Автозам ашигласны төлбөрт хэдэн төгрөг төлөх вэ
2014-03-25

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн 2 үе шаттай зохион байгуулж эхлээд байна.

:

Гуравдугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний хооронд татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулах бол албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 10-наас эхлэн 06 дугаар сарын 24-ныг хүртэл тус тус зохион байгуулах юм.

.

Энэ жилийн хувьд албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх гурвалжин наалт тэмдэг хэрэглэхгүй болсон бөгөөд автотээврийн хэрэгсэл бүрийг хяналт шалгалтад хамруулж, автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлөөгүй,  техникийн хяналтын үзлэгт ороогүй  автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газар хариуцан ажиллах юм.

 :

Мөн энэ жилийн хувьд НИТХ-ын 2013 оны 13/47 дугаар тогтоолын дагуу  “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг мөрдөнө. Тодруулбал, нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл болон орон нутгаас шалган бүртгэх товчоодоор дамжин хот руу нэвтэрч байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс авах зам ашигласны төлбөрийг авахаар болсон.

. НИТХ-ын тогтоолын дагуу нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тухайн жилийн 8 дугаар сарын 20-ны дотор нийслэлийн замын санд төвлөрүүлэх үүрэгтэй.

.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэнд албан татварын хэмжээ болон, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг дэлгэрэнгүй танилцуулж байна.

 
.
Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр аваххувь хэмжээ /төгрөгөөр/
.
.  
Улаанбаатар хотын Шалган бүртгэх товчоогоор нэвтрэх орон нутгийн тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээ
/төгрөгөөр/
Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
dermee:
yaasan yadrgaatia amisgaanuud ve mungu avahaa l bodoh yum * ..ene tsagaan tolgoito ovgoniig ern yaah gej gargaj irvee hiij bga yum bgach tsaguuraa ard tumnee zugeer l deremdej yalgavarlaj bn shdee *
2014-03-25
иргэн:
шалган нэвтрүүлэх постуудаар хотын дугаартай машинаас мөнгө авахгүй гээд байсан аваад л байна лээ. зам гэж там түгжрүүлж дугаар хязгаарлахаас цаашгүй
2014-03-25
эрдэнэ:
хэцүү байвал н.алтанхуягын хэлдгээр хэрэглэхээ л больчих...
2014-03-25
amidral:
yostoi gomdmoor yumaa ain humuusiin amidraliig har l da
2014-03-25
hun chanartai bai l da:
mashin evdeldeg zamaa medjiinuu ta nar
2014-03-25
ard tumen :
yun davartsan yum be zogsoolgui zam deer mashinaa tavilaa geed avaad yvna zogsooloo zohitsuulj chadkun baij ard tumeniihee amidraliig bodooch ta nar avahaa bodoh yum ta nariin belen mungu tei chini tendee bdiin bgaa biz mashinaaraa hooloo olj iddeg humuus zunduu bggaaa za
2014-03-25
ghjj:
онхол донхол нүхтэй замаар явж машинаа эвдэлүүлж хэмхэлүүлсэнийхээ төлөө, өч төчнөөн цаг түгжирч бензин тос цаг хугацаагаараа шатсаныхаа төлөө гээд баатар ахад баяраллаа гээд мөнгөө нэмээд л төлөөд байх юм байна л даа.ахиж таныг сонгохгүй дээ хараарай
2014-03-25
mungu uguu ungii harin:
jijig duguitai mashinaar yavahiin argagui nuhnuudeer chin mashinaa ebdeluulj 1 duusaj bnaa toirch garah gej baij tom teregnuudeer shahuulj hemehluuleed dairuulj aluulchih geed zaa daa hetsuu bnshuu zamiin mungu huraagchidaa zamaa yanzalj ologtoihon shig hiigeerei
2014-03-25
zochin :
za yahaw ingeed awchihlaa bi say selenge aimag ywaad irlee hotoos garaad 61 tsaana darhan butshad selenge darhan bayn chandmani 61 ene arai uym bishuu zamiin huraamjind 10 garan mynga ogloo odoo yahuu bat uulee
2014-03-25
arai denduu undur bna aa:
eniig odoo bliul aa. edyn zasag hyamrsan baikhad uun nemej tatvar avakh vee? bat uul ee chamaig ard tumnees tatavar av gej baatar bolgoson um uu? butsaaj ug terniigee. bi huvi daa bodokhod shuu dl 107900 tugrugig tuluh bolj bna. ene raai denduu mulj lug bna. deer n chi ene mungiig huuhdinhee company luul gulsuulna bizdee.
2014-03-25
авто тээврийн төвлөрсөн лавлах 1900-1973:
урилга: монголоос 1982-1992 оны хоорондох хугацаанд тэр үеийн бүгд найрамдах ардчилсан герман улсад дээд болон техником тмс-д үйлдвэрлэлийн дадлагаар суралцаж байсан нийт ноёд хатагтай та бүхнийг 2014 оны 8 сарын 1 ны өдөр 10:00 цагт болох "оюутан цагийн дурсамж" хүндэтгэлийн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. зохион байгуулагч: тэнгэрлэг лавлах 1900-1973 тодорхой мэдээллийг: 1900-1973-т холбогдон өөрийнхөө тодорхой мэдээллийг өгч бүртгүүлнэ үү !!!
2014-03-25