“Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх” сэдвээр ярилцана
2014-03-27

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг өнөөдөр 14.00-15.40 цагт Төрийн ордон дахь “В” танхимд зохион байгуулах гэж байна.

Ярилцлагыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж үг хэлэх бөгөөд “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдвээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, “Ойн тухай хуулийн хэрэгжилт “сэдвээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтсийн дарга Д.Цэрэндаш, “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх” сэдвээр Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн, доктор Н.Дашзэвэг нар илтгэл тавьж, оролцогчид санал солилцох юм.

.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
unshigch:
“хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” “mод xууль бусаар бэлтгэхтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” ... ene 2 garchignii ali ni oilgomjtoi baina be?
2014-03-27
gtdhydfrh:
mod mashin 2-iig n xuraa tegeed boloo
2014-03-27
gtdhydfrh:
mod mashin 2-iig n xuraa tegeed boloo
2014-03-27