Зам, барилгын ажлын бүх мэдээллийг гар утаснаасаа авах боломж бүрдлээ
2014-03-24

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд нийслэлийн зам, барилга байгууламжийн мэдээллийг гар утаснаасаа шууд авах "UB construction" аппликэйшнийг Мобиком компанийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй өнөөдөр гардуулан өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Дэлхийд анх удаа нэвтрүүлж буй энэхүү аппликэйшнийг төрийн байгууллагын нэрээр олон нийтэд хүргэх боломжтой болсонд үнэхээр таатай байна. Нийслэлийн иргэд Улаанбаатар хотод баригдаж байгаа барилга, орон сууцнаас худалдан авахдаа хууль ёсны зөвшөөрөлтэй эсэхийг нь бүрэн мэдээгүйгээс болж хохирох явдал цөөнгүй байсан. Харин одоо энэхүү аппликэйшнийг ашиглан иргэд техникийн нөхцлөө аваагүй орон сууцанд мөнгө төлж хохирохгүй болж байна. Ингэснээр Улаанбаатар хотод үүссэн эмх замбараагүй барилгажилтын асуудал ч цэгцрэх боломжтой боллоо” гэдгийг онцоллоо.

1

Энэхүү аппликейшн нь “баяжуулсан хиймэл дүрслэл” технологийг ашиглан дэлхийд анх удаа  объектын байршил, чиглэл, хүрэх алслалыг тодорхойлох боломжтой бүтээгджээ. Иймээс хэзээ ч, хаанаас ч Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж, орон сууц, зам засварын ажил, түүний тусгай зөвшөөрөл хууль ёсны эрхтэй эсэх гэх мэт бүхий л мэдээллийг  иргэдэд олгох юм байна. Үүний тулд иргэн тухайн баригдаж буй барилга, замын ажил /зөвхөн суурь нь тавигдсан байсан ч болно/ руу өөрийн гар утсаа хандуулж, өөрийн амьдардаг болон шинээр худалдаж авах гэж байгаа байр, орчныхоо  мэдээллийг нэг дороос иж бүрнээр нь авахаас гадна сонгосон орчныхоо 10 объектын байршлын мэдээллийг зай харгалзахгүйгээр авах боломжтой аж. Мөн иргэд хууль бус барилга, замын ажлын мэдээллийг “Мэдээлэх” гэсэн цэсээр дамжуулан холбогдох албаныханд мэдэгдэж болно. Иргэд гомдол гаргахдаа дагалдах зураг, утасны дугаарыг заавал оруулах шаардлагагүй аж. Түүнчлэн энэ үйлчилгээг авахад гар утасны аль операторын хэрэглэгч байх нь хамаагүй бөгөөд гар утастай байхад л болох аж.

1

Харин хууль бус барилга байгууламж, авто замын мэдээллийг Нийслэлийн иргэдийг хүлээн авах төвд иргэдээс цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэх бөгөөд аппликэйшний тасралтгүй үйл ажиллагааг НЗДТГ, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн иргэдийг хүлээн авах төв, Нийслэлийн мэдээллийн технологийн газрууд хангаж ажиллах юм. Өнөөдрийн байдлаар тус аппликейшнд 600 гаруй байршил дахь мэдээлэл багтжээ.  

Аппликэйшнийн тусламжтайгаар:

1. Барилга, замын мэдээллийн байршлыг харах

2. Барилга, замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл харах

3. Барилга, замтай холбоотой гомдол, санал хүсэлт илгээх

4. Зам засварын талаар серверээс мэдээлэл авах боломжтой.

1

 Аппликэйшнийг  татаж авах холбоос

iOS: https://itunes.apple.com/de/app/ub-construction/id834363464?l=en&mt=8

1

Андройд гар утсанд зориулсан:

https://play.google.com/store/apps/details?id=com.qluedo.ub 1 1

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
зочин:
яа энэ тонил гэж нөхөр нэг муу шавар тагз хууль бусаар барьсан нөхөр бна даа янз нь одоо хууль бус бүхэн байхгүй болно чи удахгүй амиа хоролж балрах вийдээ
2014-03-25
tonil:
chi mii buural tolgoitoi uhej baihdaa taarsan muu piz daa yu be chi!chi er ni mongoloos zailbal taarna ter anu ruugaa tonil muu piz daa mini!
2014-03-25