Дугуй ширээний ярилцлага болно
2014-03-26

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг маргааш  14.00-15.40 цагт Төрийн ордон дахь “В” танхимд зохион байгуулахаар болжээ.

Ярилцлагыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж үг хэлэх бөгөөд “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдвээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, “Ойн тухай хуулийн хэрэгжилт “сэдвээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтсийн дарга Д.Цэрэндаш, “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх” сэдвээр Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн, доктор Н.Дашзэвэг нар илтгэл тавьж, оролцогчид санал бодлоо солилцох юм.

,

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
b.z.d. suhbaatar:
oi tseverleh ajiliig havar huuraishilt ihtei baihad hiih buruu .uchir ni hulgaigaar mod beltgegchid ene uyd oin tuimer iheer tavidag
2014-03-26