмнэлгийн бааз суурь, эмч боловсон хүчнийг түшиглэн Эрхтэн шилжүүлэн суулгах багийг бие даасан бүтэц болгон хөгжүүлэх хэрэгтэй байгааг салбарын сайд нь онцоллоо.  
Shuud.mn
Сонин хачин