"Спирт үү, спорт уу" аян ирэх сард нээлтээ хийнэ
2014-03-27

Монголын Залуучуудын Холбоо 2012 оны хоёрдугаар сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлсэн. Тэгвэл энэ оны нээлтийг ирэх дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Чингисийн талбайд хийх аж. Энэ үеэр “FIFA WORLD CUP 2014” нээлтийг ETV телевизтэй хамтран хийх юм байна. Түүнчлэн спортын холбоо, хороод өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилан таниулах, унадаг дугуйн парад зохион байгуулагдах, мөн хөл бөмбөгт хорхойтой залуучууд нэг өдрийг спортоор амьсгалж өнгөрүүлэх, спортын бүх төрлийг таниулан сурталчилах гээд өглөөнөөс оройг хүртэл залуучууд нэг өдрийг дан спортод зориулж өнгөрөөх юм байна. Мөн Спирт үү, Спорт уу аяны нээлтийг 21 аймагт зэрэг эхлүүлэх ажээ.

ый

Энэхүү аяныг эхлүүлснээс хойш тус холбооноос “Залуу дугуйчин” клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулж, “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан “Улаанбаатар-2013” дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр залуустай хамт явган аялал болон дугуйтай аялалыг зохион байгуулсан юм. Мөн нийслэлийн сургуулиудад спорт заалаа нээлттэй болгох уриалгыг хүргүүлсэн. Ингэснээр хүүхэд залуучуудаа спортод элэгтэй болгож, бие бялдарыг нь хөгжүүлэх, оюун ухааныг нь сэргээх ач холбогдолтой хэмээн үзсэн аж. Түүнчлэн өнөөгийн залуусын 70 хувь нь Facebook, twitter ашиглагдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс online ертөнцөөр дамжуулан тэдэнд спиртыг бус, спортыг дэмжих ухамсрыг суулгах үүднээс “Баарлуу биш заалруу”, “Спортлог залуус”, “Шинэ үе спортыг сонгож байна”, “И биш О”-г сонгоё зэрэг олон уриалгуудыг гаргаж байсан юм байна.

ый

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ta nar bitgii iim sonin um hiij bai uls ornoo arhi uudag meteer gadaadad surtachlaad baih um neg heseg turin bus baigullaga gej hudlaa nuhduud ur dungui hudlaa togloj jariad jamar ch ur dun garaagui
2014-03-27