Иргэний бүртгэлийн таван төрлийн үйлчилгээг хорооноос авах боломжтой боллоо
2014-03-26

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг ойртуулж, хөнгөн шуурхай болгох,  хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн захиргаа Улсын бүртгэлийн Ерөнхий газартай хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.  Нийслэлийн Засаг дарга, УБЕГ-ын даргын хамтарсан захирамж, тушаалаар улсын бүртгэлийн зарим үйлчилгээг хорооноос үзүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг нийслэлийн хороодыг үе шаттайгаар шилэн кабелиар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох ажлыг хийж байгаа бөгөөд эхний ээлжинд холбогдсон 42 хороонд улсын бүртгэлийн 5 төрлийн үйлчилгээг хийхээр болжээ.

,

Хорооны улсын бүртгэгч өнөөдрийн байдлаар шилжилт хөдөлгөөний, иргэний байнгын оршин суугаа газрын бүртгэл, төрсний гэрчилгээний нөхөн олголтыг хийж байгаа юм. Харин Нийслэл, УБЕГ-ын хамтын ажиллагааны дүнд ирэх сараас гэрлэсний, гэрлэлт цуцласны, гэрлэлт сэргээсний, иргэний үнэмлэх дахин олголтын, нас барсны бүртгэлийг хорооноос олгоно. Нийслэлийн 152 хороог энэ ондоо багтааж Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөснөөс гадна зайлшгүй шаардлагатай олон үйлчилгээг нэмж үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр хамтарсан ажлыг хэсэг ажиллаж байгаа юм байна.

,

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
yuim :
horoonii ajiltanuud huuramch uildal gargah nuhtsul burdeh vii de
2014-03-26
yuim :
horoonii ajiltanuud huuramch uildal gargah nuhtsul burdeh vii de
2014-03-26
зочин:
сайхан мэдээ байна. энэ ажлыг зохион байгуулсан хүмүүст баярлалаа.
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.бид мэдээллийг шуурхай үнэн зөвөөр цаг хугацаанд нь мэдээлж танд туслах болно.
2014-03-26
zochin:
irgeded uilchilgee oirtono gedeg sain hereg shuu.
2014-03-26